Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/00497

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00352/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******** гудамж, өөрийн байранд байрлах, ******* ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,625,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... зээлийн гэрээний үүрэгт 20,625,097 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... 2025 оны 04 сарын 25-наас 2026 оны 02 сарын 25-ны дотор ******* банкнаас авсан зээлийг бүрэн барагдуулж дуусгах хүсэлтэй байна. 2025 оны 04 сарын 25-нд 325,097 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 3,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-нд 8,500,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* банкны нэхэмжлэлтэй Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 20,625,097 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Э.*******ын бичгээр тайлбар, төлбөр төлөх нөхцөлийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,625,097 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 20,625,097 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-нд 325,097 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 3,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-нд 8,500,000 төгрөгөөр тус тус төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нь Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,625,097 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-наас 2026 оны 02 сарын 25-ны дотор төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,537.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 130,537.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох 20,625,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,625,097 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-нд 325,097 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 300,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 2,500,000, 2025 оны 07 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 3,500,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-нд 8,500,000 төгрөгөөр тус тус төлөх тайлбар гаргасныг, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 130,537.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 130,537.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА