Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00253

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00253

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.******* хүсэлтээр 5,000,000 төгрөгийг 1 өдрийн 1 хувийн хүүтэйгээр 5 хоногийн хугацаагаар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлж, өөрийн Хаан банкны 575064**** тоот дансаар шилжүүлсэн. 5 хоногийн хугацаа дууссан ч Ц.******* нь зээл, хүүгээ төлөхгүй байсан. Хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 17-ны очиж ярилцахдаа 53 хоногийн хүү 2,650,000 төгрөг болсныг мэдэгдэхэд Ц.******* нь зээл, зээлийн хүүгийн хамт 7,650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. Ер нь мөнгөө нэхэмжлэхэд бид хоёрын хооронд 5,000,000 төгрөг тавиад туучих хүмүүс биш, малтай, олон машин тэрэгтэй, машин зарсан мөнгө орж ирэхээр өгнө гэдэг байсан. Ингээд хоосон амласаар өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Хариуцагч нь зээл, зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй боловч харицагчийг бодолцон зээлийн хүүнд 2,650,000 төгрөгийг бус 1,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд Ц.*******гаас үндсэн зээл 6,500,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие огт танихгүй хүнээс 5,000,000 төгрөгийг хүнээр зуучлуулж авахуулсан. Энэ хүн миний машины бичиг баримт болон түлхүүрийг авч явсан. Би үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ..., Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 6,500,000 төгрөг нэхэмжилснээс 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Нэхэмжлэгч тал энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлага буюу 6,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа дэмжиж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 59,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ