| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00083/И |
| Дугаар | 157/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00077
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Ч.Э**************ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г**********эд холбогдох “гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****************** овогт Ч-ы Э************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Э************** миний бие 2001 онд Х.Г**********тэй танилцаж 2002 оны 08 сарын 29-ний өдөр гэрлэлтийн №31 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 20... оны .... сарын ...-нд хүү Г.**************, 20... оны .... сарын ...-нд хүү Г.**************, 20... оны ... сарын ...-нд хүү Г.************ нар төрсөн. Х.Г********** нь архи тогтмол ууж агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг учир би цаашид энэ хүнтэй хамтран амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлт цуцалж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ************* овогт Х-гийн Г********** шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие эхнэртэйгээ ханилаад 23 жил болсон энэ хугацаанд би амьдралдаа маш их алдаа гаргаж, архи дарсанд шунаж эхнэр хүүхдээ тамлаж байснаа ойлгож архинаас гарах эмчилгээ буюу кодонд энэ 4-р сард багтаж хамрагдахаар болсон. Иймд миний бие цаашид үр хүүхдээ өнчрүүлж гэр бүлээ бүтэн байлгаж, тамлахгүй гэдгээ эхнэр хүүхэддээ амласан. Гэр бүл цуцлах өргөдлийг хүчингүй болгож өгнө үү. Цаашид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй гэдгээ амлаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Э************** шүүхэд гаргасан тайлбартаа “Г********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, архины эмчилгээнд 4 сард явах болсон тул энэ удаа миний бие энэ хүнийг засрах байх гэж найдаж гэр бүл цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э************** нь хариуцагч Х.Г**********эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Э************** нь нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
Нэхэмжлэгч Ч.Э************** нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Э**************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э************** нь хариуцагч Х.Г**********эд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР