Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2025/00259

 

 

 

 

 

 

2025 03 ******* *******03/ШШ2025/00259

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* , нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* *******, *******лол ******* , холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 388.663 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. О. нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 50007034 тоот Үйлчилгээний гэрээ болон Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 85*******4*******6 тай интернэтийн үйлчилгээг мөн Wifi Routrer төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир хэрэглээний төлбөрт 70.763, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн төлбөр *******9.000 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан төхөөрөмжийн торгуульд *******.900, нийт 388.663 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХХК-иас нэхэмжилж байгаа 388.663 төгрөгийг 2025 оны 3 сарын 25-ны өдөр төлсөн бөгөөд холбогдох төлбөрийн баримтыг хавсаргав гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. ХХК-иас нэхэмжилсэн 388.663 төгрөгийг 2025 оны 3 сарын 25-ны өдөр төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 758 зүйлийн 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 388.663 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О. нь 388.663 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******2.3************** төгрөгөөс 6.*******55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.*******55 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.эс 6.*******55 төгрөгийг тус тус гаргуулж, ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО