Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00061

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/00061

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 01 16 103/ШШ2025/00061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ... онд ******* аймгийн ******* суманд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ....тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:*******

Нарийн бичгийн дарга Б.*******жав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Жамбалдорж нь *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь ээж ******* хамт 2024.06.07-ны өдөр Үндэс дэлгүүр дээр ирж өөрийн боломжгүй байдлыг учирлан ойр зуурын хэрэгцээний нийт 1,429,000 төгрөгийн үнэ бүхий барааг 2024 оны 7,8 дугаар саруудад 2 хувааж төлж барагдуулахаар тохиролцож авсан. Ээж нь урд нь 2-3 удаа манай дэлгүүрээс охиныхоо нэрээр бараа зээлээр аваад буцааж төлдөг байсан учраас итгээд дахин бараа зээлээр өгсөн. Миний бие бараа зээлээр өгөхдөө 30 хувийг нь аваад үлдэх хэсгийг нь дараа өгөхөөр тохиролцож гэрээ байгуулахгүйгээр дэвтэр дээрээ тэмдэглээд гарын үсгийг нь зуруулаад явдаг байсан. Одоо бол хуулийн зөвлөгөө аваад гэрээ байгуулж байгаа. Энэ хүмүүс гэрийн хаягаа .............1 гэж өгсөн байсан, өгсөн хаягаар нь очиход тэр хаяг дээр нь өөр хүмүүс энэ хаягт амьдраад 8 жил болж байгаа, тийм хүмүүс амьдардаггүй гэж хэлсэн. Дараа нь Сургалтын задгайд байна гэсэн сургаар очиход нүүгээд явчихсан байсан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй, хаягтаа байхгүй илт зайлсхийсэн байдалтай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Манайд .....300, ........634 гэсэн утасны дугаар тэмдэглүүлсэн байгаа. нь ******* гэсэн фэйсбүүк хаягтай, тэр хаягаараа зар тавьсан байсан, зар дээр нь 80311300 гэсэн утас тавигдсан байгаа, хаягаас нь зурагийг нь олж авсан гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэс дэлгүүрээс авсан барааны жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын фэйсбүүк хаягаас авсан гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,429,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч тэдний оршин суух хаягийг мэдэхгүй, ямар нэг харилцаа хамааралгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

******* , ******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох нь зээлээр авсан барааны жагсаалт, худалдагчид бараа зээлээр худалдан авснаа баталгаа болгон үлдээсэн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* ..............0400 гэсэн регистрийн дугаартай, Иргэний үнэмлэх дээр Дундговь аймгийн Сайнцагаан, ...-р баг, Боржигон ...дүгээр гудамж, .. тоотод оршин суух хаягаар бүртгэлтэй, ....1300, 8.....634 дугаарын утаснуудыг худалдагчид тэмдэглүүлсэн, нь ******* гэсэн фэйсбүүк хаягтай гэсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* /РД:.........400, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч *******, ******* нар нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч*******ид анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг *******ын фэйсбүүк хаягаас авсан гэрэл зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ