Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00209

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00209

Улаанбаатар хот

 



2025 03 13 103/ШШ2025/00209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ....... оны 0....... дүгээр сарын ......-ны өдөр төрсөн, ..... настай, эмэгтэй, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, . дүгээр байрны 1. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Багануур дүүргийн 5 дугаар ясли цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан. 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн байгаа боловч байгууллага болон дүүрэг, Нийслэлийн архиваас ажлаас халагдсан тушаал гарч ирэхгүй байна. Иймд намайг 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар цэцэрлэгт /одоогийн 142 дугаар цэцэрлэг/ ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, Багануурын районы 5 дугаар цэцэрлэгийн 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай ажилд түр авч ажилуулах тухай тушаалын хуулбар, 1993 оны 6, 9 дүгээр сард цалин тавьж олгосон хүснэгтийн хуулбар, хүндэт үнэмлэх, баярын бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Ц.******* хүсэлтээр Ц.Оюунгэрэл, М.Гүндэгмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ц.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь 1969 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Ц.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.******* нь 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.292744 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* *******, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай тушаалаар 5 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн туслахаар томилсон, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай тушаалаар хүмүүжүүлэгчийн туслахаас чөлөөлсөн талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 20 дугаар тал/

б/.Архивын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолтод: Тус архивт Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны тушаалд ******* *******ийг ажлаас чөлөөлсөн баримт байхгүй болно гэжээ. / хх-ийн 8 дугаар тал/

в./Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/54 дугаартай тодорхойлолтод: Тус дүүргийн сан хөмрөгт хадгалагдаж буй Нийслэлийн 142 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1994,1995 оны захирамжлалын баримтыг шүүж үзэхэд ******* *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байгааг үүгээр уламжилж байна. /хх-ийн 7 дугаар тал/

г/.Багануурын районы 5 дугаар цэцэрлэгийн 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай ажилд түр авч ажилуулах тухай тушаалаар Цэнд-Аюуш овогтой *******ийг хүмүүжүүлэгчийн туслахаар томилсон байна. /хх-ийн 9 дүгээр тал/

д/.5 дугаар цэцэрлэгийн 1993 оны 06 дугаар сарын 07, 1993 оны 09 дүгээр сард цалин тавьж олгох хүснэгтэд ******* 2307 төгрөг, 2740 төгрөг гэсэн бичилт хийгджээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

е./1991, 1993 онуудад ажиллаж байхдаа авсан баярын бичиг, хүндэт үнэмлэх. /хх-ийн 12-13 дугаар тал/

ё./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Цэнд-Аюуш, нэр *******, төрсөн газар Төв аймаг, Батсүмбэр сум, төрсөн он сар өдөр 1..., регистрийн дугаар ...........804, байнга оршин суух хаяг 3 дугаар хороо, ...... тоот, мэргэжил ..., ажилладаг байгууллага ТЭХГУУТМД сургууль гэж бүртгэгджээ. /хх-ийн 22 дугаар тал/

ж/.Гэрч ******* шүүхэд өгсөн Миний бие 1986 оноос 1990 оны 01 дүгээр сар хүртэл Багануур районы 1 дүгээр цэцэрлэгт багшаар, 1990-2019 он хүртэл Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Тус цэцэрлэг нь 1990 онд анх ашиглалтанд орж Багануурын районы 5 дугаар цэцэрлэг нэршилтэй байж байгаад сүүлд Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэг болсон юм. ******* нь Багануурын районы 5 дугаар цэцэрлэгт 1991 оны 01 дүгээр сард бүлгийн багшаар ажиллаж байгаад ажлаас нэг гараад эргэж ажилдаа орж өнөөдрийг хүртэл багшаар ажиллаж байгаа.Ямар шалтгаанаар ажлаас гараад эргэж орсон талаар цаг хугацааг сайн санахгүй байна. Туслах багшаар ажиллаж байгаад сүүлд бүлгийн багшаар л ажиллаж байсан. ******* нь сургуулийн өмнөх боловсролыг хөтөлбөрийн дагуу сайн багшилдаг хамт олны дунд нэр хүндтэй багш байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

з/.Гэрч шүүхэд өгсөн Миний бие Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгт 1987-2020 он хүртэл багшаар ажиллаж байсан. ******* нь Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэг буюу хуучин нэршлээр Багануур районы 5 дугаар цэцэрлэгт 1991-1994 он хүртэл туслах багшаар ажиллаж байгаа ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдөөд эргээд 2000 онд ажилд орж өнөөдрийг хүртэл багшаар ажиллаж байгаа. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа миний туслах багшаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Ажилд орсон хугацааг сайн мэдэхгүй байна, 1994 оны хавар ажлаас гарсан. ******* нь хамт олны дунд нэр хүндтэй багш байсан. Шагнагдах бүхий л шагнал урамшууллыг авсан. Байгууллагын үйлдвэрчний хорооны тэргүүлэгчээр олон жил ажиллаж байсан гэх мэдүүлэг./хх-ийн 28 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ******* овгийн ******* *******ийг 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар цэцэрлэгт /одоогийн 142 дугаар цэцэрлэг/ хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овгийн ******* *******ийг 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Багануур дүүргийн 5 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ