Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 307/ШШ2025/00441

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/00431/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дугаар баг, ******дүгээр хороолол,********дугаар байр,*****тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дүгээр баг, ********дугаар хороолол,******тоотод оршин суух ******* ******* холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

...Хариуцагч Т.*******ай харилцан тохиролцож нэхэмжлэлээ татан авч татгалзаж байна. Харилцан ярилцаж дахин нэхэмжлэлийг 1 жил 6 сарын дараа дахин гаргахаар тохиролцсон болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б.******* нэхэмжлэлтэй, Т.******* холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

Иймд Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь ...Хариуцагч Т.*******ай харилцан тохиролцож нэхэмжлэлээ татан авч татгалзаж байна. Харилцан ярилцаж дахин нэхэмжлэлийг 1 жил 6 сарын дараа дахин гаргахаар тохиролцсон болно... гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байх тул хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Б.******* нэхэмжлэлтэй, Т.******* холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ...Хариуцагч Т.*******ай харилцан тохиролцож нэхэмжлэлээ татан авч татгалзаж байна. Харилцан ярилцаж дахин нэхэмжлэлийг 1 жил 6 сарын дараа дахин гаргахаар тохиролцсон болно... гэж нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС