| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/01212/И |
| Дугаар | 197/ШШ2025/05382 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/05382
2025 05 01 197/ШШ2025/05382
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, *******, ******* хаягт оршин суух, Ма******* Бу******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,399,585.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ма******* Бу******* нь тус банктай 2024 оны 04-р сарын 1-ний өдөр ******* тоот "Тэтгэвэрийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ" байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 1,50 хувийн үндсэн хүүтэйгээр, Үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Талуудын хооронд байгуулагдсан №0364/000318/2024 тоот "Тэтгэврийн зээлийн гэрээ"-г дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,399,585.70 (зургаан сая гурван зуун ерэн есөн мянга таван зуун наян таван төгрөг далан мөнгө) төгрөгийг гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Мажиг овогтой Бу******* нь *******наас нэхэмжилсэн 6,399,585.70 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,399,585.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк ХК нь хариуцагч М.Бу*******т холбогдуулан 6,399,585.70 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.Бу******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,399,585.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,399,585.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М.Бу******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,399,585.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,399,585.70 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,343.37 төгрөгөөс 58,671.69 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 58,671.69 төгрөг, улсын төсвийн данснаас 58,671.69 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Бу******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР