| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00108/И |
| Дугаар | 304/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Т******* сумын Э******* 4 дүгээр багт оршин суух Б******* овогт О*******ын Г******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч О.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасү*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул шүүхэд хандсан. 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө малчнаар ажиллахаар гарсан. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахад орж тооцогдсон хугацаа нь зарим онтой давхардсан байна. Энэ хэсгээсээ татгалзаж хүсэлтийн шаардлагыг багасгаж байна. Иймд Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №07 тоот лавлагаа,
-О.Г*******ын хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
-Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдлийн Зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 94 тоот тушаал, тушаалын хавсралт,
-Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдлийн Зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажилд томилох тухай” 64 тоот тушаал,
-Булган аймгийн Т******* сумын Эрин багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №12 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Т******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/13 тоот тодорхойлолт,
-О.Г*******ын Т******* сумын 8 жилийн сургуульд суралцаж байсан хугацааны журналын хуулбар,
-О.Г*******ад 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №01996 дугаартай “Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолт”,
-О.Г*******д 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Нэгдлийн гишүүний №434 дугаар үнэмлэх”,
О.Г*******ад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Булган аймгийн Т******* суманд малчнаар ажиллуулахаар олгосон №1839 дугаар “Эвлэлийн илгээлт” зэрэг баримту*******ыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч О.Г*******ын хүсэлтээр М.Цэ*******дугар, П.Д нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримту*******:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №01/73 дугаартай албан тоотоор ирүүлсэн “О.Г*******ын 1990-2000 онд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх” лавлагаа, хавсарган ирүүлсэн баримту*******,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, Маягт 1 лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгаас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар албан тоотоор ирүүлсэн Булган аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №28 тоот тогтоол,
-Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Г*******ын Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч О.Г******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримту*******аар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “1984 оны 5-7 сар, 12 сар, 1985 оны 1-6 сар, 9-12 сар, 1986 оны 1-4 сар, 10 сар, 1987 оны 1-2 сар, 5-7 сару*******ад цалингийн бичилттэй” 07 тоот цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдлийн Зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 94 тоот тушаал, /Тушаалд-1. 1987 онд ардын цэргийн албанд тэнцсэн хүүхдүүдийг 10-р сарын 14-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй. Хавралтын 16 дугаарт: О*******ын Г*******-МАА-н 1 хэсгийн малчин/ гэсэн,
-Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдлийн Зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажилд томилох тухай” 64 тоот тушаал /Тушаалд-Нэг.Ардын Армиас халагдаж ирсэн нэгдлийн гишүүн доорх хүмүүсийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсугай. Үүнд:1.О.Г*******-МАА-н 1-р хэсэгт малчин.../ гэсэн,
- Булган аймгийн Т******* сумын Эрин багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “О******* овогтой Г******* () нь тус багт мал маллан амьдарч байгаа бөгөөд 1984 онд илгээлтээр малчин болж 1987 оны 10 сар хүртэл малчин хийж байсан болно.”гэсэн №12 тоот тодорхойлолт,
- Булган аймгийн Т******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Булган аймгийн Т******* сумын 4 дүгээр багийн иргэн О*******ын Г******* () нь 1984 онд тус сургуулийн 8 дугаар ангийг төгссөн нь үнэн болно.” гэсэн №01/13 тоот тодорхойлолт,
-О.Г*******ын Т******* сумын 8 жилийн сургуульд суралцаж байсан хугацааны журналын хуулбар,
-О.Г*******ад 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон №01996 дугаартай “Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолт”,
-О.Г*******д 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “Нэгдлийн гишүүний №434 дугаар үнэмлэх”,
О.Г*******ад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон Булган аймгийн Т******* суманд малчнаар ажиллуулахаар олгосон №1839 дугаар “Эвлэлийн илгээлт”,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/73 дугаар албан тоотоор ирүүлсэн “Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 онд даатгуулагч О*******ын Г******* нөхөн тооцуулсан тухай” лавлагаа, хавсарган ирүүлсэн баримту*******,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон “аймаг-Булган, сум-Т*******, РД:, Овог-О*******, Нэр-Г*******, Иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, №663824, төрсөн аймаг-Булган, сум-Т*******, он, сар, өдөр:1968-12-02, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-малчин, байнга оршин су*******аг бригад-Т******* сум 4 дүгээр баг, сууж эхэлсэн он: 1984, 2001, Гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, он-2001, боловсролын түвшин-ББД, мэргэжил-үгүй, ажилладаг байгууллага-малчин, эрхэлдэг ажил-малчин, цэргийн алба-хаасан, эцэг-Хи О*******, тэмдэглэл-нас барсан, Эх-Д, эхнэр/нөхөр-Хгийн Т, хүү-Г*******ын О” гэсэн ХААТР-1 маягт,
-1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон “О******* Г*******, төрсөн он сар өдөр-1968 оны 12 сарын 02, төрсөн аймаг-Булган аймаг, сум-Т*******, төрсөн газрын нэр-төрөх газар, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Т******* сум, 1 дүгээр бригад, хаана ямар ажилтай-Булган аймаг Т******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангид сурагч” гэсэн Хаягийн ху*******ас №7,
- Булган аймгийн Архивын тасгаас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар албан тоотоор ирүүлсэн Булган аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “...1.Т******* сумын “Ш*******-А*******” нэгдэлийн хувьцаат компани болохоор ирүүлсэн компанийн төсөл, дүрэм, танилцуулга бусад материалыг үндэслэн уг нэгдлийг “Ш******* а*******” нэртэй” гэсэн “Хувьцаат компани болгон батлах тухай” №28 тоот тогтоол зэрэг баримту*******,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч М.Цэ*******дугарын: “Миний бие М.Цэ*******дугар нь Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оноос 1992 оны 3 дугаар сарыг дуустал тооцооны буюу цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан. О.Г******* нь 1984 оны 06 дугаар сард илгээлт авч Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд малчнаар ажилд орж байсан. Булган аймгийн Т******* сумын Давааны ар гэх газарт аав ээжтэйгээ мал маллаж байсан. Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд О.Г******* нь 1984 оны 06 дугаар сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн. Одоо хүртэл малаа маллаж байгаа” гэх,
Гэрч П.Дгийн: “Би 1960 онд Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдэлд саальчнаар ажилд орж байсан. Тэгээд Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1960 оноос хойш 1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. О.Г******* нь Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оноос 1987 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1987 онд цэрэгт явсан. Цэргийн албаа хааж ирээд буцаад Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдэлд малчнаар ажиллаад одоог хүртэл малаа маллаж байгаа. О.Г******* бид 2 Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдлийн 3 дугаар багт хамт ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
5.Хүсэлт гаргагч О.Г*******ад 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн бичилт дутуу, бичилт нь баларсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг *******ирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт О*******ын Г*******ын Булган аймгийн Т******* сумын “Ш******* а*******” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА