Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0229

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гаас Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******д холбогдуулан гаргасан ...Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******ын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №081******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Барилгын техникийн хяналтын байцаагч б.Ш******* би Б******* ХХК-д холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зөрчил Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-5.2 заалтаар торгууль тавьж 081******* дугаартай шийтгэлийн хуудас бичсэн Б******* ХХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт /барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, туунд заасан нөхцөлийг биелүүлэх;)-ыг хэрэгжүүлээгүйгээ илэрхийлж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх заалт (Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно.)-ын дагуу өөрийн сайн дураараа зөрчлөө хүлээн зөвшөөрч ирсэн.

Миний бие барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой холбогдох бичиг баримтыг судалж үзэхэд Б******* ХХК нь Төрийн эрх бүхий байгууллагуудаас А/даалгар, Загвар зураг, магадлалын нэгдсэн дүгнэлт, техникийн нөхцөлүүд зэрэг зөвшөөрөлтэй холбогдох бусад бичиг баримтуудыг авсан байсан.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Э*******гийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гаас Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******д холбогдуулан ...Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******ын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №081******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх тухай дүгнэлт гаргажээ.

Прокурорын уг дүгнэлтийг Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гаас Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******д холбогдуулан гаргасан ...Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш*******ын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №081******* дугаартай шийтгэлийн хуудаст хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ