| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00220/И |
| Дугаар | 103/ШШ2025/00268 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00268
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2025/00268 | Улаанбаатар хот |
2025 04 02 103/ШШ2025/00268
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ,, дугаар хороо, ,, байрны ,, тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, Бага гүний ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* *******,
Хэнтий аймгийн .... сумын .... дугаар багт оршин суух, ******* ******* нарт холбогдох 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* нь Д.*******, Б.******* нарт холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023.04.24-ний өдөр надтай хамт Багануурын уурхайд ажилладаг эхнэр Д.******* утсаар ярьж намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан. Очиход хадам эгч нь гэх Б.******* тэднийд ирсэн байсан. Д.******* намайг Б.*******тэй танилцуулж манай эгчид 25 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна. Хувиараа алт олборлож байгаа. 10-15 хоногийн хугацаанд мөнгийг чинь буцааж өгнө. Зээлсэн мөнгөнөөс чинь гадна шагнал мөнгө өгнө гэхэд Б.******* 10 сая төгрөгийг 25 сая төгрөг дээр чинь нэмж чиний орлого болгож өгнө гэсэн. Би тэр даруйдаа хариу шийдвэр өгч чадаагүй. Эхнэрээсээ зөвшөөрөх эсэхийг нь асууж байж хариу өгье гээд явсан. Д.******* өдөр болгон утсаар асууж, дуудаж байраа барьцаалж зээл авч өгөхийг шаардаж байсан. Д.*******д итгээд эхнэртээ хэлэлгүй 2023.04.28-ны өдөр өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй Багануур дүүрэг 1 дүгээр хороо 15 байрны 46 тоот 1 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ББСБ-ын барьцаа хөрөнгөнд бүртгүүлж би өөрөө үндсэн зээлдэгчээр, Б.******* хамтран зээлдэгчээр орж Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Есөн шижир Инвест ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 25 сая төгрөгийг сарын 3,2%-ийн хүүтэй 2 жилийн хугацаатай авсан. Хаан банкан дахь миний 5029607530 дугаарын дансанд орж ирсэн 25 сая төгрөгийг 2023.04.28-нд 10 сая төгрөгөөр 2 удаа, 2023.04.29-ний өдөр 5 сая төгрөгийг ХААН банкан дахь Б.*******гийн 5953040136 дугаарын дансаар шилжүүлсэн. Б.******* 15 хоногт байрыг чинь чөлөөлж өгнө. Зээл, хүүг нь би төлнө гэж амлаж байсан. ББСБ 25 сая төгрөг зээлд гаргахад богино хугацаагаар өгдөггүй тул урт хугацаагаар гэрээ хийсэн. Жинхэнэ хэлцэл тохиролцоо бол 15 хоногийн дотор байрыг чөлөөлнө гэж надаар зээл авахуулсан юм. Үүнийг Б.*******, Д.******* нар хэлж эр нөхрүүд нь бүгд сонсож мэдсэн. Тэгтэл *******, ******* нар амалсан тохирсон хугацаандаа зээлийг чөлөөлж өгөөгүй. Үүнээс болж манай гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан гарах болж эцэстээ жирэмсэн эхнэр маань салж хүүхдүүдээ аваад ээж аав руугаа явсанаар би ганц бие болж хоцорсон. Б.*******г зээлийг түргэн хааж байр чөлөөлөхийг шаардах гэхээр утсаа огт авдаггүй, надтай харьцдаггүй байсан. Эцэст нь би эхнэр хүүхэдгүй болсондоо харамсаж, ганцаараа шаналж архинд орж, ажлаасаа халагдаж, ажилгүй орлогогүй болсон. ББСБ-ын төлбөрийг даруй дуусгаж барагдуулахын тулд орон сууцаа зарахад хүрсэн. Зээлээ хугацаанд нь төлөхгүй байсны улмаас Монгол банкны хар дансанд бүртгэгдэж дахин зээл авах боломжгүй болсон байсан. Б.*******гийн хамтран зээлдэгчээр оролцсон Есөн шижир Инвест ББСБ -ын төлөгдөөгүй үлдэгдэл зээлийн төлбөрт 15 сая төгрөгийг байр зарсан орлогын мөнгөнөөс байр худалдан авагч Гарьдмаа ББСБ-д төлж зээлийн төлбөрийг барагдуулсан. Уг 15 сая төгрөг нь миний байр зарсан орлогын мөнгөнөөс хасагдсан учир Д.*******, Б.******* нараас нэхэмжилж байна.Би Б.*******г огт танихгүй. Д.******* надтай анх танилцуулж алтны бизнес хийдэг чи хөрөнгө оруулаад тусалчих, чамд шагнал мөнгө өгнө гэж ятгаж итгүүлсэн учир би Д.*******д итгэж таньж мэдэх хүмүүс учир туслаад өөртөө 10 сая төгрөгийн орлого олчихъё гэж бодож тэдэнтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би үндсэн зээлдэгчээр, Б.******* хамтран зээлдэгчээр орж 25 сая төгрөгийг зээлж аваад бүх мөнгийг Б.******* авч хэрэглэж, ашигласан. Д.*******, Б.******* нар бол хамтарч энэ мөнгийг хэрэглэсэн гэж үзэж байна. 15 хоногтоо байрны зээлийг чөлөөлөөгүйгээс надад эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд хоёр хариуцагчаас шагналын үлдэгдэл 3 сая төгрөгийг хувааж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******, Д.******* бид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч талтай 1 сар 15 хоног буюу 45 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцоонд хүрсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: овогтой *******, овогтой ******* нар нь нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх ба төлбөр нэхэмжлэлийг 1 сар 15 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 18,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* нэхэмжлэлтэй, ******* *******, ******* ******* нарт холбогдох 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 18,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******, Б.******* нараас 123,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ