Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/00542

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 307/2025/00094/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан ******* ******* байрлах, ******* ******* ******* ******* ХХК /ТБОНӨО/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, *********тоотод байрлах, ******* ХХК-д холбогдох,

 

199,664,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* цахимаар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

(Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир шүүх хуралдааныг түүний эзгүйд хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 199,664,188 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК /ТБОНӨО/ шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК /ТБОНӨО/ нь ******* ХХК холбогдуулан 199,664,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтийнхээ үндэслэлийг ...Талууд хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад эвлэрч, тухайн эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар батлуулах хүсэлтэй байсан боловч ******* ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас гэрээг дахин засуулах гэхэд нэхэмжлэгч тал төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээг дахин байгуулах боломжгүй. Тэгэхээр нэхэмжлэлээсээ татгалзаад маргаанаа дуусга гэдэг чиглэл өгсөн гэж тайлбарл******* байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж хуульчилсан.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханг*******, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ******* ******* ХХК /ТБОНӨО/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК холбогдох 199,664,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА