| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00001/И |
| Дугаар | 157/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********* овогт ************гийн Ө**************-ын “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ш.Ө**************- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Ө**************- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ш.Ө**************- 1985 онд ХҮТМ-ийн мах, махан бүтээгдэхүүний ангид 2 жил суралцаж төгсөөд Мах консервын комбинатад эхлэн боловсруулах үйлдвэрт 1987 онд ажилд орсон. 1987-1988-1989-1990 оны нийгмийн даатгал төлсөн баримт олдохгүй байна. 1991-1992-1993 оны нийгмийн даатгал төлсөн баримт байгаа. 1994 оны 10 сард ажлаасаа халагдсан. 1997 онд хөдөө гарч одоо хүртэл хувиараа мал маллаж байгаа. Иймд 1987 оноос 1994 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
... Нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэрт гарах боломжгүй байна. Бүгдийг нь тогтоолгож ир гэж хэлсэн. Би 1987 олноос 1994 он хүртэл мах комбинатад ажилласан. Би өлөн сортлогч байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Ө**************- нь Улаанбаатарын мах, консервын комбинатад 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал өлөн сортлогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн 1987 оноос 1990 онд цалин хөлс авч байсан талаар санхүүгийн баримт байхгүй, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн гэх тул дээрх жилүүдэд ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Хүсэлт гаргагч нь Улаанбаатарын мах, консервын комбинатад 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал өлөн сортлогчоор ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улаанбаатарын мах, консервын комбинатын даргын 1987 оны 07 сарын 07-ны өдрийн 318 дугаартай “Ажилд томилох, тэтгэмж олгох тухай” тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтын “10 дугаарт ************гийн Ө**************-” гэж (хх-ийн 4-5 дугаар хуу),
- Монгол-Германы хамтарсан үйлдвэрийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар “Ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай” тушаал, тушаалын хавсралтын “2 дугаарт ************гийн Ө**************- 36 өдрийн ажил тасалсан” гэж (хх-ийн 2-3 дугаар хуу),
- “Мах-Импэкс” ХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай ************гийн Ө**************-ын цалингийн тодорхойлолт (хх-ийн 25 дугаар хуу),
- Гэрч Ш.Ө-ын “Ш.Ө**************- нь 8 дугаар ангиа төгсөөд хүнс үйлдвэрлэлийн техник мэргэжлийн сургуульд орсон. 1987 онд сургуулиа төгсөөд Мах консервын комбинатын өлөнгийн цехэд ажилчнаар орсон. Ингээд тасралтгүй ажиллаж байгаад 1994 онд ажлаасаа гарч, малчин болсон” гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуу),
- Гэрч Ц.Б “Ш.Ө**************- нь мах комбинатад 1987 оны 6-7 сараас ажилд орсон байх сарыг нь сайн санахгүй байна. 1994 оныг хүртэл ажиллаж байсан. Эхлэн боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан. ... Экспорт өлөнгийн цехэд сортлогч хийдэг байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй он, жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийг Улаанбаатарын мах, консервын комбинатад 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал өлөн сортлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ш.Ө**************-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР