| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00252/И |
| Дугаар | 103/ШШ2025/00264 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/00264
| 2025 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2025/00264 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, ** давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,633,038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банк ХК нь Б.*******-******* 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 6000060568 тоот зээлийн гэрээ байгуулан 1,860,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 600006**** тоот зээлийн гэрээ байгуулан 600,000 төгрөгийг тус тус 30 сарын хугацаатай, жилийн 22,2 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт нийт 1,222,400 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 2,020,853 төгрөг, зээлийн хүү 562,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,160 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг нийт 2,633,038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..., Б.*******-******* нь 2,633,038 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч Б.*******-******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,633,038 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариуцагч төлбөрөө төлсөн гэх хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,633,038 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,539 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 28,539 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ