| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0207/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч Э.Уянга,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч холбогдох эрүүгийн 1806 00377 0153 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын 0-ний өдөр аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Ч, /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 69 байрны 804 тоот гэртээ Э.У зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэр Э.Уянгад гэмтэл учруулсан нь үнэн гэв.
Хохирогч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Нарантуул зах дээр хулдаас зардаг бөгөөд 2017.12.22-ны өдөр ажил дээрээ ажлынхаа газрын 2 хүнтэй нийлээд гурвуулаа 0.5 литрийн шилтэй 2 шил архийг хувааж уусан. Тэгээд 20 цагийн орчимд гэртээ очоод байж байхад манай эхнэр Э.У 21 цагийн орчимд ирсэн. Манай эхнэр гаднаас орж ирээд чи архи уулаа гэхээр нь би өөдөөс нь маргалдсан бөгөөд тухайн үед согтуурхаад эхнэртэйгээ маргалдсан. Эхнэр намайг элдвээр хэлээд байхаар нь би уурлаад сэрээ аваад эхнэрийнхээ зүүн гарын шуунд нэг удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 38 дугаар хуудас/,
Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.12.22-ны орой би 23 цагийн орчимд гэртээ очиход манай нөхөр нилээн согтуу байсан. Тэр өдрөөс 7 хоногийн өмнө манай нөхөр архи уусан байхаар нь би сална гэж хэлсэн байсан. Тэгтэл тэрийг яриад, мөн согтуудаа хэрүүл хийгээд байсан бөгөөд чи надаас салвал өөрийгөө ална, хутга хаана байна гэх мэтээр хэлээд байсан. Тэгснээ шүүгээний шургуулганаас сэрээ аваад өөрийнхөө гарыг зүсэх гэж оролдсон. Би тэр сэрээг нь авах гэхэд миний зүүн талын шууны гадна хэсэг рүү сэрээгээр зоосон...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹553 дүгнэлтэд “Э.У биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хэргийн 44 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 69 байрны 804 тоот гэртээ Э.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Ч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Э.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол,хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.