Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0191

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Д.У******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч******* холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ур******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 3өрчил арилгуулах тухай улсын байцаагчийн шаардлагыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Ур******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ур******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ур******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч******* холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн шаардлагыг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Түмэндэмбэрэлд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ