Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00184

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хотын С******* дүүргийн ******* дугаар хороо, Е******* с******* С.*******ын гудамж, өөрийн байранд байрлах “Х*******” ХК /Хувийн хэргийн дугаар: *******/, /РД:257*******697/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн С сумын Х дугаар багт оршин суух Х Б овогт Дийн А /ИБД:6107401274/-д холбогдох

 

Зээлийн үлдэгдэл 12,492,900.06 төгрөг, хүү 1,926,770.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,06*******.61 төгрөг, нийт 14,525,79.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,525,79.11 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч Д.Аоос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие “Х*******” ХК-иас нэхэмжилсэн 14,525,79.11 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*******” ХК нь хариуцагч Д.Аод холбогдуулан нийт 14,525,79.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад зээлийн үлдэгдэл 12,492,900.06 төгрөг, хүү 1,926,770.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,06*******.61 төгрөг, нийт 14,525,79.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,600 төгрөгөөс 115,00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Аоос 115,00 төгрөгийг, улсын орлогоос 115,00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 12,492,900.06 төгрөг, хүү 1,926,770.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,06*******.61 төгрөг, нийт 14,525,79.11 төгрөг /арван дөрвөн сая таван зуун хорин таван мянга долоон гучин есөн төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Аын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,600 төгрөгөөс 115,00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Аоос 115,00 төгрөгийг, улсын орлогоос 115,00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

            .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Д.ЭЛБЭГЗАЯА