Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 157/ШШ2025/00079

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Г*************” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Т**************т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,705,650.16 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Г*************” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Цогбадрах овогтой Т************** нь 2024 оны 07 сарын 19-ний өдөр Г*************тай ЗГ-R000472385 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Цогбадрах овогтой Т************** нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 17 өдрийн байдлаар 171 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,705,650.16 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч Цогбадрах овогтой Т**************ийн Г*************тай байгуулсан ЗГ-Ш)00472385 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,705,650.16 (арван сая долоон зуун таван мянга зургаан зуун тавин төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г*************анд олгуулж өгнө үү” гэжээ.

           

Хариуцагч Т  овогт Ц-ын Т************** шүүхэд гаргасан тайлбартаа: “...************** овогтой Т************** миний бие нь Г*************наас нэхэмжилсэн 10,705,650.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г*************” ХК нь хариуцагч Ц.Т**************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,705,650.16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Ц.Т************** нь 10,705,650.16 төгрөгийг “Г*************” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 07 сарын 19-ний өдрийн ЗГ- R000472385 дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т************** нь нэхэмжлэлийн шаардлага 10,705,650.16 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,705,650.16 (арван сая долоон зуун таван мянга зургаан зуун тавин бүхэл зууны арван зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,241 төгрөгийн тавин хувь 93,120.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,120.5 төгрөгийг, хариуцагч Ц.Т**************ээс улсын тэмдэгтийн хураамж 93,120.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г*************” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г*************” ХК-ийн нэхэмжилсэн 10,705,650.16 (арван сая долоон зуун таван мянга зургаан зуун тавин бүхэл зууны арван зургаа) төгрөгийг хариуцагч Ц.Т************** нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,241 төгрөгийн тавин хувь 93,120.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 93,120.5 төгрөгийг, хариуцагч Ц.Т**************ээс улсын тэмдэгтийн хураамж 93,120.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г*************” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Т************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР