Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00229

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00229

Улаанбаатар хот

 

                       *******иуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,633,787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

*******иуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.*******-******* нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* банктай ЗГ4605130733 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 16,720,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.*******-******* нь ЗГ460513**** тоот цалингийн зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Иймд Д.*******-*******оос 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,431,741 төгрөг, зээлийн хүү 185,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,244 төгрөг нийт 3,633,787 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 3,633,787 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

*******иуцагч Д.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,633,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,545 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамж 36,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ