Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/05381

 

 

 

 

 

 

2025 05 01 197/ШШ2025/05381

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Алтанжолоо тауэр, 11 давхар хаягт байрлах ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21-р хороо, бага дарь эх 10 гудамж ******* тоот хаягт оршин суух Ба******* Өл******* /РД: *******/-т холбогдох

3,097,708.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Өл******* нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Цахим кредит картын гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2,300,000 төгрөгийн зээлийг авсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 2,300,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн.

Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкууд дахь өөрийн данснаас үл маргах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.2.8 дахь хэсэгт зааснаар зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийн тус тус хүлээсэн.

Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна.

Иймд Б.Өл*******аас нийт 3,097,708.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Өл******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бадам овогтой Өл******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,097,708.19 төгрөг гаргуулахыг бүрэн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Өл*******т холбогдуулан 3,097,708.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Өл******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,097,708.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,097,708.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Өл******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Өл*******аас улсын тэмдэгтийн хураамжид 32,256.5 төгрөг, улсын орлогоос 32,256.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,513 төгрөгөөс үлдэх 32,256.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Өл******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР