Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00289

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00289

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 04 11 103/ШШ2025/00289

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, .... давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, ....а байрны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,602,844.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,602,844.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Батхүүгийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 12-нд 6000168362 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 38,320,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000168362 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 160 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000168362 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026.10.10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000168362 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 32,557,731.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,950,881.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 77,232.40 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 35,602,844.90 төгрөгийг Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие ******* ******* нь ******* банктай 6000168362 тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Уг нэхэмжлэлтэй танилцсан ба 35.602.844,90 төгрөгийг төлж барагдуулна. Төлөхдөө 2025 оны 04 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,330,000 төгрөгөөр нийт зээлийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******гийн гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 2,330,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх хариу тайлбарын нөхцөлийг бүрэн хүлээн зөшвөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 35,602,844.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацаан дээр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,602,844,90 төгрөг /гучин таван сая, зургаан зуун хоёр мянга, найман зуун дөчин дөрвөн төгрөг ерэн мөнгө / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүрийн 20-ны өдөр 2,330,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335.964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 167.982 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гээс 167.982 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛА*******