Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

иргэдийн төлөөлөгч Ц.Отгон,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч А.Наранбаатар,

шүүгдэгч Т.Ч , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Т.Ч нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0494 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Э, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Ч, /РД: / гэв.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Э , Т.Ч нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 68 байрны гадна А.Наранбаатарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хэтэвч, гар утас, 25.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад ажлийхантайгаа нэг газар жоохон суугаад хэдэн пиво уучихаад гэр рүүгээ орох гэтэл гэнэт толгой руу танихгүй хоёр хүн цохиж унагаагаад зодсон. Би тухайн үед орцны үүдэнд ухаан алдаад унасан байсан. Тэгэхэд миний бүх зүйлийг дээрэмдээд явсан байсан. Тэр үед гадаа их хүйтэн байсан. Хэрвээ намайг тухайн үед хүн олоогүй байсан бол би тэндээ осгож үхэх аюултай байдалд орж болох байсан. Маргааш өдөр нь би гэмтлийн эмнэлэгт ирээд ухаан орсон. Тухайн үед болсон бүх асуудлыг би ухаан алдсан байсан болохоор сайн санахгүй байгаа гэв.

Шүүгдэгч Т.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд Очирхуяг, Цогтжаргал, Энх-Амгалан бид дөрвүүлээ такси бариад 13-ын буудал дээр байж байхад маргалдсан охидууд нь араас дагаад байхаар нь Бямбадорж, Очирхуягт хэтэвчээ өгөөд дөрвөн охиноо аваад явсан. Бид нарыг БЖИ зочид буудлын гадаа байж бай гэсэн. Очирхуяг, Цогтжаргал, Энх-Амгалан бид дөрөв БЖИ зочид буудал дээр очиход Бямбадорж байхгүй байсан. Бид нар утсаар Бямбадорж руу ярих гээд ТҮЦ-ээс утас хайгаад олоогүй. ТҮЦ-ний гадаа хүнээс гуйж утсаар ярихаас гээд хүн хүлээгээд байж байхад нэг согтуу залуу ТҮЦ рүү орсон. Энх-Амгалан наадах чинь ямар овоо пиздаа вэ, цохиод унагаачих уу гэхээр нь би зөвшөөрсөн. Цогтжаргал цаанаас та хоёр болио гэхээр нь Энх-Амгалан чи зүгээр БЖИ зочид буудлын үүдэнд хүлээгээд байж бай гэж хэлээд ТҮЦ-ээс нөгөө залууг гарч ирэхийг хүлээгээд зогссон. Нөгөө согтуу залуу ТҮЦ-ээс гараад замын урд талын 68 байр руу яваад би араас нь түрүүлээд зам гарахад Энх-Амгалан, Очирхуягтай хамт араас зам гарахад Очирхуяг утсаар яриад үлдсэн. Нөгөө согтуу залуу арк руу орох гээд шатаар өгсөхөд Энх-Амгалан урдаас тосч очоод юу ч ярилгүй алгадаж унагаахаар нь би арк руу ороолтоос нь чирч оруулаад Энх-Амгалан баруун шанаан дээр нь хоёр удаа дэвссэн, би дараа нь баруун шанаан дээр нь нэг удаа дэвсээд өмдний халааснаас нь бор өнгийн хэтэвч, хар өнгийн цүнхийг нь аваад Энх-Амгалан гар утсыг нь авсан байсан. Тэгээд бид хоёр гүйгээд БЖИ зочид буудлын үүдэнд очиход Очирхуяг, Цогтжаргал нартай уулзаад цүнхийг нь ухаад юм байхгүй бичиг баримт байхаар нь Очирхуяг гарж руу шидсэн. Бид дөрөв дээшээ зугтааж яваад баригдсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 79-84, 2-р хх 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр 27-ны өдөр баарнаас гарахад 02 цаг өнгөрч байсан ба би Цогтжаргал, Чойжилсүрэн, Очирхуяг нартай хамт Бямбадоржийн араас нь таксигаар очиход Бямбадорж байгаагүй. Бид нарын утас бүгд Бямбадоржид явж байсан болохоор Бямбадорж руу утсаар ярих гээд буудлын Улаанхуарангийн баруун талын ТҮЦ рүү очоод утас байна уу гэхэд байгаагүй. Бид нар хүнээс утас гуйж ярих гээд хүн харж байтал нэг согтуу залуу ирээд ТҮЦ рүү орох гэтэл Очирхуяг утсаараа нэг залгуулчих гэхэд нөгөө залуу юм дугаралгүй шууд ТҮЦ рүү орсон. Тэгээд би энэ ямар овоо гар вэ гээд би энэ залууг зодчих уу гэхэд Чойжилсүрэн тэгэх үү гэхэд Цогтжаргал яах гээд байгаан боль гэхээр нь чи дуугүй БЖИ зочид буудлын үүдэнд очоод Бямбадоржийг хүлээгээд байж бай гэсэн. Цогтжаргал цаашаа явсан. Чойжилсүрэн, Очирхуяг хоёр ТҮЦ-ний хойд талд би үүдэнд нь хүлээгээд зогсож байхад нөгөө согтуу залуу гараад урагшаа зам гараад явахаар нь бид гурав дагаад Чойжилсүрэн ар талаас нь очоод би урд талаас амдаад алхсан. Очирхуяг зам цуг гараад буцаад утсаар ярих гээд явсан. Би өөдөөс нь очоод алгадаж унагаагаад Чойжилсүрэн ороолтноос нь арк руу татаад орохоор нь би халааснаас нь Айфон 5 маркын гар утсыг нь аваад толгойн баруун хэсэг рүү нь хоёр удаа дэвссэн, Чойжилсүрэн толгой руу нь нэг удаа дэвссэн. Цүнх, хэтэвчийг нь аваад бид хоёр зугтаагаад зам гартал Очирхуяг араас гүйгээд ирсэн. Очирхуяг Бямбадоржтой ярьчихлаа, 16-ын буудал дээр байна гэнээ гэсэн. Тэгээд бид гурав БЖИ зочид буудлын гадаа очиход Цогтжаргал зогсож байсан. Цүнхэнд нь юу байна гэж үзэхэд дотор нь баахан бичиг баримт байхаар нь Очирхуяг граж руу шидээд, би нөгөө хэдийг гүйгээрээ гэхэд бүгд зугтаагаад 10 байрны талбай дээр очоод эд зүйлээ шалгасан. Тэнд очоод хэтэвчээ шалгатал 25.000 төгрөг байхаар нь Чойжилсүрэн аваад дотрох эд зүйлийг гаргаад шидсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 74-78, 2-р хх 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би ажлаасаа гэр рүүгээ явж байгаад байрны гадаа таксинаас буугаад зам гараад байрны шатаар гартал цаад талаас хоёр залуу гарч ирээд малгайтай цамцтай залуу нь юу ч ярилгүй цээж рүү түлхэж унагаагаад байрны арк руу чирээд авч яваад миний баруун хацар, шанаа, баруун нүдэн дээр тэр хоёр залуу ээлжлээд дэвсээд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэр үеэс хойш би юу ч санахгүй ухаан орж гараад байсан. Миний хар өнгийн үүргэвчинд бичиг баримтууд, гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, үнэртэй ус байсан. Халаасанд байсан бор өнгийн хэтэвч дотор иргэний үнэмлэх, банкны карт, бэлэн 25.000 төгрөг, Айфон 5 эс маркийн гар утас, 88109971 гэсэн дугаартай байсан. Дээрх эд зүйлийг дээрэмдүүлсэн. Эмчилгээний зардал, гар утасны үнэ ороод 3.556.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 30-32 дугаар хуудас/,

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улиастай 188 дугаартай чиглэлд Энхболдын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2017.01.28-ны шөнө 03 цагийн орчим хэлтэс дээр дуудлага шийдвэрлэж байхад Энхболд өөрийн чиглэлээ камераар харж байгаад дөрвөн хүүхэд цүнх ухаад байна, очиж шалгах хэрэгтэй байна гээд бид хоёр 16-ын автобусны буудал дээр очиход цүнх ухаж байсан гурван хүүхэд гараад ирэхээр нь цагдаагийн газар очиж шалгасан юм. Нэг хүүхэд цаанаас ерөөсөө гарч ирээгүй. Шалгахад манай найз дагаж яваад нэг хүнийг цохиж цүнхийг нь авсан гэж хэлсэн. Бид хоёр граж дээр хаясан цүнхийг нь очиж аваад Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх 33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй сэжигтэн Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017.01.28-ны өдөр 22 цагийн үед найз Очирхуяг, Чойжилсүрэн, Энх-Амгалан, Бямбадорж нартай уулзаад БЗД-ийн 16-р хороолол, Чингэс караокед орж пиво уусан. Би пиво уугаагүй. Тэндээсээ бид нар гараад Мийтэнг нэртэй талбайн урд талын бааранд орсон. Тэнд Чойжилсүрэн 4 охин дуудаад тэндээс 02 цагийн орчим гараад такси бариад Улаанхуарангын гадаа Бямбадоржийг дөрвөн найз охидуудыг хайгаад очиход байхгүй байсан. Тэгээд бид нар утсаар ярих гээд замын цаад талын ТҮЦ руу очоод утас асуугаад байхгүй гэхээр нь гараад зогсож байхад нэг согтуу залуу ТҮЦ рүү ирээд орох гэхэд нь Очирхуяг согтуу залуугаас утсаараа яриулчих гэхэд нөгөө залуу юм дугаралгүй мөрөө татаад ТҮЦ рүү орсон. Очирхуяг, Чойжилсүрэн, Энх-Амгалан гурвын нэг энэ залууг цохиод унагаачих уу гэхээр нь болио яахын бэ лай болно гэхэд Энх-Амгалан, Очирхуяг хоёр чи зүгээр БЖИ зочид буудлын гадаа очоод байж бай гэхээр нь нөгөө газар нь очоод хүлээж байхад ирээгүй. Тэгэхээр нь нөгөө ТҮЦ рүү очиход нөгөө хэд байгаагүй болохоор буцаж очоод хүлээж байхад байрны голоос Очирхуяг, Чойжилсүрэн, Энх-Амгалан нар хар өнгийн цүнх Чойжилсүрэн барьсан ирсэн. Очирхуяг чи гэрэл тусгаж бай гээд цүнхийг онгойлгоход хэдэн бичиг баримт байсан. Цүнхийг нь Очирхуяг гражийн дээшээ шидсэн. Нөгөө гурав гүйгээрээ гэхээр нь Чойжилсүрэнгийн араас бид нар гүйсэн. Гүйж байгаад 16 автобусны буудал дээр цагдаа ирээд бид нарыг барьсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 69-70 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн шинжээчийн ¹2141 дүгнэлтэд “А.Н биед зүүн талын суурийн хөндийн ар хана дайрсан зөрөөгүй хугарал, хоншоор ясанд баруун талын гайморовын хөндийн ар зөрөөтэй, гадна хана, урд ханын нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн гадна хана заадас хэсгээр зөрөөгүй, доод хана зөрөөгүй, хацар ясны нум дунд хэсгээр дотогш цөмөрсөн, хацар яс суурь ясны их далавч нийлэх заадас хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарал, хамар ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дух, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимд цус хуралт, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /1-р хх 43 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №354 дүгнэлтэд “Г.Э  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ухаан санаа нь хэвийн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэжээ. /1-р хх 47-48 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №414 дүгнэлтэд “Т.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, СЭМҮТөвийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ухаан санааны хөгжил өөрийн насны түвшиндээ, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэжээ. /1-р хх 168-170 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн шинжээчийн дүгнэлтэд “А.Н биед зүүн талын суурийн хөндийн ар хана дайрсан зөрөөгүй хугарал, хоншоор ясанд баруун талын гайморовын хөндийн ар зөрөөтэй, гадна хана, урд ханын нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн гадна хана заадас хэсгээр зөрөөгүй, доод хана зөрөөгүй, хацар ясны нум дунд хэсгээр дотогш цөмөрсөн, хацар яс суурь ясны их далавч нийлэх заадас хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарал, хамар ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дух, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимд цус хуралт, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, өшиглөх зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...хүнд зэрэгт хамаарна. А.Наранбаатарын биед зүүн талын суурийн хөндийн ар хана дайрсан зөрөөгүй хугарал, баруун хацар яс суурь ясны их далавч нийлэх заадас хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарал гэмтэл нь хүнд зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хоншоор ясанд баруун талын гайморовын хөндийн ар зөрөөтэй, гадна хана, урд ханын нийлмэл хугарал, хацар ясны нум дунд хэсгээр дотогш цөмөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн гадна хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн зэрэгт, дух, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт, баруун нүдний алимд цус хуралт, баруун хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэжээ /1-р хх 43 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-19 дүгээр хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зураг /1-р хх 21-28 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 29 дүгээр хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /1-р хх 98 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хх 137-163 дугаар хуудас/,

Компьютер томографийн шинжилгээ /1-р хх 237 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 87, 89 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 91-92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Э , Т.Ч нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 68 байрны гадна А.Наранбаатарын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хэтэвч, гар утас, 25.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Т.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “…Нөгөө согтуу залуу арк руу орох гээд шатаар өгсөхөд Энх-Амгалан урдаас тосч очоод юу ч ярилгүй алгадаж унагаахаар нь би арк руу ороолтоос нь чирч оруулаад Энх-Амгалан баруун шанаан дээр нь хоёр удаа дэвссэн, би дараа нь баруун шанаан дээр нь нэг удаа дэвсээд өмдний халааснаас нь бор өнгийн хэтэвч, хар өнгийн цүнхийг нь аваад Энх-Амгалан гар утсыг нь авсан байсан гэх мэдүүлэг / 1-р хх 79-84, 2-р хх 5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “…Би өөдөөс нь очоод алгадаж унагаагаад, Чойжилсүрэн ороолтноос нь арк руу татаад орохоор нь би халааснаас нь Айфон 5 маркын гар утсыг нь аваад толгойн баруун хэсэг рүү нь хоёр удаа дэвссэн, Чойжилсүрэн толгой руу нь нэг удаа дэвссэн. Цүнх, хэтэвчийг нь аваад бид хоёр зугтаагаад зам гартал Очирхуяг араас гүйгээд ирсэн. Очирхуяг Бямбадоржтой ярьчихлаа, 16-ын буудал дээр байна гэнээ гэсэн. Тэгээд бид гурав БЖИ зочид буудлын гадаа очиход Цогтжаргал зогсож байсан. Цүнхэнд нь юу байна гэж үзэхэд дотор нь баахан бичиг баримт байхаар нь Очирхуяг граж руу шидээд, би нөгөө хэдийг гүйгээрээ гэхэд бүгд зугтаагаад 10 байрны талбай дээр очоод эд зүйлээ шалгасан. Тэнд очоод хэтэвчээ шалгатал 25.000 төгрөг байхаар нь Чойжилсүрэн аваад дотрох эд зүйлийг гаргаад шидсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 74-78, 2-р хх 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би ажлаасаа гэр рүүгээ явж байгаад байрны гадаа таксинаас буугаад зам гараад байрны шатаар гартал цаад талаас хоёр залуу гарч ирээд малгайтай цамцтай залуу нь юу ч ярилгүй цээж рүү түлхэж унагаагаад байрны арк руу чирээд авч яваад миний баруун хацар, шанаа, баруун нүдэн дээр тэр хоёр залуу ээлжлээд дэвсээд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэр үеэс хойш би юу ч санахгүй ухаан орж гараад байсан. Миний хар өнгийн үүргэвчинд бичиг баримтууд, гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, үнэртэй ус байсан. Халаасанд байсан бор өнгийн хэтэвч дотор иргэний үнэмлэх, банкны карт, бэлэн 25.000 төгрөг, Айфон 5 эс маркийн гар утас, 88109971 гэсэн дугаартай байсан. Дээрх эд зүйлийг дээрэмдүүлсэн. Эмчилгээний зардал, гар утасны үнэ ороод 3.556.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 30-32 дугаар хуудас/,

Гэрч М.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улиастай 188 дугаартай чиглэлд Энхболдын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2017.01.28-ны шөнө 03 цагийн орчим хэлтэс дээр дуудлага шийдвэрлэж байхад Энхболд өөрийн чиглэлээ камераар харж байгаад дөрвөн хүүхэд цүнх ухаад байна, очиж шалгах хэрэгтэй байна гээд бид хоёр 16-ын автобусны буудал дээр очиход цүнх ухаж байсан гурван хүүхэд гараад ирэхээр нь цагдаагийн газар очиж шалгасан юм. Нэг хүүхэд цаанаас ерөөсөө гарч ирээгүй. Шалгахад манай найз дагаж яваад нэг хүнийг цохиж цүнхийг нь авсан гэж хэлсэн. Бид хоёр граж дээр хаясан цүнхийг нь очиж аваад Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй сэжигтэн Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “…Тэгээд бид нар утсаар ярих гээд замын цаад талын ТҮЦ руу очоод утас асуугаад байхгүй гэхээр нь гараад зогсож байхад нэг согтуу залуу ТҮЦ рүү ирээд орох гэхэд нь Очирхуяг согтуу залуугаас утсаараа яриулчих гэхэд нөгөө залуу юм дугаралгүй мөрөө татаад ТҮЦ рүү орсон. Очирхуяг, Чойжилсүрэн, Энх-Амгалан гурвын нэг энэ залууг цохиод унагаачих уу гэхээр нь болио яахын бэ лай болно гэхэд Энх-Амгалан, Очирхуяг хоёр чи зүгээр БЖИ зочид буудлын гадаа очоод байж бай гэхээр нь нөгөө газар нь очоод хүлээж байхад ирээгүй. Тэгэхээр нь нөгөө ТҮЦ рүү очиход нөгөө хэд байгаагүй болохоор буцаж очоод хүлээж байхад байрны голоос Очирхуяг, Чойжилсүрэн, Энх-Амгалан нар хар өнгийн цүнх Чойжилсүрэн барьсан ирсэн. Очирхуяг чи гэрэл тусгаж бай гээд цүнхийг онгойлгоход хэдэн бичиг баримт байсан. Цүнхийг нь Очирхуяг гражийн дээшээ шидсэн. Нөгөө гурав гүйгээрээ гэхээр нь Чойжилсүрэнгийн араас бид нар гүйсэн. Гүйж байгаад 16 автобусны буудал дээр цагдаа ирээд бид нарыг барьсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 69-70 дугаар хуудас/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн шинжээчийн ¹2141 дүгнэлт /1-р хх 43 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №354 дүгнэлт /1-р хх 47-48 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №414 дүгнэлт /1-р хх 168-170 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн шинжээчийн дүгнэлтэд /1-р хх 43 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 13-19 дүгээр хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зураг /1-р хх 21-28 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх 29 дүгээр хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /1-р хх 98 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хх 137-163 дугаар хуудас/,

Компьютер томографийн шинжилгээ /1-р хх 237 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд,шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно.

Шүүгдэгч Г.Э , Т.Ч нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Э , Т.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан байх тул тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцоогүй болно.

Шүүгдэгч Г.Э , Т.Ч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Г.Э , Т.Ч нарт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     Шүүгдэгчийн Т.Ч өмгөөлөгч С.Батдэлгэрийн “…Шинжээчийн дүгнэлт яагаад хүнд гэмтэл гарсан бэ гэхээр тархины гэмтэл зэргээсээ хамаараад гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан. Хохирогчид хүнд гэмтэл гарсан нь гэмтлийн эмнэлгийн томографийн зурган дээр гарж ирэхгүй байгаа. Дараа нь дахин зураг  хувийн эмнэлэгт зураг авахуулахад хүнд гэмтэл гараад ирсэн байсан. Тухайн томографийн зураг нь тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Тэгэхээр хүндэвтэр болон хөнгөн гэмтэл гарах ёстой. Тэгэхээр бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн 43 дугаар хуудас дахь 2141 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2017.01.28-ны ГССҮТ-ийн КТГ-ын хариунд: “Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. ...гэсэн хэдий ч хэргийн 244 дүгээр хуудас дахь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд 2017.01.28-ны ГССҮТ-ийн КТГ-ийн хариу болон 2017.01.29-ний Мед trauma-н толгойн КТГ-д гэмтлийн байдлыг харуулсан байна. Гэвч хохирогч А.Н эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь зөвхөн ГССҮТ-ийн КТГ-ын хариунд гарсан Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. …гэсэн ганц гэмтлээр биш шинжээчийн дүгнэлтүүдээр “…зүүн талын суурийн хөндийн ар хана дайрсан зөрөөгүй хугарал, баруун хацар яс суурь ясны их далавч нийлэх заадас хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарал гэмтэл нь хүнд зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамрагдаж байгаа болно. Тухайлбал гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, хугаралтай гэх ганц гэмтлийн зэргээр эргэлзэж байгаа биш хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэдэн хэдэн гэмтэл үүнд баруун хацар яс суурь ясны их далавч нийлэх заадас хэсгээр бага зэрэг зөрөөтэй хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэх зэрэг учирсан байх тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх боломжгүй байна. Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад “…хүндэвтэр болон хөнгөн гэмтэл гарах ёстой” гэж дүгнэх үндэслэл байхгүй болно.

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх саналыг гаргасан болно.

Шүүгдэгч нар нь хохирогч А.Н 3.550.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

шүүгдэгч Г.Э гийн цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хор уршиг болох 3.550.000 төгрөгийг төлсөн, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.