Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00090

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00090

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

               Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* Н.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь Н.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие нь 2023 оны 9 дүгээр сард ******* овогтой ******* North Benz том оврын ачааны машины сэлбэгийг /тахир гол/ 1,500,000 төгрөгөөр зарсан болно. Уг мөнгийг удаахгүй өгнө гэж хэлсээр одоог хүртэл утсаа авахгүй ба хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул оршин суугаа газрыг нь тодорхой болгож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь ******* овогтой ******* эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан боловч Н.******* оршин суугаа хаягийг өөрөө олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Н.******* оршин суугаа хаягийг өөрөө олж тогтоосон гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* Н.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлснөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хүсэлт гаргагч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ