Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00223

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00223

Улаанбаатар хот

 

 

2025 03 19 103/ШШ2025/00223

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 7/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* ******* ******* банкир ажилтай *******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* салбар нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлагадаа: Зээлдэгч Болдбаатар овогтой Мөнхөө (..............11) нь ******* Банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1290084904 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ззэл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.8, 4.10, 6.2 дахь заалтуудыг зөрчиж 1290084904 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар ******* ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Иймд зээлдэгч ******* эрэн сурвалжлуулж, тэдний оршин суугаа газриг тогтоолгож өгнө үү. Зээлдэгч ******* нь хамгийн сүүлд ******* дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ....тоот хаягт оршин сууж байгаад Англи улс руу явсан тухай албан бус мэдээлэл байгаа. Түүний ээж гэдэг хүн ******* дүүргийн 3 дугаар хороо 29 дүгээр байранд амьдардаг. Тэтгэвэрт гарсан. ******* нь зээл авах үедээ БНЦДҮС ТӨХК-д ажиллаж байсан гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банк, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .....04 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шарайд овгийн Болдбаатарын Мөнхөө нь /РД:.....11/ регистрийн дугаартай, зээл авах үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 36 дугаар байрны 08 тоотод оршин сууж байсан, ээж нь ******* дүүргийн 3 дугаар хороо 29 дүгээр байранд амьдардаг гэх мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Шарайд овгийн Болдбаатарын Мөнхөөг /РД:/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч ******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ