Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2025/00073

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ....... “Х.Б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... багт оршин суугч Н.Д. холбогдуулан 1,116,225 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “......... хаягт харъяалалтай иргэн ………. тоот регистрийн дугаартай Х. ургийн овогт Н.овогтой Д нь тус банкны Тосонцэнгэл тооцооны төвөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр …… тоот зээлийн гэрээ байгуулан 2,738,862 төгрөгийн зээлийг, жилийн 15,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Д нь зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасан нөхцөлийг зөрчин 2024 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 94 хоног хугацаа хэтрүүлсэн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан, зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч зээлдэгч Х.Бтай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 6.1; 6.1.1-р зүйлийг үндэслэн зээлийн гэрээг цуцлах, зээлийн төлбөр 2,124,201 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Б зүгээс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Даас 2,124,201 төгрөг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тус хариуцагч нь .........харьяалалтай болох нь багийн даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул манай банкны зүгээс харьяаллын дагуу нэхэмжлэл гарах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж буцаах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ний хариуцагч Н.Дд холбогдуулан гаргасан 2,124,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...Б зүгээс 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.Даас 2,124,201 төгрөг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тус хариуцагч нь ..........харьяалалтай болох нь багийн даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул манай банкны зүгээс харьяаллын дагуу нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж буцаах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2/173 дугаартай “...Н.Д./....../ нь ам бүл-..., ..... тус багт бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй ............. болохыг тодорхойлов” гэх албан тоотоор хариуцагч Н.Д нь нэхэмжлэгчийн дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 48,938 төгрөгийг  төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х.Б” ХХК-ний хариуцагч Н.Дд холбогдуулан гаргасан 2,124,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,938 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Х.Б” -д буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

 ШҮҮГЧ                                          П.ДОРЖБАЛ