| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00218/И |
| Дугаар | 103/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00272
| 2025 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00272 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Хэрлэнбаян нэгдэлдээ үргэлжлүүлэн 1993 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэрлэнбаян нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би эхээс есүүлээ, миний дээд талын 3 ах ээж ******* овогтой, 3 дүүгийн хоёр нь *******, нэг нь ******* гэсэн овогтой миний овгийг бичихдээ аавын нэрийг ******* гэж дутуу бичсэн байдаг, үүнээс болоод миний овог зөрүүтэй байгаа, манай аавыг ******* гэдэг байсан, гэвч *******, *******мэдэр гэж зөрүүтэй бичсэн байсан би сүүлд мэдсэн гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын тушаалууд, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс З.******* хүсэлтээр Л. гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх З.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.З.******* нь 1970 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч З.******* ажилд орсон тушаал архиваас гарч ирээгүй харин ажлаас чөлөөлсөн тушаал гарч ирсэн, хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх З.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4. Хүсэлт гаргагч З.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 48 дугаарт З.******* гэж бичигдсэн, /хх-ийн 7-8 дугаар тал/
4.2.1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Малчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын 39 дугаарт З.******* гэж бичигдсэн, /хх-ийн 9-11 дүгээр тал/
4.3.Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян компанийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ..., компанийн хувьцаа нийлүүлэгчдээс 7,000 төгрөгийн их хувьчлалдаа мал авч ардын аж ахуйтан болсон ажилчид болон малчдыг 1993 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй, хавсралт 1-ийн 115 дугаарт *******мэдэрийн ******* гэж бичигдсэн байна. /хх-ийн 12-14 дүгээр тал/
4.4.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/521 дугаартай лавлагаагаар *******мидэрийн ******* нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0164 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэжээ. /хх-ийн 47 дугаар тал/
4.5. Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 А, ХААТР-21/А/ маягтад: овог *******, нэр *******, төрсөн газар Өвархангай аймаг, *******, төрсөн он сар өдөр 1970.02.03, регистрийн дугаар НЧ7002****, байнга оршин суух хаяг Галуут, хөдөө, ажилладаг байгууллага Хэрлэнбаян нэгдэл, ажилд орсон 1987, хоньчин, ажил эрхэлж эхэлсэн он 1987 он гэж бүртгэгджээ. /хх-ийн 24-25 дугаар тал/
4.6. Төрсний бүртгэлийн лавлагаанд: эцэг ******* овогт ******* овогтой *******, эх овогт гэж бүртгэгдсэн байна. /хх-ийн 40 дүгээр тал/
4.7.Төрөл садангийн лавлагаанд: *******ын ах, ын дүү, *******ямдарын ийн ах, ******* ах, ах, дүү гэж тус тус бүртгэгдсэн байна./хх-ийн 44-46 дугаар тал/
4.8.Гэрч Л. шүүхэд өгсөн: 1981 онд Хэрлэнбаян нэгдэлд малчин айл өрх дутагдаж 18 аймгаар явж айл өрхүүдийг элсүүлэх үед *******ийнх манай нэгдэлд элсэж Баянхонгор аймгаас нүүж ирж байсан. Тэр үед З.******* нь сургуулийн хүүхэд байсан. Миний бие Хөдөө аж ахуйн дээд сургуулийн зоо техникийн ангийг 1980 онд төгсөж Төв аймгийн Хэрлэнбаян нэгдэлд зоо техникчээр ажилд орж, 1990-1993 оныг дуустал Хэрлэнбаян нэгдлийн даргаар ажиллаж байсан. З.******* нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд сургуулиасаа ганцаараа илгээлтийн эзэн болж Хэрлэнбаян нэгдэлд хоньчиноор томилогдон ажиллаж байгаад 1988 онд цэрэгт татагдаж 1990 оныг хүртэл 2 жил цэргийн алба хаасан. 1990 онд буцаж ирээд 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр малчдыг хувьчилах хүртэл ажиллаж байгаад хувьдаа малаа аваад гарсан. Манай нэгдэлд өөр ******* гэдэг хөгшин хүн байсан, би тэр хүнтэй уулзаж байгаагүй. ******* аавыг ******* гэдэг байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр тал/
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч З.*******ийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Хүсэлт гаргагч ******* овогтой *******тай холбоотой дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд: З.******* нь эхээс есүүлээ ба , нар нь *******аар, , , нар ээж , , ******* нар нь *******гаар овоглосон болох нь төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна. *******ийг түүний эцэг *******аар бус ******* гэж өөрсдийн дуудлагаар овоглож бичиг баримтыг олгосон, ******* зарим бичиг баримтад ******* гэж бичсэн байх ба *******мэдэрийн ******* нь ******* *******тай холбоотой баримтууд нь хоорондоо ижил утга агуулгатай, баримтууд дээр бичигдсэн төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, эцэг эхийн нэр, эрхэлж байсан ажил, бусад үйл баримтууд нь зөрүүгүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ