Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00536

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00482/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ********* хороо, ******** давхарт байрлах, М ******* ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

4,097,148.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 4,097,148.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие А.******* нь М *******наас 4,097,148.61 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн сард 800,000 төгрөгөөр төлөх ба 2025.05.25-нд 800,000, 2025.06.25-нд 800,000, 2025.07.25-нд 800,000, 2025.08.25-нд 800,000, 2025.09.25-897,148.61 төгрөгийг барагдуулж дуусгана гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******гийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын25-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 800,000 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 897,148.61 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх хариу тайлбарын нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 4,097,148.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч А.******* нь М ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,097,148.61 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 897,148.61 төгрөгөөр тус тус төлж дуусгах тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,097,148.61 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 897,148.61 төгрөгөөр тус тус төлж дуусгах тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох 4,097,148.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага болох 4,097,148.61 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-нд 800,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-нд 897,148.61 төгрөгөөр тус тус төлж дуусгах тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,504 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 40,252 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 40,252 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА