Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.У холбогдох эрүүгийн 2017 2501 2207 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.У, /РД: /, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой 21-1 тоот хашаанд иргэн Б.Е үлдээсэн 42-22 БРА улсын дугаартай автомашиныг 150.000 төгрөгөөр төмөр авдаг хүмүүст зарж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийг үйлдсэн нь миний буруу. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Тухайн үед би ажил хийх боломжгүй, хүүхдүүд маань өвдөж эмнэлгээр явах ажил гарсан. Тэгээд энэ үйлдлийг хийчихсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгөөч гэв.

Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой ярьсан байгаа. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хохирогч Б.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн тоот хашаанд өөрийн эзэмшлийн 42-22 БРА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Камри маркийн автомашинаа тавьсан юм. Нийтийн байранд манай хадам ээж Дуламсүрэнгийн төрсөн дүү талийгаач Батдорж ахын эхнэр Уранзаяа хүүхдүүдийн хамт амьдардаг байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр автомашинаа ирээд авах гэтэл байхгүй байсан. Тэгээд нийтийн байрны хяналтын камерийг шүүж үзэхэд Уранзаяа эгчийн хүү Батцэнгэл миний автомашиныг нэг хүнд зараад мөнгө тоолж авч байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаягдал төмөр авдаг цэг дээр очиж автомашинаа авсан. Тухайн үед миний автомашины кундатор эвдэрсэн, хөгжим байхгүй байсан. Хохирлын үнэлгээн дээр хөгжим 45.000 төгрөг, кундактор 45.000 төгрөгөөр үнэлсэн байна. Тийм учир 90.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-25, 41-42 дугаар хуудас/,

Гэрч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 06  сард надад мөнгөний хэрэг гараад байхаар нь машин авдаг хүмүүст 150.000 төгрөгөөр өгчихсөн. Зарсанаасаа хойш 2-3 хоногийн дотор буцааж авч өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа хаягдал төмөр авдаг бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байсан санагдаж байна, миний гар утас руу нэг танихгүй эмэгтэй хүн залгаад зарын дагуу ярьж байна, он хуучин Камри автомашин өгье гэж хэлэхээр нь бүтэн автомашин хаягдал төмрөнд 150.000 төгрөгөөр авдаг гэж хэлсэн. Дахиж залгаад ирээд авчих гэж хэлээд хаягаа зааж өгсөн. Тэгээд би өөрийн ажилчид болох Батцоож, Мөөгий, Жамъяа нарт 150.000 төгрөг өгөөд явуулсан бөгөөд манай ажилчид 79-64 УНБ улсын дугаартай Портер маркийн автомашинаар чирээд авчирсан юм. Түүнээс хойш 5 хоногийн дараа автомашины эзэн гээд нэг залуу ирээд автомашинаа хулгайд алдсан гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-46 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой тоот хашаанд иргэн Б.Есөнжингийн үлдээсэн 42-22 БРА улсын дугаартай автомашиныг 150.000 төгрөгөөр төмөр авдаг хүмүүст зарж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.У прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгчид холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ч.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлсөн зэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.