| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0254/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1706 0171 90112 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Д.Б, /РД: /
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 4-82 тоотод оршин суух иргэн Б.С байшинд нэвтэрч эмэгтэй хүний монетон гинж, кулон зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 189.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 сард айлд очоод гарч явж байгаад ар талын айлд нь ороод монетон гинж, кулон зэргийг хулгайлсан нь үнэн гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 100 айлд байдаг паспортын хэлтсээс гарч яваад архи уумаар санагдаад нэг шил 0.33 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд 100 айлын гүүрийн цаана байдаг далангаар уруудаад явж байтал нэг хашаанд эзэнгүй бололтой байшин байсан. Хашаанд нь ороод тэр айлын цонхыг түлхэж онгойлгоод дотор нь орсон. Ямар ч байсан эмэгтэй хүний монетон гинж, кулон байхаар нь авсан. Тэр гинжийг аваад шууд Нарантуул зах руу явсан. Зах дээр очоод нэг танихгүй явуулын хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь өөртөө хэрэглэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-45 дугаар хуудас/,
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.09.04-ний өдөр 10:00 цагт гэрээсээ гараад 12:00 цагт ирсэн. Ирэхэд хашааны хаалга өөрөөр хаагдсан байсан. Байшингийн хаалга зүгээр байсан учир түлхүүрээрээ онгойлгож ороод харахад зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд үзэхэд авдар онгойлгосон байсан. Хулгай орсныг мэдээд эд зүйлээ шалгахад авдар дотор цүнхэнд байсан 3 граммын 585 сорьцтой монетон кулонтой гинж алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹5172 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, Папилон системийн нэгдсэн санд байгаа 2555935 дугаараар бүртгэгдсэн Дашдулам овогтой Бат-Өлзийгийн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Д.Б баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 8-11 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 35-36 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 4-82 тоотод оршин суух иргэн Б.Солонгын байшинд нэвтэрч эмэгтэй хүний монетон гинж, кулон зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 189.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 189.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.