Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00212

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00212

Улаанбаатар хот



 

 

 

2025 03 13 103/ШШ2025/00212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Г.Солонго, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .....онд Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүрэг .. дугаар хороо, Бага гүний ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, онд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* *******д худалдагч ажилтай, Багануур дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,762,248 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч:,

Иргэдийн төлөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Багануур Тохижилт ААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч ажилтай ******* Элбэг намайг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн .. дүгээр хороо Рашаант хэсгийн нутаг дэвсгэрт байрлах Барс хүнсний дэлгүүрийн урд талын замд автозамын зорчих хэсэг дээр ажил үүрэг гүйцэтгэж байхад ..... УБЧ дугаартай тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутайн улмаас түүний асран хамгаалагч ээж гээс эмчилгээний зардал 380,000 төгрөг, цалингийн зөрүү 1,382,248 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг нийт 2,762,248 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний хүү ын нэхэмжлэгч учруулсан хохирлыг барагдуулсан, бид 680,000 төгрөг өгсөн, хотод эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгээд зүгээр байна гэсэн, төлөх төлбөрийн чадвар байхгүй гэж тодорхойлон маргаж байна.

3.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

-Хариуцагч гийн насанд хүрээгүй хүүхэд болох нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн ээж гийн эзэмшлийн .... УБЧ дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр дур мэдэн жолоодон замын хөдөлгөөнд оролцон Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаант хэсгийн нутаг дэвсгэрт байрлах, Барс хүнсний дэлгүүрийн урд талын автозамын зорчих хэсэг дээр Багануур Тохижилт ААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч ажилтай ******* ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөргөж биед нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд түүний гаргасан зөрчилд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 0005757 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400,000 төгрөгөөр торгожээ. /хх-ийн 16-24, 27-28 дугаар тал/

-Зөрчлийн улмаас Д.******* биед тархины доргилт, нүүр, баруун шилбэ, зүүн гарын тохойны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 003 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

-Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдсан эмчилгээний төлбөрт 680,000 төгрөг гарсныг төлсөн, 2024 оны 12 дугаар сарын 03-13-ны хооронд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт дахин үзлэг шинжилгээнд хамрагдан улмаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын мөнгө, ор хоногийн мөнгө төлсөн, эмийн сангаас эм тариа авсан, 9 хоног эмчийн магадлагаатай байсан гэх үйл баримтад талууд маргаагүй.

-Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 380,000 төгрөг, 9 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1,382,248 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь Д. эмчилгээний зардалд баримтаар 303,000 төгрөг төлсөн байсан, ажилгүй байх хугацаандаа эмнэлгийн магадлагаагаар зөрүү цалингаа авсан, сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдоогүй, эмчилгээний төлбөрт 680,000 төгрөг өгсөн учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан,

-Хариуцагч гийн өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг насанд хүрээгүй хүүхдэд олгосон, түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдсан болох нь зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шийтгэлийн хуудас, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. /хх-ийн 16-28 дугаар тал/

-Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас дүгнэхэд: Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сард 9 хоног эмнэлгийн магадлагаатай байсан, эмнэлгийн магадлагаагаар 682,188 төгрөг, 13 хоногийн цалинд 1,967,655 төгрөг нийт 2,649,843 төгрөгийг цалин хөлсөнд авсан байх ба 12 сард бүтэн 22 хоног ажилласан бол авах ёстой цалин 3,533,023 төгрөгөөс 2,649,843 төгрөгийг хасвал хөдөлмөрийн чадвараа алдсанаас 883,180 төгрөгийн цалин хөлс дутуу авсан байна. Эмчилгээ эм тарианы төлбөрт Ухаабулаг эмийн сангаас худалдан авсан эмний үнэ 61,300, эмнэлэгт үзлэгт хамрагдсан, эрүүл мэндийн даатгалд төлсөн төлбөр 30,000, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 200,000, шинжилгээнд хамрагдсан төлбөр 27,000 нийт 318,300 төгрөгийн зардал гаргасан байна. /хх-ийн 7, 9-15, 42-53, 68 дугаар тал/

-Дээрх үндэслэлүүдээр хариуцагч гээс хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалинд 883,180 төгрөг, эмчилгээ сувилгааны зардалд 318,300 төгрөг нийт 1,201,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д. олгон, шаардлагаас үлдэх 1,560,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

-2,762,242 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,560,768 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь: Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж тодорхойлсон. Хариуцагч гийн хүү гаргасан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт тооцоогүй, зөрчлийн хэрэг гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байх тул нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1,000,000 төгрөг нь дээрх аргачлалд хамаарахгүй .

-Хариуцагч нь шүүх хуралдаан дээр 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Д. Улаанбаатар хотод үзлэг, шинжилгээнд хамруулсан зардалд урьдчилан төлсөн 680,000 төгрөгийг төлөх төлбөрөөс хасаж тооцуулах талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөр нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гарсан зардал байх тул хариуцагчийн төлвөл зохих 1,201,480 төгрөгийн төлбөрөөс 680,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй байна.

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т шүүхийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол хариуцагч буюу нэхэмжлэгчид тэр хэмжээгээр хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 59,146 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,201,480 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д. олгов.

6.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, гаргах шаардлагыг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,201,480 /нэг сая, хоёр зуун нэг мянга, дөрвөн зуун наян / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн ******* олгон 1,560,768 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 1,201,480 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33,385 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д. олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759..3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД Г.СОЛОНГО

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ