Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Д.Цолмон,

хохирогч Г.Баясгалан,

шүүгдэгч Э.Д , түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д холбогдох эрүүгийн 2015 2501 2959 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 гудамж, 83 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Д, /РД:/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Д  нь бусадтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 5-181 тоотод байрлах хохирогч М.Б эзэмшлийн Түнхэлчимэг нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 273.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 13.500 төгрөг нийт 286.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө яллагдагч Х.Д бүлэглэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, 1 байр, 23 тоотод оршин суух хохирогч Э.Дөлийн гэрээс Айсэр брендийн Ай 7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, Галакси эс 6 загварын гар утас хулгайлж 2.248.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Сансарын тунелийн хажууд байрлах Аз интернет тоглоомын газарт хохирогч Л.Т хуурч Айфон 5 эс загварын гар утсыг залилан авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Н хуурч Тоёота Приус 20 маркийн 28-36 УБА улсын дуугартай тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж залилан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 12-290 тоот хашаанаас хохирогч Б.Ц эзэмшлийн Сузуки Гранд Витара маркийн 40-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж үзье гэж хуурч авч яван залилж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 21-ний шөнө хохирогч Б.Ц эзэмшлийн Сузуки Гранд Витара маркийн 40-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад явуут дунд нь үсрэн буусны улмаас уг тээврийн хэрэгсэл нь нийтийн эзэмшлийн цахилгааны хэрэгсэл болох шонгийн модыг мөргөн гэмтээж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид 590.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ц 3.673.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 12 хороолол, 1 байрны гадна байрлуулсан хохирогч Э.Дөлийн эзэмшлийн 78-21 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б эзэмшлийн 47-45 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэргэл зочид буудлын гаднаас Д.О эзэмшлийн 01-37 УНС улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Приус машинаа журмын хашаанаас олж авсан. Хохирол гээд байхаар зүйл бол байхгүй. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 5-181 тоот хашаанд байрлах “Түнхэлчимэг” нэртэй дэлгүүрийг түрээсэлж ажиллуулж байсан юм. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед хаагаад явсан. Тэгээд орой 20 цагийн орчим дэлгүүр дээрээ ирэхэд хойд талын амьдардаг өрөөний вакум цонх онгорхой дэлгүүрийн бараа алдагдсан байсан. Дараа нь Өлзийбаяр хэлэхдээ би Долгион, Эрбол хоёрыг хулгай хийж байхыг нь мэдсэн, гэхдээ Баагий бид хоёр байгаагүй юм гэсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 111-112 дугаар хуудас/,

Гэрч Ч.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би төрсөн дүү Түнхэлчимэгийн хүүхдийг нь харж хашаанд нь байж байсан. Дэлгүүр түрээсэлж байсан Батбаяр эхнэр Энхсаруулын хамт өглөө эрт 10 цагийн орчим гараад явсан. Тэгээд 14 цагийн орчим Ербол, Долгион хоёр хашааны хаалгаар орж ирээд Болдоо ах байна уу, нүүрс шуудайлна гээд байсан, яасан юм бол гэсэн. Тэгэхээр нь би Батбаяр эхнэртэйгээ шуудай авчрах байх гэж хэлтэл нөгөө хоёр гараад явсан. Тухайн үед Долгион нь ардаа хар цүнх үүрсэн байсан. 16 цагийн орчим манай хашааны хаалгыг хорооны хөгшин эгч нүдээд судалгаа авмаар байна гэхээр нь би ороод ир гэсэн. Тэгтэл дэлгүүрийн цонх онгорхой байхаар нь цонхоо онгорхой хаяад явж гэж бодоод судалгаа авах хүнтэй гэр рүүгээ орсон. Нөгөө хүн судалгаа аваад гарахад нөгөө эгчээс дэлгүүр онгорхой байна уу гэхэд хаалттай байсан гэсэн. Тэгтэл Батбаяр манай гэрт орж ирээд дэлгүүр ухсан байна штэй гээд уурлаад гараад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 113 дугаар хуудас/,

Гэрч Н.Гэрэлтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батцагаантай орой гэртээ уулзахад манай хүү Батцагаан би хулгай хийгээгүй Ербол, Долгион хоёр хулгай хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 115 дугаар хуудас/,

Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр хоёр залууг гэртээ дагуулж ороод авсан нэг шил архиа уугаад унтаад өгсөн бөгөөд өглөө сэрэхэд миний нөүтбүк, Глакси Эс 6 маркийн гар утас, Приус 20 маркийн автомашины түлхүүр алга болсон байсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цаг 10 минутын үед өөрийн машиныг зогсоол дээр байхаар нь очиж хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байсан бөгөөд 18 цагийн үед харахад зогсоол дээр миний машин байсан. Тэгээд унтаад 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед цонхоор машинаа харахад алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 162-165, 3-р хх 78 дугаар хуудас/,

Гэрч Ч.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 сарын 27-оос 28-ыг шилжих шөнө манай хүү Э.Дөл шөнийн 03.00 цагийн үед манай ажлын хүмүүс гэж хэлээд өрөөндөө оруулсан. Гэрлээ асаагаагүй байсан болохоор харанхуйд харахад өндөр нуруутай, туранхай биетэй залууг оруулаад хаалгаа хаачихсан. Нойр хүрэхгүй хэвтэж байхад 01.30-02.00 цаг орчим болсоны дараа гэрийн хаалганы дуу хүчтэй дуугарахаар нь босоод араас нь харахад зам хөндлөн 2 залуу хар хурдаараа гарч байгаа харагдсан. Араас нь харахад согтуу байгаа нь харагдахгүй хурдтай гүйж байгаа нь зүгээр байх шиг байсан. Ямар хурдан гүйдэг хүүхдүүд вэ гэж бодоод гайхаад л өнгөрсөн. Тэгээд би Э.Дөлийн өрөөнд ороход өрөөнд нь тал шилтэй архи байсан ба Дөл унтаж байсан. Юмыг нь янзлаад харахад өрөөний угаалгын машин дээр хүний компюьтер гэж хэлээд байсан найзынх нь гэх комюьтер байсныг би цэвэрлэгээ хийхдээ Э.Дөлийг гэртээ ирэхээс нь өмнө харж байсныг санаад Э.Дөлийг сэрээх гэсэн боловч сэрээгүй. Тэгээд Э.Дөлийн ажлынх нь хүмүүс ирсэн, аваад явсан юм байлгүй гэж бодоод унтсан. Маргааш нь Э.Дөл гэртээ унтаж өнжсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх 180-181 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 11 сарын 28-ны өдөр өглөө 08.30 цагийн үед гэрээсээ гарч өөрийн тээврийн хэрэгсэлтэй халтууранд явсан. Өглөө 09.00 цагийн үед Баянгол дүүргийн Модны хоёрын цэнхэр байрны дундаас үл таних хүн намайг зогсож байхад цонх тогшиж таксинд явах уу гэхээр нь би явна гэж хэлээд 16-20 орчим насны хувцсыг нь санахгүй байна залуу суугаад Чингэлтэй дүүрэг Тэди төв орж хүнтэй уулзана гэж нэг залуу нь ганцаараа машинаас бууж 10-20 орчим минут болоод гарч ирсэн. Нөгөө залуу нь машинд суугаад үлдсэн. Тэди төв орсон намхан туранхай шар залуу машинд эргэж суугаад ШУТИС Бээжингийн гудамж орохоор болж явсан. Би сургуулийн ард зогсоол дээр зогсож байгаад намхан нуруутай шар залуу дахин машинаас бууж удалгүй гарч ирсэн. Тэгээд таксины мөнгө байхгүй байна,зөөврийн компьютерийг барьцаанд тавьж байгаад таны мөнгийг өгье гэхээр нь би өөрийн бичиг баримтаар хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байрлах ломбарданд орж саарал өнгийн хар өнгийн цүнхтэй зөөврийн компьютерийг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьж би таксины мөнгө 10.000 төгрөг авч үлдэгдэл 340.000 төгрөгийг намхан залуу авч Сансарт залуучууд бууж би цааш таксинд явсан. Дээрх компьютер цэнэглэгчгүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 182-184 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн барьдаг Айфон 5 маркийн гар утсаа зарахаар болоод фэйсбүүк хаягаар “Айфоне зар” гэсэн зарын группдээ зургийг нь тавиад зарна гэж 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зар тавьсан. Тэгтэл зар тавьсаны дагуу нилээд хэдэн хүмүүс коммент бичээд сонирхож эхэлсэн. Тэгээд диксаниксан лоре /Diksaniksan Lore/ гэсэн хаягнаас “авъя” гэсэн. Тэгээд бид хоёр чатаар бичээд 400.000 төгрөгөөр авахаар болоод маргааш Сансарын тунелийн ойролцоо байдаг Аз гэдэг интернет тоглоомын газар хүрээд ир гэсэн. Би тэр хүүхдийг дугаараа үлдээчих гэж хэлсэн чинь утасгүй байгаа гэж хэлсэн. Би маргааш өглөө нь 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн Сансарын тунелийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аз нэртэй интернет тоглоомын газрын гадаа ирсэн.  Над руу чатаар ороод ир гээд байхаар нь би ороод интернет тоглоомын газрын ажиллуулдаг хүнээс нь асуусан чинь би тэгж бичээгүйдээ, хамт байдаг хүүхдүүд рүүгээ мессэж бичээдхэе гэсэн. Тэгээд би текэн дээр хүлээгээд зогсож байтал саарал өнгийн куртиктэй, үсээ шар өнгөөр сорлуулчихсан, 17-18 насны эрэгтэй хүүхэд ирээд хүлээгээд байж ба гэхээр нь би хүлээгээд суусан. Ойролцоогоор 10-20 минут хүлээгээд тэр хүүхэд утас үзээд намайг 3 вип өрөө рүү дагуулаад хүн хайгаад яваад байх шиг байсан. Тэгээд мөнгө нь болохгүй байгаа шинжтэй байсан, тэр би хүнээс мөнгө асуугаадхъя та 440.000 төгрөгөнд өгчихөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаа байсан хорооллоос ирсэн болохоор өгчихдөг юм уудаа гэж бодоод за за гээд хүлээгээд байсан. Тэгтэл тэр хүүхэд миний утсаар 2-3 хүүхэд рүү ярьсан, одоо чи хаана байна гэсэн чинь очиж байна гэж байна гээд намайг хүлээлгэсэн. Хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан алга болчихсон байсан. Ингээд интернет тоглоомын газрын хүнээс нь асуусан чинь манайд ажилладаггүй хүүхэд биш гээд бид нар хайгаад олоогүй. Бүгд л зүс таньдаг, хааяадаа ирж тоглоод гэр орондоо харихгүй, хоноод байдаг штээ нэрийг нь Долгион гэдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх 187-189, 3-р хх 77 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 12-ны 02 цагийн орчим “Сансарын банана” бааранд үйлчлүүлж байгаад найз Эбатай гараад гэр рүү харихдаа өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн 47-45 УНӨ улсын дугаартай машиныг жолоодуулахад найз Эба баарны үүдэнд зогсож байсан цэнхэр өнгийн куртиктэй 20-25 орчим настай залуугаар миний машиныг жолоодуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Асайт худалдааны төвийн урд талд хүргүүлээд тамхи аваад буцаад гарч ирэх хооронд машин алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 190-191 дүгээр хуудас/,

Гэрч Б.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажил дээрээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Банана” нэртэй бааранд ажиллаж байхад манай найз Г.Баясгалан 23:00 цагийн үед ганцаараа ирсэн. Тэгээд бааранд надтай хамт сууж байхдаа 1-2 шил пиво уусан. 02:00 цагийн үед баарнаас гарахад Г.Баясгалан пиво уусан жолооч хэрэгтэй байна гэхээр нь жолооч хайж хамт ажилладаг хүмүүсээс асуухад бааранд зүс харсан Долгион гэх залуу тааралдаж, уулзахад машин барьж чадна гэхээр нь Г.Баясгалангийн машиныг унуулж хүргүүлэхээр болсон. Г.Баясгалан бид 2 бааранд танилцсан 2 эмэгтэйн хамт машинд сууж Долгион машин барьж Цайз орсон. Рояал нэртэй зочид буудал, хүнсний дэлгүүрийн ойролцоо очоод би өрөө асуухаар орох үед Баясгалан удалгүй араас бааранд танилцсан нөгөө эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд буудлаас ойролцоогоор 5-10 орчим минутын дараа гарахад Г.Баясгалангийн машин байхгүй явчихсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 195-196 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд гэртээ байхад манай найз Мөрөн над руу залгаад би Да хүрээ зах дээр өөрийнхөө машиныг зарах гээд байна чи хүрээд ир гэж ярихаар нь би яваад очсон. 19 цаг 30 минутын орчимд Да хүрээ зах дээр очиход манай найз Мөрөн нь машин худалдаж авахаар үзэж байгаа Долгион гэх залуутай хамт байсан. Би тэр хоёр дээр очтол Долгион гэх залуу манай ах энд мөнгө авчирч өгөхөө больчихлоо, Сансарын түнель дээр ахын ажил дээр очиж мөнгө авъя гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн 28-36 УБА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаа Да хүрээ зах дээр үлдээгээд Мөрөнгийн авто машинтай бид гурав Сансарын түнельд очсон. Тэнд очоод Долгион гэх залуу би ахаасаа мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсан ба удалгүй буцаж ирээд дансны дугаараа өгчих, ах мөнгө мобайл банкаар шилжүүлье гэж байна гэхээр нь Мөрөн, Долгионд дансны дугаараа өгсөн. Долгион нь Мөрөнгөөс дансны дугаар авч байхдаа чи машиныхаа түлхүүрийг түр өгч бай, би машины чинь түлхүүрийг ахдаа үзүүлчихье, учир нь Приус 20 маркийн машиныг жи, энгийн гэдгийг нь түлхүүрээр нь ялгаж мэддэг гэж хэлсэн. Долгион нь Мөрөнгийн машины түлхүүрийг авч яваад удалгүй буцаж гарч ирээд намайг чи түлхүүрээ өгч байгаач гэхээр нь би түлхүүрээ өгсөн, Долгион Мөрөнгийн түлхүүрийг өгөөд миний түлхүүрийг аваад явсан 1 цаг гаруй хугацаа өнгөрөөд ирэхгүй байхаар нь би санаа зовоод өөрийнхөө машин дээр Мөрөнгийн хамт ирэхэд миний автомашин тавьсан газраа байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 192-194, 3-р хх 76, 47-48 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ харихаар явж байхад Нямбаярын машин Дарь Эхийн мухар гудамжинд зогсож байхаар нь би Нямбаярыг дуудаж жолоодож явсан залуутай нь барьж өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх 200 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сузуки Гранд Витара маркийн 40-07 УНО улсын дугаартай, хөх ягаан өнгийн машинаа техникийн зах дээр гаргаж зарах гэж байсан юм. 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хашаандаа өөр машин засаад байж байсан чинь 19 цагийн үед зүс таних Долгион гэх залуу орж ирээд сонин хачин яриад байж байтал тэр өөрийгөө Шар хадны техникийн зах дээр машин зардаг гэж ярьж байсан. Тэгээд та энэ Сузуки Гранд Витара машинаа яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би зарах гэж байгаа гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу машинаар солих уу, зөрүү хийх үү гэж асуусан. Би тэгж болно гэж хариулсан. Гэтэл Долгион би унаад үзье гэж хэлээд асаагаад гудамж тойроод явсан. 15 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь би гайхаад аваад зугатаагаад явчихлаа гэж бодоод явснаас хойш 30 орчим минутын дараа цагдаад дуудлага өгсөн. Тэр үед манай гэр дотор байсан ах Цэрэнбат хүргэн Мөнх-Эрдэнэ рүү утасдаж хэлсэн байсан. Гэтэл орой 23-24 цагийн үед манай хүргэн Мөнх-Эрдэнэ над руу залгаад машиныг чинь олсон. Цайзын ойролцоо шон мөргүүлээд орхичихсон байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь уруу газар ухарч өнхөрсөн, бетон шон мөргөчихсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 17-19, 4-р хх 45-46 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Цэрэндаш над руу залгаад зарах гэж байсан Сузуки Гранд Витара маркийн машиныг урд нь манай урд хашааны асрамжийн газарт байсан банди унаж үзье гэж хэлээд аваад алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би сандраад гарсан, хайгаад Цайз 16 чигт явсан. Би Цайзын уулзвараар хойшоо эргээд зогсоод утсаар ярьж байсан чинь гэнэт хажууд Цэрэндашийн алдсан машин ирээд зогссон. Тэгэхээр нь би бууж очоод жолооч талын хаалгыг нь онгойлгоход зүс таних асрамжийн газар байсан залуу байсан. Би буугаад ир гэсэн чинь тэр гэнэт машинаа хаазлаад улаан галзуу алга болсон. Бараг хөл дээгүүр дайрах шахсан. Тэр маш хурдтай явчихсан. Цайз захын баруун талаар дээш өгстөл нөгөө машин өөдөөс ухарч ирж байсан. Тэгэхээр нь би зүүн талаар нь ороход машин жолоочгүй байсан. Ухарч очоод доор байсан гэрлийн бетонон шон мөргөж зогссон. Тэр үед гудамжинд явсан хүн машинаас буусан хүн зүүн тийшээ гүйгээд явсан гэхээр нь би араас нь яваад олоогүй...” гэх мэдүүлэг. /3-р хх 38-39 дүгээр хуудас/,

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганзориг нь манай нөхөртэй цуг ажилладаг, дотно найзууд байгаа юм. Тухайн үед буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр болох П.Өлзий-Орших нь өөрийн найз болох Г.Ганзоригт түр унаж бай гээд өгсөн. Тэгсэн чинь Г.Ганзориг нь унаж байгаад хулгайд алдсан байсан. Тухайн үед машин дотор алдагдсан эд зүйл байгаагүй бүгд бүрэн гүйцэт байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 199-200 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүрийн 07 дугаар хороо 15 дугаар хороолол, Тэргэл зочид буудлын 19 тоот өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орчим зүс таних Баясаа, Мөрөөдөл нарын хамтаар үйлчлүүлж байхад Баясаа нь хүрэмний халааснаас 01-37 УНС улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн машины түрхүүр авч зогсоолд тавьсан машиныг унаад явсан байсан. Тухайн үед би найзынхаа эхнэрийн машиныг түр унаж байсан юм. Уг машин дотор миний Айфоне 5 маркийн гар утас байсан бас алга болсон байна...” гэх мэдүүлэг. /3-р хх 203-210 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ломбарданд 350.000 төгрөгөөр Айсер ай 7 маркийн зөөврийн компьютер байсан. Прокурорын тогтоолоор хураалгасан учраас 350.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 166-167 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай АТП-2155-ийн 0.4 кв тулгуур мөргөж гэмтээсэн. Тэгээд уг шугамын тулгуур мөргөж хугалсаныг манай зүүн түгээх төвийн засварын бригад 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр очиж уг шугамыг янзалж тулгуурыг сольсон юм. Би уг тулгуурт цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтэлд, нөхөн төлбөр тооцсон №201/027 акт тавьж байсан юм. Уг дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /4-р хх 65-69 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-9, 3-р хх 195-198 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-14, 141-144 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 17-20, 41, 48, 110, 145, 3-р хх 10-16, 242-244 , 4-р хх 76-78 дугаар хуудас/,

Барьцаат үйлчилгээний тасалбар /1-р хх 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Д  нь бусадтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 5-181 тоотод байрлах хохирогч М.Батбаярын эзэмшлийн Түнхэлчимэг нэртэй хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 273.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 13.500 төгрөг нийт 286.500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө яллагдагч Х.Дарханбаяртай бүлэглэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, 1 байр, 23 тоотод оршин суух хохирогч Э.Дөлийн гэрээс Айсэр брендийн Ай 7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, Глакси эс 6 загварын гар утас хулгайлж 2.248.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Сансарын тунелийн хажууд байрлах Аз интернет тоглоомын газарт хохирогч Л.Тарвааг хуурч Айфон 5 эс загварын гар утсыг залилан авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Э.Нямбаярыг хуурч Тоёота Приус 20 маркийн 28-36 УБА улсын дуугартай тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж залилан авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 12-290 тоотод хашаанаас хохирогч Б.Цэрэндашийн эзэмшлийн Сузуки Гранд Витара маркийн 40-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж үзье гэж хуурч авч яван залилж 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 21-ний шөнө хохирогч Б.Цэрэндашийн эзэмшлийн Сузуки Гранд Витара маркийн 40-07 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад явуут дунд нь үсрэн буусны улмаас уг тээврийн хэрэгсэл нь нийтийн эзэмшлийн цахилгааны хэрэгсэл болох шонгийн модыг мөргөн гэмтээж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид 590.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ц 3.673.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 12 хороолол, 1 байрны гадна байрлуулсан хохирогч Э.Дөлийн эзэмшлийн 78-21 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2016 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Баясгалангийн эзэмшлийн 47-45 УНӨ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэргэл зочид буудлын гаднаас Д.Отгонбаярын эзэмшлийн 01-37 УНС улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Д д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Э.Д д холбогдох орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулиар, бусад үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хэргийн 2 дугаар хавтас 160 дугаар хуудсанд тус хэргээс Хонгор овогтой Дарханбаярт холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө хохирогч Э.Дөлийн гэрээс яллагдагч Э.Д той бүлэглэж Айсэр брендийн Ай 7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, Глакси эс 6 загварын гар утас хулгайлж 2.248.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарласан байгаа болно.

Шүүх шүүгдэгч Э.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д оос 6.253.473 төгрөг гаргуулж, хохирогч Э.Дөлд Айсэр брендийн Ай 7 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг буцаан олгосон бөгөөд Глакси эс 6 загварын гар утас, 78-21 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 514.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 33.000 төгрөг зэргийг хувь тэнцүүлэн тооцож 897.500 төгрөг, М.Батбаярт 143.250 төгрөг, Л.Тарваад 470.000 төгрөг, Б.Цэрэндашид тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болох 3.673.000 болон үнэлгээний хөлс болох 129.500 төгрөгийг нэмж нийт 3.802.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханд 350.000 төгрөг, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Зүүн түгээх төвд 590.223 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч Г.Б, Ж.Н, Д.О нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тооцсон болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Д ы цагдан хоригдсон 261 хоногийг эдлэх ялд оруулан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.