Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00270

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00270

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, Төмөрчний гудамж, * дугаар байрны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт ирж надтай уулзаад 3 сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлээч, би хүүнд нь 1,000,000 төгрөг өгнө гэж хэлээд шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт Э.*******ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., Б.******* би зээлийн хүү 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Э.******* нь үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нь 1,000,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500,000 төгрөгийг төлж, үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тавин хувь 23,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******ээс 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ