Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 305/ШШ2025/00179

 
     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ***************** үйл ажиллагаа явуулдаг ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багийн ******** тоотод оршин суух, О-н Т-т холбогдох бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний үүрэг 6,397,856(зургаан сая гурван зуун ерэн долоон мянга найман зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Хариуцагч О.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ****** ББСБ ХХК-тай №******************** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Iphone 15 pro загварын гар утсыг 4,958,000(дөрвөн сая есөн зуун тавин найман мянга) төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 30(гуч) сарын хугацаанд сар бүр 248,297 (хоёр зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн долоо) төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ****** ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан боловч үр дүн гараагүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,958,000(дөрвөн сая есөн зуун тавин найман мянга) төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 1,408,670(нэг сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун дал) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 31,186(гучин нэгэн мянга нэг зуун наян зургаа) төгрөг, нийт 6,397,856(зургаан сая гурван зуун ерэн долоон мянга найман зуун тавин зургаа) төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч О.Т-н тайлбарын агуулга ...Миний бие Говь-Алтай аймаг дахь ******** компаниас IPhone 15pro гар утсыг ******** аппликейшны лизингийн эрхээр худалдан авсан нь үнэн болно. Миний бие 2025 онд багтаан төлнө гэдгээ амлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч О.Т нь нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,397,856(зургаан сая гурван зуун ерэн долоон мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,316(нэг зуун арван долоон мянга гурван зуун арван зургаа) төгрөгөөс 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг, хариуцагчаас 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т нь нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 6,397,856(зургаан сая гурван зуун ерэн долоон мянга найман зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,316(нэг зуун арван долоон мянга гурван зуун арван зургаа) төгрөгөөс 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг, хариуцагчаас 58,658(тавин найман мянга зургаан зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА