Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/05103

 

 

 

 

 

 

2025 04 28 197/ШШ2025/05103

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28-р хороо, 45-1-25 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, хөрш заан ******* тоот хаягт оршин суух Гү******* Энхсайхан /ИБД: *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Цахлайн ******* тоот хаягт оршин суух Ба******* овогт Ми******* Но******* /РД: *******/-д холбогдох

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2024 оны 03 дугаар сарын 21-нд М.Но*******д тэтгэврийн зээл авч үхэл зовлон боллоо. Мөнгө хэрэгтэй гэсэн тул Но*******ийн Хаан банкны ******* тоот данс руу 2 сая төгрөг өөрийн тоот данснаас шилжүүлсэн юм. М.Но******* нь барилга нь зарагдсан тул асуухад хуц гэж бичээд өгөхгүй тул Г.Энхсайхан миний зээлсэн 2 сая төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Но******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Энхсайханд өгөх 2,000,000 төгрөгийг хариуцагч М.Но******* миний бие 5, 6 сард хувааж төлж дуусгах болно. 2025 оны 05 сарын 30-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны дотор 1,000,000 төгрөг тус тус төлж дуусгах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Энхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:

Төлбөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрөв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхсайхан нь хариуцагч М.Но*******д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч М.Но******* нь 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Но******* нь 2025 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Энхсайханд төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгөөс 23,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 23,475 төгрөг, улсын төсвийн данснаас 23,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Энхсайханд олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Но******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР