| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0776/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0177 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0177
2025 02 27 128/ШШ2025/0177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хуулийн этгээдийн мэдээлэлд оруул өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалз шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, гуравдагч этгээд Э.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Л.Хын хуулийн этгээдийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалз тухай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24062 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, зохих бүртгэл хийхийг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.М -ын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, уг хурлаас гар шийдвэрийн дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруул өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гарга.
2.2.Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Л.Х нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24062 дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалз тухай шийдвэрээр М -ын ирүүлсэн баримт бичигтэй танилцаад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.3.Нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/10379 дугаартай албан бичгээр Улсын бүртгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэхээс татгалз 24062 дугаар шийдвэр нь Улсын бүртгэлийн холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэх хариуг өгчээ.
2.4.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуул.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүхэд гарга нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гарга тайлбартаа: М нь залуучуудын хөгжил боловсролын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа 2015 онд үүсгэн байгуулагдаас хойш үйл ажиллагаа явуулж байна. 2021 оноос гийн хэлбэрээ төрийн бус байгууллагын хэлбэрт шилжүүлж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны гол чиглэл нь хүүхдийн амны эрүүл мэндийн сургалт явуулах, алслагд сум болон гэр хорооллын хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчилдэг. 2023 оны тайлан мэдээгээр 12,000 хүүхдүүдийн шүдийг эмчилсэн байна. Үүсгэн байгуулагч 3 хүн байдаг. Удирдах зөвлөлийн гадаад дотоодын 7 гишүүнтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Э.А, гүйцэтгэх захирал нь Швейцарын Холбооны Улсын иргэн байдаг. Удирдах зөвлөлийн дарга Э.А болон удирдах зөвлөлийн гишүүн Б.Б нар 2021 оноос хойш биечлэн үйл ажиллагаанд оролцоогүй. Удирдах зөвлөлийн дарга Э.А нь хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралд гар утсаараа 5 минут хоцорч оролцсон байдаг. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны хуралд цахимаар оролцсоноос хойш хуралд оролцоогүй. Удирдах зөвлөлийн хурлын товыг Хуулийн этгээдийн дүрмийн 6.6-д заасны дагуу бичгээр мэдэгдэх зохицуулалттай. Яаралтай тохиолдолд хурлыг бичгээр болон амаар зарладаг. Ингэж зарлахдаа удирдах зөвлөлийн бүх гишүүдийн цахим шуудангаар албан ёсоор мэдэгдэж явуулдаг. Удирдах зөвлөлийн дарга Э.А******* өөрийн болон байгууллагаас нээж өгсөн цахим шууданд хурлын товыг явуул байдаг. Удирдах зөвлөлийн гишүүн Бд түүний цахим шууданд хурлын товыг явуул байдаг. Удирдах зөвлөлийн дарга Э.А хуралдаа 5 удаа оролцоогүй. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Б нь 6 удаа хуралдаа ороогүй байдаг. Ийм учраас Хуулийн этгээдийн дүрмийн 6.12.2, 6.12.3-т заа үндэслэлээр хуралдаж 2024 оны 06 дугаар сарын 10-ны 24/06/1 тоот тогтоол гаргаад дээрх 2 гишүүнийг чөлөөлж, нэмж 2 гишүүнийг сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруул. Байгууллагын мэдээлэлдээ өөрчлөлт оруулж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2024 оны 06 дугаар сарын 20-нд бүртгүүлэхээр хандахад Улсын бүртгэлийн газар татгалз хариу өгсөн. Хурлын товыг мэдэгдсэн эсэх зэрэг нотлох баримтууд дутуу байна гэсэн үндэслэлээр бүртгээгүй. Шаардлагатай нотлох баримтуудыг цуглу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлэхээр өргөдөл өгөхөд удирдах зөвлөлийн даргын ажлаас чөлөөлөгдсөн гарын үсэг дутуу байна гэж үндэслэлгүйгээр татгалзаж бай. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24062 тоот шийдвэрээр Э.Ад сонсох ажиллагаа явуул. Хурлын товийг мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон 2 хүнийг ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзаад байгаа үндэслэлээ тусгаж өгөөгүй. Тийм учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалз шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, зохих бүртгэл хийхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гарга тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг зөрчиж, тухайн шийдвэртээ сонсох ажиллагаа явуулахад хуралд оролцоогүй хурлын зар аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заа бичиг баримт дутуу гэж үзсэн хэрнээ тухайн шийдвэртээ ямар бичиг баримт дутуу гэдгээ бичээгүй. Мөн хуулийн 18.1.2-т шаардлага хангаагүй гэдэг үндэслэл нь нотлогдоогүй. уМ -ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.13.2, 6.13.3-т заасныг тус тус үндэслэж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна гэж зааснаар зөвлөлийн гишүүд хурлаа хийж тогтоолоо гарга байхад үндэслэлгүйгээр татгалз нь хууль бус гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэл бичгээр болон шүүх хуралдаанд гарга тайлбартаа: М нь надаас өмнө 2 материал өгөөд татгалз хариу ав. Тэрийг ямар үндэслэлээр татгалзыг би сайн мэдэхгүй байна. Миний хувьд тухайн үед орж ирсэн материалыг нягталж үзэхэд Э.А******* мэдээлэл байхгүй бай. Э.Атай тухайн үед утсаар холбогдож сонсох ажиллагаа явуулах үед энэ хүн би мэдээгүй тайлбар гарга. Э.А нь үүсгэн байгуулагч буюу эцсийн өмчлөгч бай учраас эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзээд татгалз. Б.Бы хувьд мэдээллийн гаас утасны дугаарыг нь хайгаад олоогүй. Дараа нь энэ хоёр хүн нэг гэр бүлийн хүн гэдгийг мэдсэн. 2 гадаад иргэнийг бүртгээгүй шалтгаан нь тухайн хуралд удирдах зөвлөлийн дарга оролцоогүй байхад 2 шинэ хүнийг томилох нь хууль бус гэж үзсэн гэв.
3.4.Гуравдагч этгээд Э.А шүүх хуралдаанд гарга тайлбартаа: Миний цахим шуудан руу явуул гэж байгаа боловч ирээгүй байна. Бид хоёр г анх үүсгэн байгуулж байхад хэн ч сонирхдоггүй бай. Хүний тоог бүрдүүлэхийн тулд нөхрөө оруул. Хуулийн этгээдийн улсын бүртгэгч татгалз хариу өгсөн байхад шинээр хоёр хүнд цахим шуудан нээж өгсөн байна. Удирдах зөвлөл дээр надаас өөр хүнд цахим шуудан нээж өгөөгүй. Сангийн үйл ажиллагааг 2015 оноос 2021 он хүртэл сайн дураараа үйл ажиллагааг нь авч явдаг бай. 2021 оноос хуульчтай болоод шинэ хүмүүс орж ирж бүтэц нь өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оноос гийн үйл ажиллагаанаас намайг холдуулах ажил хийсэн. Намайг нэг хурал дээр суу гэж ярьж байна. Тэр хурал дээр линкийг явуулахгүйгээр хурлын товыг зарла байна. Б.Б бид хоёр нэг гэр бүлийн хүн мөн байлаа гээд тус тусдаа хаягтай. Хурлын зарыг нэг хаяг руу явуулна гэсэн үг биш гэв.
3.5.Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гарга тайлбартаа Би гийн үйл ажиллагаанд оролцдог. Нэрийн хуудас дээрх тэмдгийг би зур. Энэ д анхандаа юу ч байхгүй байхад Э.А хувийн эмнэлгийн өмч хөрөнгө, багаж, тоног, төхөөрөмжөөрөө үзлэг хийгээд явж бай. Би өдөр тутмын хуралд оролцож байгаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гарга тайлбар, хавтаст хэрэгт цуглар нотлох баримт, шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгийн баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс Удирдах зөвлөлийн гишүүдийн цахим шуудангийн хаягаар хурлын товыг албан ёсоор мэдэгдсэн, энэхүү мэдэгдэх ажиллагаа нь дотоод журамд заасны дагуу явагд гэж, хариуцагчаас үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Э.Ад хурлын товыг мэдэгдээгүй болох нь түүнтэй сонсох ажиллагаа хийх явцад тогтоогдсон тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэж бүртгэхээс татгалз, тухайн хуралд удирдах зөвлөлийн дарга нь оролцоогүй байхад шинээр сонгогдсон 2 гишүүнийг бүртгэх нь хууль бус гэж, гуравдагч этгээд нараас цахим шуудангийн хаягаар хурлын тов ирээгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3.М нь хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах, үүнтэй холбоотойгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах зорилгоор 2015 онд үүсгэн байгуулагджээ.
4.Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл Удирдах зөвлөлийн гадаад улсын болон дотоодын нийт 7 (долоо) гишүүнтэй бөгөөд үүнд Э.А, Г Ш-, Б.Х, Н.Я, С , Др. , Д нар, гүйцэтгэх удирдлагаар Г Ш- нар бүртгэлтэй байна.
5.2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн М -ын Удирдах зөвлөлийн хурлаар Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн Удирдах зөвлөлийн даргаас Э.*******, гишүүнээс Б.Быг чөлөөлж, Н.Ц, К Г нарыг гишүүнээр томилж, Н.Ц Удирдах зөвлөлийн даргаар сонгож, хуулийн этгээдийн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсныг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24/6/1 дугаар тогтоолоор[1] албажуулжээ.
6.Энэхүү удирдах зөвлөлийн хуралд Г Ш-, Н.Я, Др. нар биечлэн, Д , С цахимаар, удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр томилогдсон Н.Ц, К Г нар биечлэн оролцож, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуул байна.
7.Улмаар нэхэмжлэгчээс Удирдах зөвлөлийн дарга, гишүүний мэдээлэл, хуулийн этгээдийн дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргасныг улсын бүртгэгч Ж.Амарсайхан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240620130 дугаар шийдвэрээр чөлөөлөгдөж байгаа гишүүдийн хүсэлт, хурлын зар хүргүүлсэн баримт байхгүй үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь заалтыг баримтлан бүртгэл хийхээс татгалз байна.
8.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн мэдээлэлд оруул өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин хандыг хуулийн этгээдийн улсын бүртгэгч Л.Х 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24062 дугаар шийдвэрээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24/6/1 тоот удирдах зөвлөлийн тогтоолоор чөлөөлөгдөж буй удирдах зөвлөлийн дарга Э.Атай 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр утсаар холбогдож сонсох ажиллагаа явуулахад хуралд оролцоогүй, хурлын зар аваагүй нөхцөл байдал илэрсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2 дахь заалтыг тус тус баримтлан бүртгэл хийхээс татгалз бөгөөд хуулийн 18.1.1-д заа бүртгэл хийхээс татгалзах улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу үндэслэл тогтоогдож, 18.1.2-т заа үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заа шаардлагыг хангаагүй үндэслэл тогтоогдохгүй байна.
9.М -ын дүрмийн 6.6-д Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 10 хоногийн өмнө хэлэлцэх асуудлын хамтаар бичгээр мэдэгдэнэ. Яаралтай тохиолдолд хурлын товыг зарлах хугацааг үл харгалзан бичгээр болон аман хэлбэрээр зарлаж болно гэж хурлын зарыг Удирдах зөвлөлийн гишүүдэд бичгээр болон амаар мэдэгдэхээр заажээ.
10.Хэрэгт авагд баримтаас үзвэл гуравдагч этгээд Б.Бд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын товыг утсаар бичгээр болон утсаар буюу амаар мэдэгдсэн нөхцөл байдал тогтоодохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдүүдэд хурлын товыг утсаар мэдэгдэх гэж боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
11.Харин гуравдагч этгээд Э.Ад Удирдах зөвлөлийн хурлын товыг түүний a-*******-foundation.com хаягаар хүргүүлсэн болох нь шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдов.
12.Тодруулбал, гуравдагч этгээд Б.Б нь b*******.com цахим шуудангийн хаягтай, үүнтэй нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь маргаагүй бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн Г Ш- өөрийн g*******.s*******-*******-foundation.com цахим шуудангийн хаягаас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүдэд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын товыг хүргүүлэхдээ гуравдагч этгээд Б.Бы цахим шуудангийн хаягийг b*******.com гэж буруу бичиж, алдаа гарга болох нь Г Ш-гийн цахим шууданд хийсэн үзлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гарга тайлбараар тогтоогдож байна.
13.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн, 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:, 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заа улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заа нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж тус тус заасны дагуу улсын бүртгэгч нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн бүрдлийг хянаж, нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус буюу баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэл хийхээс татгалзах эрхтэй.
14.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруул өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:, 22.1.3-т Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/208 дугаар тушаалаар батал Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3-т Хуулийн этгээдийн мэдээлэлд оруул өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:, 8.3.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 8.3.3-т дүрэмд оруул нэмэлт, өөрчлөлт, хуульд заа тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл шинэчилсэн дүрэм /гэрээ/, 8.3.4-т хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 8.3.5-д үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт гэж заа.
15.Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд өргөдөл гаргагч нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэснээ баримтаар нотолсон шаардлага тавигдах байх бөгөөд гуравдагч этгээд Б.Бы цахим шуудангийн хаягийг b*******.com гэж буруу тэмдэглэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын товыг хүргүүлж, мэдэгдээгүй болох нь дээр дурдснаар тогтоогдож байх тул М -ын мэдээлэлд оруул өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалз хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24062 дугаартай шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад нийцсэн үндэслэлтэй шийдвэр байна.
16.Харин гуравдагч этгээд Э.Ад түүний цахим шуудангийн a-*******-foundation.com хаягаар 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр удирдах зөвлөлийн хурлын товыг хүргүүлсэн болох нь Удирдах зөвлөлийн гишүүн Г Ш-гийн цахим шууданд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
17.Гуравдагч этгээд Э.А нь уг цахим шуудангийн хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг түүнд мэдэгдээгүй гэж маргах боловч шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр түүний yahoo цахим шуудангийн хаягт a-*******-foundation.com цахим шуудангийн нэвтрэх нэр, нууц үгийг Г Ш-гийн цахим шуудангийн хаягаас хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд Э.Ад Удирдах зөвлөлийн хурлын товыг М -ын дүрмийн 6.6-д заасны дагуу бичгээр мэдэгдсэн гэж үзнэ.
18.Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага нь өөрийн удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд ашиглах цахим шуудангийн хаяг нээж өгч, нэвтрэх нэр, нууц үгийг Э.А******* хувийн цахим шуудангийн хаягаар мэдэгдсэн байх бөгөөд байгууллагын цахим шуудангийн хаягийг ашиглаагүйг Удирдах зөвлөлийн хурлын товыг Хуулийн этгээдийн дүрэмд заасны дагуу мэдэгдээгүй гэж үзэхгүй, энэ нь гуравдагч этгээд Э.А болон нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал юм.
19.Нөгөөтэйгүүр М -ын удирдах зөвлөлийн гишүүд /Э.А, Г Ш-, Б.Х, Н.Я, С , Др. , Д /-ийн мэдээлэлд оруул өөрчлөлт /Э.А, Б.Б нарыг чөлөөлсөн/-ийг бүртгэх хууль зүйн үндэслэлгүй буюу гишүүдийн тоо хасагдаагүй тул шинээр томилсон гишүүд/Н.Ц, К Г/-ийг нэмж бүртгэх боломжгүй, иймээс улсын бүртгэлд шинээр сонгогдсон 2 гишүүнийг бүртгэхээс татгалз хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М -ын Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогду гарга Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Л.Хын хуулийн этгээдийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалз тухай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24062 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, зохих бүртгэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ