| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03394/И |
| Дугаар | 192/ШШ2025/03647 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03647
2025 05 02 192/ШШ2025/03647
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,193,229.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3Г1705244103 зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн, зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй байгаа нь гэрээний 2-р зүйлийн 2.4-р зүйлд зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул гэрээний 4-р зүйлийн 4.4.1-д зааснаар 3Г1705244103 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түүнд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 17,887,336.94 төгрөг, үндсэн хүүнд 1,278,143.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,749.01 төгрөг нийт 19,193,229.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,193,229.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,193,229.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,193,229.71 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,193,229.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,193,229.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,193,229.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 126,958.075 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,916.15 төгрөгөөс 126,958.075 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ****