Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00222

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/00222

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хэрлэнгийн * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,059,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* ******* нь ******* банктай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 12900***** дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгч О.*******ын ******* банк дахь 500567**** тоот дансанд 5,500,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 129008**** дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 6,059,056 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,059,056 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,059,056 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч О.******* гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,059,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь 6,059,056 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,059,056 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,947 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 55,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ