| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00206/И |
| Дугаар | 137/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2025/00171
2025 04 16 ....
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах, ”А ББСБ” ХХК /УБД:..., РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум ... дүгээр баг, ... тоотод оршин суух, М овогт Г-ийн Г /РД:..., утас:..../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,087,808.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”А ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Г нь ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-г 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус байгуулсан бөгөөд ... тоот “Цахим зээлийн гэрээ” 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ” 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ”2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, ... тоот “Цахим зээлийн гэрээ” 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Г.Г нь зээлийн гэрээний дагуу нийт 3,955,399.55 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,728,560.14 төгрөг, хүү 467,444.66 төгрөг нийт 2.196.004.80 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 783,401 төгрөг, хүү 153,228.99 төгрөг нийт 936.629.99 төгрөг,... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 396,733.28 төгрөг, хүү 73,475.38 төгрөг нийт 470,208.66 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 306,611.73 төгрөг, хүү 45,944.77 төгрөг нийт 352,556.50 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,342,034.91 төгрөг, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,469,368.68 төгрөг, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 728,461.12 төгрөг, ... тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 536,944.09 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 7,087,808.80 төгрөгийг хариуцагч Гансүхийн Ганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Г нь А ББСБ-иас нэхэмжилсэн 7,087,808.80 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд төлж барагдуулна. Үүнд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,271,959 төгрөгөөр төлөх саналтай байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г /.../-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,087,808.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Г.Г нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 7,087,808.80 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,271,959 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,087,808.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,087,808.80 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,271,950 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,271,959 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 64,178 төгрөгийг хариуцагч Г.Г-аас, мөн хураамжийн 50 хувь болох 64,178 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц