| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00090/И |
| Дугаар | 103/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00202
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00202 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, * дугаар хэсэг, ** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн Барилга үйлдвэрийн нэгдсэн конторт засал чимэглэлчнээр ажилд орсон. Ажил зогсоод хийх ажилгүй, цалин авахгүй болсон учир би хувиараа ажил хийж орлого олохоор шийдэж 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс ажиллахаа больж ажлаасаа гарсан. Энэ талаарх бичилтийг хийсэн хөдөлмөрийн дэвтэр маань гэр шатах үед цуг шатаж үрэгдсэн. Ажиллаж байснаа нотлох өөр баримт надад байхгүй. Холбогдох архивуудаас шүүлгэж үзэхэд миний ажиллаж байсан байгууллагын баримт шилжиж ирээгүй гээд байна. Хамт ажиллаж байсан хүнээсээ фото зураг л олсон. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн Барилга үйлдвэрийн нэгдсэн конторт засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ Багануур дүүргийн Барилга үйлдвэрийн нэгдсэн конторт ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч надад тус хугацаанд ажилласан баримт олдохгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч Ш.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ