| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/08156/И |
| Дугаар | 197/ШШ2025/05105 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/05105
2025 04 28 197/ШШ2025/05105
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай си тауэр, 13 давхар, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17-р хороо, 7 хэсэг, тайм скүэр, их монгол улс гудамж 511 байр, ******* тоот хаягт оршин суух Батцогтын Ба******* /РД:*******/-т холбогдох
12,323,778.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ба******* нь манай компанитай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээгдсэн. Бидний хувь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 1,870,000.00 /долоон сая найман зуун далан мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5009401214 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн СОНГОН баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 7 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,433,000.00 /нэг сая дөрвөн зуун гучин гурван мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 502,839.99 /таван зуун хоёр мянга найман зуун гучин есөн төгрөг ерөн есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 41,122.15 /дөчин нэгэн мянга нэг зуун хорин хоёр төгрөг арван таван мөнгө /
- Нийт: 1,976,962.14 /нэг сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун жаран хоёр төгрөг арван дөрвөн мөнгө /
2. 2024 оны 7 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 7,870,000.00 /долоон сая найман зуун далан мянган төгрөг/
- Шимтгэл: 78,700.00 /далан найман мянга долоон зуун төгрөг/
- Үндсэн хүү: 2,328,657.54 /хоёр сая гурван зуун хорин найман мянга зургаан зуун тавин долоон төгрөг тавин дөрвөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 60,958.66 /жаран мянга есөн зуун тавин найман төгрөг жаран зургаан мөнгө /
- Нийт: 10,338,316.20 /арван сая гурван зуун гучин найман мянга гурван зуун арван зургаан төгрөг хорин мөнгө /
Иймд зээлдэгч Б.Ба*******ээс үндсэн зээлийн төлбөрт 9,303,000.00 /есөн сая гурван зуун гурван мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,831,497.53 /хоёр сая найман зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун ерөн долоон төгрөг тавин гурван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,080.81 /нэг зуун хоёр мянга наян төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, шимтгэл 78,700.00 /далан найман мянга долоон зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 3,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 12,323,778.34 /арван хоёр сая урван зуун хорин гурван мянга долоон зуун далан найман төгрөг гучин дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оролмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батцогт овогтой Ба*******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,323,778.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Ба******* нь зээлээ бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ба*******т холбогдуулан 12,323,778.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ба******* нь 12,323,778.34 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ба*******ээс 12,323,778.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ба*******т холбогдох 12,323,778.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ба*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 106,065.2 төгрөг, улсын орлогоос 106,065.2 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,130.45 төгрөгөөс үлдэх 106,065.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР