Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00073

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00073

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Сургалтын задгайн ** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 275,599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 44321*** тоот гэрээ байгуулан 9539**** дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ, мөн Wifi Router утсыг зээлээр худалдан авсан. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 169,000 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 16,900 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 89,699 төгрөг нийт 275,599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ..., Б.******* нь 275,599 төгрөгийн төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.

Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 275,599 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 275,599 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,459 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 4,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ