Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2025/00077

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ............ “Х.л”  ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... оршин суугч И.А. холбогдуулан 4,923,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.л”  ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч И.А нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ................... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,114,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.79% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч И.А нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн Үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 834 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зорчил үүсгэсэн. 2025 оны 03 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч И.Аээс байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 4,923,468.46 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.

 

Хариуцагч И.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие И.А нь “Х.л”  ХХК-иас 4,928,468.46 төгрөгийн зээл авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х.л” ХХК нь хариуцагч И.Ат холбогдуулан гаргасан 4,923,468.46 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.А нь “...Миний бие И.А нь “Х.л” ХХК-иас 4,928,468.46 төгрөгийн зээл авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч И.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х.л” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,726 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Аээс 46,863 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,863 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 93,726 төгрөгийг нэхэмжлэгч Х.л” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч “Х.л” ХХК нь хариуцагч И.Ат холбогдуулан гаргасан 4,923,468.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х.л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,726 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Аээс 46,863 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,863 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 93,726 төгрөгийг нэхэмжлэгч “Х.л” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ