Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0211

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Ц.Х******* нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Wунаас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний тус шүүхэд Ц.Х******* миний овгийг үндэслэлгүй сольж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Ц.Х******* миний овгийг Ц******* байсныг С******* болгон өөрчилж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу би нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Цаашид гарах үр дагаврыг бүрэн ойлгож байна. Тиймээс хүсэлтийг минь хүлээж авна уу гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Ц.Х******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Х******* Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ц.Х******* миний овгийг үндэслэлгүй сольж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Ц.Х******* миний овгийг Ц******* байсныг С******* болгон өөрчилж өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Түмэндэмбэрэлд даалгасугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ