| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0252/Э |
| Дугаар | 296 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М , түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О , Б.Ц ,
хохирогч Д.Г ,
иргэний хариуцагч Х.Д ,
шүүгдэгч С.Д , түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д холбогдох эрүүгийн 2017 1200 0062 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Д, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 05-06 цагийн үед Дундговь-Улаанбаатар чиглэлийн асфальтан замд буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт Истана /Istana/ маркийн 89-93 УБС улсын дугаартай микробусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е “Жолооч ... тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг хориглоно”, 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн ... тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ц.М, Н.Т, Н.Т нарын амь насыг хохироож, зорчигч Д.Г , П.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 сард “Цагаан хад” гэдэг газраас хүн аваад Улаанбаатар хот руу гарсан. Шөнийн нэг цаг өнгөрч байхад хоол идээд тэгээд Дундговь аймагт нэг хүнд дайврыг нь өгчихөөд явж байгаад “Зуугийн овоо”-ны хажууд зогсоод тамхи татчихаад тэндээсээ хөдлөөд 2 км орчим явж байгаад нэг мэдсэн чинь машин шарваад онхолдсон байсан. Тэгээд би машинаасаа мөлхөж гараад хүмүүсээ гайгүй юу гээд орилтол машины ар талд нэг залуу газар дээрээ өнгөрсөн байсан. Тэгээд би зам руу очоод нэг ачааны машинд гар өргөөд эмнэлэг дуудаад өгөөч гэж гуйхад өөрөө машинд суугаад очоод эмнэлэг, цагдаа нарт хэл хүргэсэн нь дээр байх. Эндээс 20 км цаана нэг дэлгүүрт суурин утас байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би тэр машинд сууж яваад эмнэлэг, цагдаа нарыг дуудсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлгийн бүрэлдэхүүн ирээд хүмүүсийг аваад явсан. Би өнөөдөр хохирогч нараас уучлалт гуймаар байна. Хохирлын мөнгийг удаан хугацаанд төлсөнд уучлаарай гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Таван толгойн ажилд ороод өөрийнхөө 2 машинаар тээвэр хийдэг байсан. Одоо ажлын газрын тодорхойлолт нь байна. Сард дундажаар 11.5352.466 төгрөгний цалин авдаг байсан. Одоо улсаас 2 хүүхдийн мөнгө гээд өгч байгаа. Энэ цалин хөлснөөс бодож нэг хүүхдэд 2.883.166 оногдох байсан. Тэгэхээр тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байна. Өмгөөллийн хөлс 3 сая төгрөг төлөгдөөгүй байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн эхнэр нь байна. Маш их гомдолтой байна. Хүүхдийн тэтгэмжийн зөрүү гэж байхгүй. Хохиролд оршуулгын зардалд 2 сая төгрөг төлсөн, банкны зээлд 6 саяыг төлж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаач Мандалбаярын аав нь байна. Хохирлд 9 сая төгрөг нэхэмжлээд 2 сая төгрөг явуулсан байсан. Шүүгдэгч банкинд мөнгө хийсэн гэсэн би үзээгүй байна. Надад үнэхээр хэцүү байна. Миний ганц хүү юм гэв.
Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Цагаан хадаас энэ хүний машинд суугаад шөнөжин яваад нэг мэдсэн замын хажууд хэвтэж байсан. Тэгээд би хартал машин байсан, цаашаа сайн санахгүй байгаа. Гэмтлийн эмнэлэгт ирснээ санаад байгаа. Одоо миний бие өвдөлттэй. Өвчин намдаах эм уудаг. Биендээ төмөр суулгасан. Намайг одоо хөдөлмөрийн чадваргүй гэсэн. Одоо их хэцүү байна. Их гомдолтой байна. Би одоо сууж чадахгүй болсон. Хохирлын мөнгө гүйцэд төлөгдөөгүй. Ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилмээр байна. Хохирол 2.100.000 төгрөг авсан. Одоо би цалингаа нэхэмжилнэ гэв.
Иргэний хариуцагч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч нарт хохирлын мөнгийг нь удаан хугацаанд төлсөнд уучлаарай гэв.
Шүүгдэгч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газраас 19 цагийн үед хувиараа 16 хүн аваад туслах жолооч гээд бас нэг хүн аваад хот руу явсан. Шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр хоол идээд замаараа Дундговь аймгаар дайраад хот руу явж байсан. Би Дэлгэрцогт сумын нутагт ирээд замдаа бууж хүмүүсийг бие засуулаад хөдөлсөн юм. Тухайн осол болох үед би өөрөө машинаа жолоодож явсан. Машинд сууж явсан зорчигч нар бүгдээрээ унтаж байсан, тэгээд би зам дээр явж байтал гэнэт машин хоёр тийшээ шарваад унахаар нь шарвасан тал руу нь рулээ дартал замаас урагш гараад онхолдсон. Машинд сууж явсан хүмүүс машинаас бүгд гарсан. Гэтэл миний машины ар талд нэг залуу газар дээшээ хараад хэвтэж байхаар нь очоод үзтэл тэр залуугийн толгой нь ярагдаад цус гарчихсан газар дээрээ нас барсан байсан. Би зам дээр гараад нэг том тэрэг явахаар нь гараа өргөж зогсоогоод тэр машинд суугаад Самбартын гуанз орж утсаар Төв аймгийн 103 руу утсаар ярьж дуудлага өгсөн. Тэгээд би эргээд осол гарсан газар дээрээ очсон. Тэр 103 түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн юм билээ. Би машин тэргээ шалгаад хөдөлгөөнд оролцсон. Миний машины дугуйнууд бүгд зүгээр байсан. Зам бол ямар нэгэн саадгүй чөлөөтэй байсан. 70-80 км/цагийн хурдтай явсан. Ер нь машин дотроо 13-14 хүнтэй явах ёстой байдаг юм. Норм хэтрүүлсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би нас барсан хүмүүсийн ар гэрийхэнд 2 сая төгрөг тус бүрт нь гаргаж өгөөд байгаа. Мөн гэмтсэн хүмүүсийн зардалд одоогоор 10 гаран сая төгрөг гаргаж өгөөд байгаа. Зарим өгсөн мөнгө нь баримтгүй байгаа...” гэх мэдүүлэг. /2-р хх 11-14, 81-87 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр талийгаач Н.Тэгшбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газраас орой 19-20 цагийн үед хот руу гарах гэж байна, унаагаа хүлээж байна гэж над руу утсаар ярьсан. Тэр өдрөө гэр рүүгээ очихоор Улаанбаатар хот руу нэг Истана маркийн машинд суугаад гарсан юм. Замаараа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт зам тээврийн осолд орсоныг 2017.04.02-ны өглөө 08:30 цагт би өөрөө нөхөр рүүгээ утсаар ярьтал манай нөхөр Дэлгэрцогт сумын эмнэлэгт байна, би аваарт орсон байна гэж хэлсэн. Би хотоос 11 цагийн үед гараад Дэлгэрцогт суманд очсон. Манай нөхөр сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан. Би нөхрөө аваад хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачсан. Манай нөхөр 2017.04.02-ны орой 20-21 цагийн үед хотод эмнэлэгт очоод шууд тархины тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тэр тасагт хоёр хоносны дараа хавсарсан эмчилгээний тасагт шилжиж хэвтээд хагалгаанд орсон. Эмнэлэгт 11 хоног эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаач 4 удаа хагалгаанд орсон. Оршуулгын зардал болон гарсан бүх зардал мөнгөө нэхэмжилнэ. Тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 140.000 төгрөг улсаас тогтоосон байгаа, тийм учир тэрний зөрүү мөнгө болох мөнгийг нь хуулинд заасны дагуу нэхэмжилнэ. Талийгаач эмнэлэгт 11 хоног эмчлүүлсэн зардлыг нь хувиасаа төлж байсан учир тэр зардлыг нэхэмжлэх болно. Надад жолоочийн гэр бүлээс гээд оршуулгын зардал гэж 2 сая төгрөг миний данс руу хийсэн байдаг. Мөн эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг дансаар өгсөн. Өөр мөнгө төгрөг одоогоор өгөөгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 73-76 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газраас манай нөхөр над руу утсаар яриад би Улаанбаатар хот руу гарч явна. Өглөө хот ороод ярина, нэг Истана маркийн машинд суугаад одоо хөдөлж байна гэж хэлсэн. Гэтэл 2017.04.02-ны өдрийн 10 цагийн үе Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Балжинням гэх хүн утсаар яриад надад “ хамгийн сүүлд ярьсан дугаараар нь залгаж байна, ар гэрээс нь яаралтай хүн ирэх шаардлагатай, осолд ороод ухаангүй байна” гэж хэлсэн. Тэгээд манай ах, дүү нар болон би өөрөө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын эмнэлэгт 2017.04.03-ны өдөр ирсэн. Манай нөхөр ямар ч ухаан байхгүй, биеийн байдал маш муу хүнд байсан. Эмч нараас зөвшөөрөл аваад нөхрөө машинаар тээвэрлэж хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачсан. Тэнд манай нөхөр оношлогоо хийлгэж нэг хоног эмчлүүлээд эмнэлэгт нас барсан. Хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төлүүлнэ. Оршуулгын зардал болон гарсан бүх зардлаа нэхэмжилж байна. Тэр жолоочийн гэр бүлээс оршуулгын зардал гэж 2 сая төгрөг миний данс руу хийсэн байсан. Оршуулгын зардалд ойролцоогоор 4 сая төгрөг орсон байх...” гэх мэдүүлэг. /1-р хх 36-39 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газраас манай хүү ээжтэйгээ над руу утсаар яриад би Улаанбаатар хот руу гарч явна гэсэн. Гэтэл 2017.04.02-ны өглөө 09 цагийн үед би хүү Ц.Мандалбаярыг зам тээврийн осолд орж нас барсан гэж мэдсэн юм. Оршуулгын зардал болон гарсан бүх зардал мөнгөө нэхэмжилж байна. Жолоочийн гэр бүлээс оршуулгын зардал гэж 2 сая төгрөг миний данс руу хийсэн байсан. Оршуулгын зардалд ойролцоогоор 9 сая төгрөг орсон байх...” гэх мэдүүлэг. /1-р хх 50-53 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой 22 цаг болж байхад би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэдэг газраас Истана маркын 89-93 УБС дугаартай автомашинтай Улаанбаатар хот орохоор гарсан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сууж явсан машин замын хажуу тал руу онхолдоод нэг мэдсэн замын хажуу талд хэвтэж байсан. Осол яагаад гарсан талаар сайн мэдэхгүй байна. Би машины баруун гар талын хойноосоо 2 дахь эгнээний гол хэсэгт суугаад явж байсан. Осол хэргээс болж миний биед баруун хөлийн дунд чөмөг хугараад, сүүж рүү ордог хэсгээрээ портез хийлгэсэн. Мөн хоёр хавирга, хоёр нуруу, зүүн мөр хэсгээрээ хугараад дал цуурсан гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээ сувилгаандаа баримтаар 2 сая гаран төгрөг гаргаад байгаа. Эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийнхээ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /1-р хх 123-126 дугаар хуудас/,
Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Цагаад хад гэдэг газраас цагаан өнгийн Истана маркын автомашинд суугаад Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Цогт овоо гэдэг газар хоол идээд шөнө 00 цаг өнгөрч байхад хөдлөөд нэг хэсэг унтчихсан байсан ба нэг мэдсэн чинь машин онхолдчихсон байсан. Би нэг хэсэг ухаан алдаад дараа нь ухаан ороод машинаас мөлхөөд гарч ирсэн. Би осол хэрэг гарах үед хамт ажилладаг Тэгшбаяр, Ганбаатар нарын хамт явсан ба нөгөө хоёр хөдөлж чадахгүй байсан. Нэг хүнийг бүтээчихсэн байхаар нь нас барчиж гэж бодож байсан. Осол хэргийн улмаас 7 хавирга хугарсан гэсэн. Мөн эгэм хугарсан, уушиг гэмтсэн гэсэн. Би осол гарсны дараа Дэлгэрцогт сумын эмнэлэг дээр очоод орой нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт ирсэн. Эмчилгээнд одоогоор 3 сая орчим төгрөг гаргаад байгаа. Хохирлоо гаргуулаад авмаар байна...” гэх мэдүүлэг. /2-р хх 38-42 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Х.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр анх машинаа худалдаж аваад Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газраас хүн зөөж мөнгө олно гэж ярилцаад авсан. Тэгээд анхны хүнийг тээвэрлээд ирж яваад уг осол хэрэг гарсан. Бид бусдад учирсан хохирлыг бүрэн барагдуулна. 3 хүн нас барсан талуудад одоогоор тус бүр 2 сая төгрөг, эмчилгээний зардалд нийт 9 сая төгрөг гаргаж өгөөд байгаа. Баримтын дагуух мөнгө нь тийм мөнгө гарсан байна лээ. Миний машины бүх шил нь хагарсан кузов нь хазайсан, дугуй нь хагарсан зэрэг нилээд эвдрэлтэй байсан. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгсэлийг үнэлүүлж байснаас нэг ч гэсэн хүнд эмчилгээний мөнгө өгвөл гэж бодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 169-172 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сард Истана маркын 89-93 УБС улсын дугаартай тээврийн хээргслийг худалдаж аваад гэрчилгээг нь өөрийн нэр дээр болгосон. Манай нөхөр энэ машинаар хувиараа хүн тээвэр хийдэг байсан. Тэгээд 2017.04.02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт засмал зам дээр хүн тээвэр хийж яваад осолд орж миний машин эвдэрсэн. Миний зүгээс нөхөр болох С.Д ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Энэ машиныг худалдаж авахад миний нөхөр өөрөөсөө тал мөнгийг нь гаргасан...” гэх мэдүүлэг. /1-р хх 166-168 дугаар хуудас/,
Гэрч Ч.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цаг өнгөрөөгөөд зарын дагуу Улаанбаатар хот явна гэсэн унаанд суугаад Өмнөговь аймгийн Ханбогдын нутаг Цагаан хад гэх газраас хот руу явсан. Замаараа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаар дайраад сумаас зүүн хойш явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би машин дотор унтаж явсан. Би жолоочийн ар талын суудал дээр буруу хараад унтаад явсан. Намайг унтаж байхад хүмүүс хашгиралдаад машин өнхөрөөд дээшээ доошоо болоод осолд орсон. Би машины урд талын нүүрэн талын цонхоор нь гарсан. Тухайн осол болох үед машин дотор надаас гадна 17 хүн зорчиж явсан. Жолооч нь хэн гэдэг хүн жолоодож явсаныг мэдэхгүй, тарган махлагдуу биетэй хүн байсан. Миний хүзүү өвдөж байна. Хүзүү хөдлөхгүй байна. Өөр өвдөж байгаа зүйл алга. Зам тээврийн осолд орсоны дараа тээврийн хэрэгслийн ар талд хажууд нь нэг хүн нас барсан байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 137-138 дугаар хуудас/,
Гэрч Г.Шинэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цаг өнгөрөөгөөд зарын дагуу Улаанбаатар хот явна гэсэн унаанд суугаад Өмнөговь аймгийн Ханбогдын нутаг Цагаан хад гэх газраас хот руу явсан. Замаараа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаар дайраад сумаас зүүн хойш явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би машин дотор унтаж явсан. Гэнэт л машин шарваад тас няс гээд л буугаад явчихсан. Миний бие жаахан өвдөж байгаа гэхдээ гэмтсэн бэртсэн асуудал алга. Осолд орсны дараа машин хажуугаараа онхолдсон байсан, ар талд газар нэг хүн дээшээ хараад нас барчихсан байсан. Бусад хүмүүс яасанг нь сайн мэдэхгүй байна. Тухайн машин болохоор Истана маркын, мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Машины улсын дугаарыг нь харахад 89-93 УБС гэж байсан. Жолооч нь хэн гэдэг хүн жолоодож явсныг мэдэхгүй, тарган махлагдуу биетэй, малгайтай цэнхэр ноосон цамц өмссөн хүн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 139-140 дүгээр хуудас/,
Гэрч С.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмноговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад нэртэй газраас хүн тээвэр хийхээр С.Д тэй хамт Истана маркын мөнгөлөг саарал өнгийн 89-93 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр 15 хүн аваад замаараа бас нэг хүн аваад Улаанбаатар хот руу гарсан. Би болохоор Өмнөговь аймгийн Таван толгойгоос Цогт-Овоо хүртэл жолоо барьсан, тэрнээс нааш болохоор С.Д машин барьсан. Энэ машины эзэн болохоор С.Д байгаа юм. Осол гаргасан жолооч С.Д юм. Би хажууд нь унтаж явсан. Тухайн үед яаж яваад осолд орсоныг нь мэдэхгүй байна. С.Д бид хоёр Өмнөговь аймгаас хүн тээврээр замдаа гарахдаа машиныхаа аюулгүй байдлыг хангаж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаад хөдөлгөөнд оролцсон. Нэг мэдсэн чинь засмал замаас гараад замын хажуу руу хажуу талаар онхолдсон байсан. Машин дотор зорчиж явсан нэг хүн газар дээрээ нас барсан. Жолооч С.Д эрүүл, архи дарс хэрэглээгүй явсан. Машин дотор нийтдээ 18 хүн зорчиж явсан. Надад өвдөж байгаа зүйл алга. Миний зүүн нүд жаахан хавдсан өөр зүйл байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /1-р хх 163-165 дугаар хуудас/,
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹170100024 дүгнэлтэд “Ц.Мандалбаярын цогцост гавал ясны олон бутарсан хугарал, суурь ясны гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, хоншоор ясны бутарсан хугарал, их тархины баруун дух хэсгийн эд няцарсан зөөлөн хальс урагдсан, баруун тал бөмбөлөгийн орой хэсэгт 3х2 см зөөлөн бүрхүүл дор цус хурсан, тархины суурь хэсэг няцарч эдийн бүтэц алдагдсан, бага тархины 2 тал бөмбөлгийн дээд гадаргуу ба доод ёроол хэсгийн зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт. Толгойн хуйхны дотор баруун, зүүн талын дух, зулай, чамархай хэсэг, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны баруун зүүн хэсэг дэх шарх, 2 талын эрүүний ясны хугарал, нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн цусанд 0.6 промилли этилийн агууламж илэрч байгаа хөнгөн зэргийн согтолт болно. Талийгаачийн шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Ц.Мандалбаяр нь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд газар дээрээ нас баржээ. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ /1-р хх 179-181 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹744 дүгнэлтэд “Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, хэвлий, бүсэлхий нугалмын хавсарсан олон хүнд гэмтэл: Дагз ясны шугаман хугарал, их тархины тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт, хоёр тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2017.04.02/, их, бага тархины эдийн гүн дэх цус харвалт, баруун талын 6-12-р хавирганы зөрөөгүй, шууд хугарал, гялтан хальсны цус хуралт, бүсэлхийн 1-5-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, баруун бөөрний хальсан доор болон өөхлөгт цус хуралт, хоёр завьж, зүүн бугалганд зулгаралт, бүсэлхий, хоёр даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. ГССҮТ-н №03401 тоот өвчний түүхээс харахад талийгаач нь 2017.04.05-ны 13 цаг 40 минутанд нас баржээ. Эмчлэгдэж байсан тул цусанд согтууруулах ундааны зүйл болон мансууруулах бодис үзэх шаардлагагүй. Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо аль ч байрлалд үүсч болно” гэжээ /1-р хх 192-194 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹798 дүгнэлтэд “Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр толгой, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүд: тахир гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн урагдал, баруун дагз ясны шугаман хугарал, цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, цээжний зүүн 1-11-р хавирганы нэг ба хоёрлосон хугаралууд, бүсэлхийн 2-5-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн зөрөө багатай хугарал, баруун эгэм, дал ясны хугарал, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь автомашины бүхээг дотор эд ангид цохигдож, шахагдсаны улмаас үүснэ. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн, тухайн үед үүссэн шинэ гэмтлүүд байх ба үүссэн дэс дарааллыг нарийн тогтоох боломжгүй. Толгой цээж хавийн битүү гэмтлүүд нь гэмтлийн хүнд, биеийн гадаргууд үүссэн цус хуралт зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь тахир гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн урагдалын улмаас хэвлийн гялтангийн үргэлжилж буй тархмал баасан, идээт үрэвсэл, гогцоо хоорондын буглаа, үжлээр хүндэрч нас баржээ. Талийгаач нь 2017.04.14-ний 00:40 цагт нас баржээ. Талийгаач нь 13 хоног эрчимт болон сэхээн амьдруулах эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийгдэж байсан тул цусанд спиртийн агууламж илрүүлэх шинжилгээ хийгдээгүй” гэжээ /1-р хх 222-225 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹6859 дүгнэлтэд “Д.Г ын биед баруун 7-р хавирга, зүүн дал, баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн сэлтэрсэн хугарал, дунд чөмөгний толгой хүзүү хэсгийг металл үеэр сольсон хагалгааны дараах байдал, бүсэлхийн 1.4-р нугаламын их биеийн шахагдсан, бүсэлхий 2.3.4-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугаралууд, нуруунд зулгаралт, дээд 3 шүдний паалангийн эмтрэл, доод үүдэн шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн үед үүссэн байх боломжтой. ...хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /1-р хх 240 дүгээр хуудас/,
Дундговь аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн техникийн дүгнэлтэд “89-93 УБС улсын дугаартай Istana маркын тээврийн хэрэгсэл нь 2016 оны 05 дугаар сарын 05-нд Архангай аймгийн оношлогооны төвд оношлогоонд хамрагдсан байна. Ослын улмаас зүүн урд талын опуд хагарсан, дугуйны хий гарсан, зүүн гар талын хаалга цөмөрсөн нээгдэх боломжгүй болсон, багана муруйсан, шил нь хагарсан толь хугарсан, урд салхины шил хагарсан, урд гүпер хэмхэрсэн, кабины орой цөмөрсөн, дохионы зүүн гар талын гэрэл хагарсан, баруун урд хаалга цөмөрсөн, толь нь хугарсан, заалны гүйдэг хаалга салж ойчсон заалны бүх цонхнууд хагарсан, хойд хаалга хэмхэрсэн, арын гэрэл, дохионы хамт хугарч ойчсон, зүүн гар талын хойд дугуй опуд нь хагарч хий гарсан, кабины гадна хэсэг нилэнхүйдээ цөмөрч халцарсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. 89-93 УБС улсын дугаартай Istana маркын тээврийн хэрэгслийн тормоз нь хэвийн ажиллагаатай байсан. 89-93 УБС улсын дугаартай Istana маркын тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байх үед баруун гар талын хойд талын дугуйн хий аажмаар гарч осол болоход нөлөөлсөн. Тухайн дугуй нь зуны зориулалттай бөгөөд, даац зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх талтай. Тухайн тээврийн хэрэгсэл нь замын баруун гар талын хөвөөг зүүн урд хэсгээрээ мөргөж хөлбөрч ойчсон байх талтай. Тухайн тээврийн хэрэгслийг хэдэн км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /2-р хх 4 дүгээр хуудас/,
Дундговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Жолооч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Уг осол болоход Истана маркын 89-93 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а-д заасныг зөрчсөн байна. Жолооч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д тээврийн хэрэслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч С.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а-д заасныг зөрчсөн байна” гэжээ /2-р хх 6 дугаар хуудас/,
Технийкийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹527 дүгнэлтэд “Хэргийн материал дахь хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч болон бусад материалтай танилцахад Истана маркын 89-93 УБС дугаартай автомашины жолооч С.Д нь Монгол улсын ЗХД-ийн 2.7.е дүгээр зүйл дэх “Жолооч ...тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг ... хориглоно”, мөн дүрмийн 9.1 дүгээр зүйл дэх “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 21.8.а дугаар зүйл дэх “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, бусад нөхцөл байдал” нөлөөлсөн эсэхийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээч нарын зүгээс дүгнэлт гаргах боломжгүй бөгөөд авто замын мэргэжлийн албанаас асууж тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Уг зам тээврийн осол нь жолооч С.Д ЗХД-ийн 2.7.е, 9.1, 21.8.а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөнөөс болж гаргасан гэж үзэж байна. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр томилсон дахин шинжилгээ хийлгэх тухай 42 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас асуусан асуулт тусгагдаагүй байна” гэжээ /2-р хх 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹13764 дүгнэлтэд “П.Баярсайханы биед цээжний зүүн 2-7-р хавирганы хугарал, зүүн 1-р хавирганы мөгөөрсөн хэсгийн хугарал, цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт /хатгалт хийсэн байдал/, зүүн уушигны няцрал, зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /2-р хх 67 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 9-17 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 18 дугаар хуудас/,
Цогцос, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-35 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О гийн хохирлын баримт /1-р хх 39-45 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц ын хохирлын баримт /1-р хх 54-59 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гийн хохирлын баримт /1-р хх 77-113 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г ын хохирлын баримт /1-р хх 127-136 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 173 дугаар хуудас/,
Өвчний түүх /1-р хх 196-220, 2-р хх 154-177 дугаар хуудас/,
Хохирогч П.Баярсайханы хохирлын баримт /2-р хх 44-47 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /2-р хх 92-119 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх 109 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх 89 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 05-06 цагийн үед Дундговь-Улаанбаатар чиглэлийн асфальтан замд буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт Истана /Istana/ маркийн 89-93 УБС улсын дугаартай микробусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.е “Жолооч ... тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг хориглоно”, 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн ... тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Мандалбаяр, Н.Тэгшбаяр, Н.Түвшинжаргал нарын амь насыг хохироож, зорчигч Д.Г , П.Баярсайхан нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Д т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч С.Д нь 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч С.Д т холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Д.Г 2.100.000 төгрөг, П.Б 848.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М 7.779.000 төгрөг, Б.Ц 9.229.000 төгрөг, П.О 8.300.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлээс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр Д.Г авсан тэтгэврийн зээл 2.754.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хэрэгт оршуулгын ажиллагаанд хэрэглэсэн эд зүйлсийн нотлох баримтуудыг хохирогч талаас гаргаж өгсөн бөгөөд тэтгэврийн зээлийг оршуулгын ажиллагаанд хэрэглэсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь 10.779.854 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснээс өмгөөлөгчийн зардалд төлсөн 3.000.000 төгрөгнөөс бусад төгрөгийг шүүгдэгч нь төлсөн байна. Хэрэгт өмгөөлөгчид мөнгө төлсөн баримт болон өмгөөлөгчтэй хийсэн гэрээ байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулсан байх тул шүүгдэгчээс 3.000.000 төгрөгийг гаргуулж Н.М олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Г нь хэргийн 2 дугаар хавтас 128 дугаар хуудас дахь жагсаалтаар 2.818.861 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх жагсаалтын 58-д бичигдсэн талийгаач дүүгийн ажил явдалд өгсөн гэх 500.000 төгрөгийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүгдэгчээс Д.Г өгсөн 2.100.000 төгрөгийг болон дээрхи 500.000 төгрөгийг нийт нэхэмжилсэн 2.818.861 төгрөгөөс хасч шүүгдэгч С.Д 218.861 төгрөг гаргуулж хохирогч Д.Г олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О, Б.Ц нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М энэ өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн нотлох баримтаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тооцож гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Хохирогч П.Б нь хохиролд 848.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Одмаа нь оршуулгын зардалд 1.225.700 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч талаас 8.300.000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч С.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон бусдад учруулсан хор уршгийг өөрийн санаачилгаар төлж байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Хэрэгт хавсарган ирүүлсэн С.Д ийн №508855 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Иргэний хуульд зааснаар С.Д ээс 3.218.861 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М д 3 сая төгрөг, хохирогч Д.Г т 218.861 төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг, хохирогч Д.Г ын цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.