Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

 

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

             Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                                              Прокурор Ц.Нэргүй

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал

                                                Шүүгдэгч *******

                                                Нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нарыг оролцуулан       

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал нарын гомдлыг үндэслэн ******* холбогдох эрүүгийн 2226000880037 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* оршин суух хаягтай,  хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД *******/,

 

           ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн ******* онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******* *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

         Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* овогт ******* *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 510 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 12,328,987 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлээс оршуулгын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 9,671,013 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөг, нийт 29,671,013 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон сандал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн футболк 1 ширхэг, 73 см урттай модны тайрдас 1 ширхэг, цагаан өнгийн даавууны өөдөс, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, саарал өнгийн алчуур 1 ширхэг, хараа гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, цагаан архи гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, сэнгүр пивоны сав 2.5 мл хэмжээтэй 1 ширхэг, биологийн дээж 5 ширхэг, ариун цэврийн цаас, талийгаач дээл 1 ширхэг, дээл 1 ширхэг, *******гийн улаан өнгийн хантааз 1 ширхэг, дээл 1 ширхэг, бор өнгийн хос гутал, хар өнгийн  “Suncomm” маркын гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, ярилцлагын яриа гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг хэргийн хамт ирсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр , , нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын баг гэх газар нутаглах С. гэрт очсон. Намайг тэдний гэрт ороход , , , , болон бага насны 3-н хүүхэд байсан. Мэнд усаа мэдэлцээд удаагүй байж байтал гэрээс , хоёр ийг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Удалгүй , хоёр мотоциклтой хөдлөөд явсан. Ингээд гэрт , , , бага насны 3-н хүүхэд бид хэд үлдсэн. Талийгаач ах над руу удаа дараа малын хулгай хийсэн гэж дайрч давшлаад газар сууж байсан миний дээлийн захаас заамдаж босгоод намайг цохих гэхэд нь би өөрийгөө хамгаалах гээд хажууд байсан сандлаар түүний толгой хэсэг рүү хальт шүргэсэн. Гэтэл гарцгаа та нар хүүхдүүд айлгаад байна гэхээр нь , талийгаач бид гурав гэрээс гарсан. Гэрээс гараад талийгаач ах дээл хувцсаа өөрөө тайлаад байсан. Би ч намайг ахиад барьж цохих вий гэж айсандаа түүнээс зайтай зогсож байсан.

             Үүнээс хойш нэг их удалгүй , хоёр хүрч ирээд ахын дээлийг өмсгөж өгөөд С.х руу оруулах гэтэл гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожилсон бололтой орж чадахгүй, талийгаач ах та гурав яв яв, би ингэс гээд орчихно гээд үлдсэн. Ингээд би , хоёроор гэртээ хүргүүлсэн. Шөнө 2, 3-н цагийн үед нэг хүн намайг дуудаад байхаар нь сэртэл 7-н настай Ц. хоёр байсан. Яасан юу болов гэтэл ах сонин болчихсон байна. Юу ч гэсэн манайх руу гурвуулаа явъя. Эмч иртэл хамт байж байя гэсэн. би гар, чих хоёрыг нь барьж үзсэн юм миний хурууны хээ үлдчихээгүй байгаа гэсэн. гэж гайтай юм мотоциклоос унаж тусаад явж чадахгүй хүнийг дагуулж ирж гай боллоо гэж яриад манайхаас бид 3 С.х руу хөдөлсөн. Тэднийд очоод 30-аас 40 минутын дараа түргэний машинаар эмч, жолооч, цагдаа гурав ирсэн. Эмч ахыг үзчихээд нас барсан гэж хэлсэн. Ингээд , , нар эмчтэй хамт ирсэн цагдаад талийгаачийг намайг алсан гэж айлгуулж, нөгөө цагдаа ч бас ганцхан намайг хорьж цагдаж, бусад хүмүүс нь сул чөлөөтэй явж байсан. Аймгаас цагдаагийн хүмүүс ирж миний бугуйнд гав зүүлгээд цагдаагийн машин дотор суулгасан. Хэргийн газар үзлэг хийхэд нааш цаашаа яваад, энд тэндхийн юм ухаад явж байгаа харагдсан. Гэтэл нэг хүн ыг зогс гэж байгаа бололтой нэг машины урд зогсож байгаа харагдсан.

          Би Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд өнөөдрийг хүртэл 1 жил 6 сар гаруй буюу 550 хоногийн хугацаанд хоригдож байна. Хоригдож байх хугацаанд миний эрүүл мэндийн байдал эрс муудаж 2, 3-н удаа ухаан балартаж унасан. Даралт байнгын тогтворгүй байдалтай байгаа. Би өдөрт 4-өөс 5-н ширхэг хүчтэй антибиотик эм ууж байна. Уусан эм маань мэдрэлд нөлөөлж шөнө эм ууж унтаж байгаа. Би талийгаачид 20 гаруй тооны шарх үүсгээгүй. талийгаачийг ард сууж явж байхдаа арагшаа дагзаараа савж унасан талаар мэдүүлсэн байдаг. Тэр үедээ тархины бэртэл авсан байж болзошгүй байхад ганцхан надад хэргийг үүрүүлж, ганцхан намайг буруутай гэж үзэн өдийг хүртэл цагдаж, бусад хүмүүсийг хоорондоо ярьж тохирч мэдүүлгээ өөрчилж өгөх боломж өгч, жоохон хүүхдэд хүртэл хэлэх үгийг зааж мэдүүлэг өгсөн байхад энэ бүхнийг анхаарч үзэлгүйгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд надад холбогдох хавтаст хэргийг бүхэлд нь шинжлэн судлуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШШТ/118 дугаар шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан тодорхой үйл баримт, чухал нотлох баримтуудыг огт үнэлээгүй, зөвхөн ******* энэ хэргийг холбогдуулах талаас хэргийг дүгнэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг нотлох баримтыг үнэлэх бүртээ зөрчсөн байдаг. Үүнд уг хэрэг болсон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг болсон газраас ******* нь 21-н цагийн үед явсан. Явах үед нь амь хохирогч нүүрэндээ хөмсөгний ойролцоо ганцхан цохиулсан байдалтай өөр ямар ч шарх сорви байхгүй байсан. Мөн цээжээрээ нүцгэн байхад хувцсыг нь өмсүүлж өгөөд гэрийн гадаа босоогоороо үлдээсэн 2 гэрч болон бусад тэнд байсан хүмүүс гэрчилдэг. Гэтэл шөнийн 2 цагт *******г яваад 6-н цагийн дараа д гэнэт шөнө дунд ирээд л энэ хоёр хүн амь хохирогчийг олсон гэж ярьдаг. Гэтэл талийгаачтай өс хонзонтой урьд нь тархийг хагалж зодож байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтад байгаа. шөнө юу хийж явсан юм гэж асуухад айлд очсон гэдэг. Гэрч манайд ирээгүй гэдэг. талийгаачийг гэртээ оруулахгүй гэж хаалгаа түгжсэн байсан. Талийгаач би орчихно та нар яв гээд *******г орой 21-н цагт явуулсан. Гэтэл *******г явснаас бүхэл бүтэн 6-н цагийн дараа талийгчийг гэрийн өвөлжөөнөөс аймар шархтай зодуулсан байдалтай болсон байхад гэнэт л олсон. Хоёр хүн талийгаач доошоо хараад хэвтсэн нүүрэн хэсэг огт харагдахгүй байсан гэж шүүх хурал дээр талийгаачийн эхнэр яриад байхад энэ 2 хүн нүүр нь нил цус болсон гэж харсан юм шиг шинжээчийг очихоос өмнө яриад байдаг. шууд л *******г хэргийн газар шөнө дунд явж өөрөө авчирсан. Гэтэл гэрт маш олон газар цусны мөр, гадаа бороохой, дээлийн хормойнд байгаа цус нь амь хохирогчийн цусны бүлэгтэй таардаг. Шөнийн 2 цагт амь хохирогч шөнөжингөө зодуулсан байх боломжтой маш олон гэмтэлтэй олдсон. Амь насыг хохироосон гэх гэмтэл *******н нүүрний хөмсөг тус газар цохиулсан гэмтэл биш толгойн дээд хэсэгт цохиулсан гэмтэл байдаг. баруун гарын 3-н үеийн дунд 2 хурууны үе хүн зодсон шинжтэй зулгаралттай. шинжээч ирэхэд хүний цус болсон бороохойгоо өвөлжөөнд оруулж нуусан. Шинжээч сануулсан боловч хэргийн газар юм нуугаад л ажиллагаанд саад болоод байдаг. Эцсийн байдлаар энэ гэрт нил цус болтлоо зодолдсон, цус шинжээчийн дүгнэлтээр энд тэндгүй гарсан тэр цус нь талийгаачийн цусны бүлэгтэй таардаг. *******г байхад болоогүй зодоон болсон. дээлийн хормойн цус гэрийн цус талийгаачийн цустай тохирдог. Гэрт хэн хэнийг зодсон, шөнө яагаад гэнэт ирсэн, талийгаач маш олон тооны шарх олтлоо хэнд зодуулсан гээд энэ бүгдийг тогтоогоогүй. Гэтэл энэ бүгдийг тогтоож чадахгүй болохоор мөрдөн байцаах ажиллагаа анх огт өөр мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрчид үг зааж өгөөд анхныхаас огт өөр мэдүүлэг өгүүлж ерөөсөө ******* алчихсан байна гэдэг дүгнэлт гаргасан.

           Эдгээр нь доорх баримтаар нотлогдоно. Уг хэрэг болсон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг болсон газраас 21-н цагийн үед *******г авч явсан гэрч мэдүүлэхдээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 21-н цаг өнгөрч байхад гэрт очиход *******, 2 зодолдсон байдалтай байсан. ******* гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. *******г аваад явахад талийгаач , гэрийн үүдэнд босоогоороо үлдсэн /1-р хх-ийн 2-3 тал/ ... хувцсыг өмсүүлэхэд дээгүүрээ цээж нүцгэн өмдтэй байсан ямар нэг шарх сорви байхгүй, зүүн нүдний дээд хэсэгт халцарсан байсан /хх-ийн 64/

             Гэрч мэдүүлэхдээ ... *******, нар айлын гадаа байсан. гэрийн гадаа үлдэхдээ зүүн хөмсөгний дээд талд халцраад цус гоожсон байсан өөр шарх сорви байхгүй байсан. Цээж хэсэг нүцгэн байхаар хөх өнгийн дээлийг өмсгөсөн. тай хамт *******г аваад явсан /хх-ийн 80/

Гэрч мэдүүлэхдээ ******* нь нүүр рүү нэг удаа цохисон. Эндээс харахад гэмт хэрэг болсон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 21-н цагт ******* нь гэмт хэрэг болсон газраас явсан байдаг. *******г явахад амь хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр цээжин биеэрээ нүцгэн хувцсыг нь өмсүүлж өгөхөд ямар ч шарх сорвигүй, зогсоогоороо гэрийн үүдэнд үлдсэн. гэрийнхээ хаалгыг түгжсэн оруулахгүй байдалтай үлдсэн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч *******д нүүрэндээ л нэг удаа цохиулсан байдалтай үлдсэн.

         Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр *******г явснаас 6-н цагийн дараа буюу шөнийн 2 цагт амь хохирогч нь цогцосны гадна үзлэг: 1. баруун духны гадна дунд хэсэгт 1x0,9 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 2. баруун нүдний дээд, доод зовхинд 6x2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 3. баруун нүдний доод зовхинд 6x2 хөхөлбөр өнгийн цус хуралттай, 4. баруун хацрын төвгөрийн гадна хэсэгт 2x187 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 5. зүүн хөмсөгний дээд хэсэгт 4x0,5 см шарх, 6. зүүн нүдний доод зовхинд 5,5x3 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байх ба тус хэсэгт хаван хавдартай, 7. зүүн хацрын төвгөрийн гадна хэсэгт 6,5x4,5 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралттай, 8. доод эрүүний доод хэсэгт 3x0,3 см, 9. эрүүний доод хэсэгт 12x3 см, 10. зүүн мөрний дунд хэсэгт 2,4x6 см, 11. баруун гарын шууны ар доод хэсэгт 2,5x0,8 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 12. баруун гарын тохойн гадна хэсэг баруун гарын шууны ар доод хэсгийг хамарсан 8x1,5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 13. баруун гарын нударганы 3-4 үений дунд хэсэгт 1x0,3 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 14. зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт 6x1,3 см хөхөлбөр өнгийн цус хуралттай 15. цээжний баруун доод хэсэг баруун хөхний дотор доод хэсэгт 0,8 x0,5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 16.баруун хавирганы нумны доод хэсэгт 6x2,5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, 17. зүүн хавирганы нумнаас баруун тийш чиглэлтэй арьсны өнгө зүүнээс баруун тийш хуйларсан байдалтай 31x0,7 см, 26x1 см, 25x0,6 см цайвар өнгийн дарагдлын оромтой, 18. хүйсний баруун талд хагс ташуу тогтоцтой 5x1,2 см 19. хүйсний баруун доод хэсэгт 0,8 смx0,8 см, 20. умдагны үсний баруун дээд захад 3x1 см, 21. умдагны үсний зүүн дээд захад 6x2 см, 22. зүүн хөлийн шилбэний дотор дунд хэсэгт 2,8x0,5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай гэсэн гучаад төрлийн гэмтэлтэй, нүүр нь тэр чигээрээ цусаар будагдсан.

           *******г явснаас хойш 5-6-н цагийн дараа дээрх гэмтлийг авсан нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

       Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч 10-15-н цагт нас барсан байх магадлалтай. Энэ цаг нь *******гийн амь хохирогчтой огт хамт байгаагүй явснаас хойшхи хугацаа байдаг. /1-р хавтас 23-24 тал/

       Амь хохирогчийг , хоёртой хамгийн сүүлд хэргийн газраас олдохдоо /1-р хх-ийн 13-14 тал/ нүүр бүхэлдээ цус мэт зүйлээр бохирлогдсон, дээлийн энгэр цус мэт зүйл, дээлийн бусад хэсэг өмд гутал, бууц отгоор бохирлогдсон, шарилаас 13 см зайд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, модон пүнзний амбаар дотор 73x18x33 см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон олон тооны яр бүхий шургааг байсан.

Мөн шинжээчийн дүгнэлтээр уг гэрт байсан цусны бүлэг нь амь хохирогч хоёрын цусны бүлэгтэй таарч байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлбэл аварч болох боломжтой байсан гэдэг энэ цаг үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд амь хохирогч аврагдах боломжтой байсан нь ******* амь хохирогчийн амь насанд халдсан байх боломжгүй байдаг.

Гэрч , нарын мэдүүлгээр *******г гэрчүүд 21-н цагийн үед явахад амь хохирогч гэрийн үүдэнд босоогоор үлдсэн байхад шөнийн 2 цагт , нар амь хохирогчийг түрүүлгээ хараад хэвтэж байсан гэдэг. Амь хохирогч гэртээ оруулаагүй саравчинд өөрөө очиж хэвтсэн бол түрүүлгээ харж хэвтэх үү, олон тооны шарх өөртөө учруулах боломжгүй байдаг.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч 10-аас 15-н цагт нас барсан байх магадлалтай, энэ цаг нь *******гийн амь хохирогчтой огт хамт байгаагүй явснаас хойшхи хугацаа байдаг /1-р хавтас 23-24 тал/

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь зүүн зулай яс чамархайн яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дун хэсгийн дамжсан шугаман хугарал гэдэг энэ толгойн оройн хэсэгт учирсан гэмтэл. Гэтэл ******* огт тэр хэсэгт гар хүрээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Гэрч ... гэрийн зүүн талын авдарны өмнө нуруугаараа налчихсан байдалтай байсан. , ******* нар яагаад гадаа байна гэхэд хүүхэд айгаад байхаар гаргачихсан гэсэн. / 2-р хх-ийн 13 тал/ Гэрт цус урстал зодоон болсон шинж тэмдэг байхгүй энэ тухай огт дурдаагүй. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр тухайн үед гэрт авдарны хээнүүд дээр цус тогтоод хатсан, дэвссэн хивс бүрээс нь цусны шинж тэмдэг илэрсэн. Түүнчлэн түлээний сав, хогны сав бүгд цус болсон байдаг. Энэ нь гэрт цусаа урстал зодоон болсон, уг цус нь хүний цус болохыг тогтоосон. Тухайн өдөр *******г 21-н цагт ыхоос явахад гэрт бүх тавилгад наалдтал зодоон болоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр уг гэрт байсан цусны бүлэг нь амь хохирогч хоёрын цусны бүлэгтэй таарч байдаг. зодуулаагүй байх тул амь хохирогч гэрт цусаа гартал /8-н газар цусны толбо шиг зүйл байснаас зарим нь илэрсэн/ зодуулсан гэж үзэх үндэслэлтэй байдаг. Гэтэл уг гэмт хэргийн улмаас гар л хүн зодоод гэмтсэн байх магадлалтай халцарсан байснаас бусад бие эрхтэн гэмтэж цус болсон тухай тогтоогдоогүй тул амь хохирогчийн цус үлдсэн байгаагаар нотлогддог /хх-ийн 129/

Шинжээчийн дүгнэлтээр саарал өнгийн футболка, 73x18 см хэмжээтэй модны тайрдаснаас мөн амь хохирогчийн цус илэрсэн байдаг. / хх-ийн 129/, уг модны тайрдасыг хэргийн газрын үзлэг хийхэд үзлэг хийсэн машины урдхан хэвтэж байсныг үзлэг хийсэн мэргэжилтэн харсан байдаг бөгөөд нь уг газраас сэмээрхэн авч байрлалыг өөрчлөн нуусан байдалтай байсныг хэргийн газар үзлэг хийсэн мэргэжилтэн хэлдэг. *******г амь хохирогчийг огт тайрдсаар цохиогүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Гэтэл уг тайрдсан дээрх цусны толбо амь хохирогчийн цус байгаа нь уг тайрдсаар зодуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн гэмт хэргийн ул мөрийг баллах ажлыг хийгээд байгаа энэ хэрэгт огт хамааралгүй бол хэд хэдэн удаа гэмт хэрэг болсон газар явж эд зүйл нууж байсан тул үзлэг хийсэн мэргэжилтэнд сануулж байж болиулсан байдаг нь илт айсан гэмт хэргийг нуун далдлах оролдлого хийсэн байдаг. /хх-ийн 13 тал/

Уг тайрдсыг *******г хэрэг болдог газар байхад хэргийн газар байсан эсэхийг гэрчүүдээс асуухад байгаагүй гэж гэрч мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр гэрт болсон цусны ул мөр болон тайрдсан дээрхи цус нь уг цус нь тухайн хэрэг болох цаг үед болсон байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан.

Үзлэгээр гэх нударгатай ногоон өнгийн дээлийн ханцуй, хормой хэсэгт хүрэн өнгийн толботой. /хх-ийн 122/ хар ногоон өнгийн дээл, нударгатай ногоон дээлэн дээр цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэх дүгнэлт өгөх үндэслэл болов” гэсэн гэтэл *******г 21-н цаг явахад , огт муудалцаж зодолдоогүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул амь хохирогчийг зодсон байх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байдаг.

Шинжээчийн дүгнэлтээр “ гэх хар ногоон өнгийн дээлэн дээрхи цус нь А, В улаан бөөмтэй наалдац өгсөн тул АВО системээр 0 /1/ бүлгийн харьяалалтай байна” гэж үзсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр цус нь АВО системээр 0 /1/ бүлгийн харьяалалтай гэж гарсан тул амь хохирогчийг зодсоны улмаас уг цус гарсан байх магадлалтай учир нь амь хохирогчийн биед 22 төрлийн гэмтэл байдаг. Энэ гэмтлийг учруулж байхад гарсан цус гэж үзэх үндэслэл байдаг. Гэрчүүд дээлийг өмсүүлж байхад ямар ч цус болсон зүйл олж хараагүй байдаг тул энэ цус *******г явсан 21-н цагаас хойш амь хохирогч олон тооны гэмтэл авах үед гарсан байх магадлалтай.

Амь хохирогчийг хөх футболка байсан гэдэг. Гэтэл саарал өнгийн футболка нь хтой ижилхэн бүлгийн цустай гарсан байгаа нь амь хохирогчийг гэмтээх үед гарсан байх магадлалтай байдаг.

Гэрч *******тай муудалцсаны дараа д үлдэхдээ хувцсыг өмсүүлж байхад биед ямар нэг шарх соривгүй, зүүн нүдний дээд хэсэгт халцарсан байсан өөр ямар нэг гэмтэл байхгүй, бага зэрэг цус гарсан байсан цус нь гоожихгүй байсан “*******г явж, д үлдэхдээ гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч дээр өгүүлсэн духандаа ганцхан гэмтэлтэй байсан бол нас барахдаа шүүх эмнэлгийн үзлэгээр 22 гэмтэлтэй болсон байдаг.

Амь хохирогчийг , хоёртой хамгийн сүүлд хэргийн газраас олдохдоо /1-р хавтас х/х 13-14 тал/ нүүр бүхэлдээ цус мэт зүйлээр бохирлогдсон , дээлийн энгэр цус мэт зүйл, дээлийн бусад хэсэг өмд гутал, бууц отгоор бохирлогдсон, шарилаас 13 см зайд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, модон пүнзний амбаар дотор 73x18x33 см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон олон тооны яр бүхий шургааг байсан. Хэрэг болсон үеийн үзлэгээр С. баруун гарын 2 болон 3-р хурууны 3-р үеийн ар хэсэгт зулгаралт тогтоогдсон /1-р хавтас 146-147 тал/ яг л гараа атгаж байгаад цохих үед үүсэх шарх байгаа нь амь хохирогчийг цохисон байх магадлалтай.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч амиа алдсан шалтгаан нь *******гийн огт учруулаагүй гэмтэл буюу нь зүүн зулай яс чамархайн яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дун хэсгийн дамжсан шугаман хугарал гэдэг энэ толгойн оройн хэсэгт учирсан гэмтэл. Гэтэл ******* огт тэр хэсэгт гар хүрээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Энэ гэмтэл *******г явсны дараа д үлдсэний дараа үйлдэгдсэн гэмтэл байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 10-аас 15-н цагт амь хохирогч нас барсан байгаа хугацаа нь д байх хугацаа байдаг. хэрэг хянан шийдвэрлэх явцад өгсөн мэдүүлгүүд хооронд зөрүүтэй, д шөнийн 2 цагт очих ямар ч шалтгаангүй, хүмүүсийн ид унтаж амардаг цагаар зориуд санаатай очсон байдаг. / 3-р хх-ийн 18 тал/

Хохирогч талаас , хоёр алсан байх магадлалтай. Урьд нь ална гэж заналхийлж байсан 2021 оны 8 сард амь хохирогчийг зодсон, тэр үеийн зодсон гэмтэл одоогийн амь алдсан гэмтэлтэй адилхан байдаг. 2 эгчтэй хамт ална гэж байсныг амь хохирогч эгч нартаа хэлсэн байдаг. /3-р хх-ийн 25 тал/

Гэрч талийгч зодуулаад толгойн зулайн оройн хэсэг хагарсан байсан / хх-ийн 36-37 тал/, эхнэр маш их сандарсан 2 удаагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй илт айсан, худал мэдүүлж байгаа нь мэдүүлгийн зөрүүгээр нотлогддог. / 1-р хх-ийн 2 тал, 27 тал/

Гэрч ... // гэнэт уурлаад ууж байсан 0,5 л харзтай архины шилээр толгой руу цохисон, архины шил хагараад газар унасан. эхнэртээ муудалцаад төлдөг мөнгөө төлөөрэй, ах ыг хэрэгт битгий оролцуулаарай. /3-р хавтас 25 тал /

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШШТ/118 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.12 зүйл, 1.15 зүйл 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.14 зүйл, 16.15 зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийг зөрчсөн байх тул хүчингүй болгож *******г дээрх хуулийн дагуу цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч ******* овгийн ******* *******д Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хянан шийдвэрлэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15-н жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч миний зүгээс Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны /цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ/ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтэл болох гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарлын улмаас хатуу хальсан дээрх цусан бүлэн үүсэж улмаар нас баржээ” гэж ямар гэмтлийн улмаас хохирогч нас барсныг тогтоосон байна.

Хэрэг бодит байдалтай нийцээгүй. Учир нь гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогчийн зүүн дээд хөмсөгний хэсэг рүү сандлаар цохисон гэдэг боловч сандлаар цохиход зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал бүхий гэмтэл үүсэх үү, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон олон тооны яр бүхий модыг зөөвөрлөсөн байж болзошгүй байхад үүнийг сайтар шалгаж тогтоогоогүй. Зөөвөрлөсөн байж болзошгүй гэсэн үндэслэл нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистик шинжээчийг анх машинаас буухад нь машины урд хэсэгт мод /дээрх олон тооны яр бүхий модтой адил/ газарт хэвтэж байсан бөгөөд хэргийн газрын үзлэгийг дотроос гадагш чиглэлтэй, самнасан байдалтай хийж гэрэл зургаар баталгаажуулах явцад малын хашааны зүүн тал хэсэгт байх пүнзнээс түүний анх гадаа харсан /машиныхаа урд хэсэгт газарт байсан/ модтой адил модыг олсон. Ингээд тэр анх машинаас буухад харсан модоо байна уу гэж үзэхэд байхгүй болсон байсан тухай мэдүүлдэг төдийгүй, хэргийн газрын үзлэг хийх явцад гэрийн эзэн нь малын хашааны баруун хэсэгт байх эд зүйлийг оролдоод байсныг мэдүүлсэн мэдүүлэг юм. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгч, холбогдох мэргэжилтнүүд хэргийн газрыг хамгаалалтад аваагүй. Энэ хэрэгт холбоотой байж магадгүй бусад хүмүүсийг /хамт архидаж байсан хүмүүс, үлдсэн хүмүүс/ шүүгдэгчийн адил цагдан хорьж шалгаагүй, мөн яагаад гадаа байсан мод пүнзэнд орсон, хэн тухайн модыг зөөвөрлөсөн зэрэг олон эргэлзээ байдлыг нэг мөр тогтоож шалгаагүй байж шүүгдэгчийг хохирогчийг онц хэрцгий аргаар санаатай алсан гэх шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь: шүүгдэгч *******г хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа боловч энэ нь дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал, зүүн хөмсгөнд шарх, баруун дух, баруун, зүүн хацрын төвгөр, доод эрүү, зүүн мөр, баруун хөх, баруун гарын шуу, баруун нударга хэсгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, хэвлий умдаг буюу давсагны орчмын цус хуралт, арьсны өнгөн хэсэг хуурсан дарагдал гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавльн зулайн заадас салсан хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдлын улмаас нас барсан байна.

Үхэлд хүргэсэн гэмтлээс бусад гэмтлүүд нь хөнгөн гэмтэл бөгөөд зовж зүдрэх байдал бий болоогүй, тодруулбал үхлийн шалтгаан нь гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал байх тул онц харгис хэрцгий гэж дүгнэх боломжгүй.

Хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон ба эдгээр гэмтлүүдийг хэн, хэзээ, хаана, хэрхэн, яаж учруулсан талаар нотлох баримт хангалттай авагдаагүй, нотлон тогтоох нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг 2 шатны шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч олон тооны гэмтлийг хохирогчид учруулсан, онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй.

Амь хохирогч ид учирсан гэмтэл болон амь хохирсон нь зөвхөн дан ганц *******н үйлдэлтэй холбоотой эсэх, орчны бусад хүмүүсийн үйлдэл болон гадны бусад хүчин зүйл, С.гийн талийгаач өөрөө хөл дээрээ явж чадахгүй газар унаад байсан, явж байгаа мотоциклоос арагшаа дагзаараа савж унасан гэсэн мэдүүлгээс харахад мотоциклоос унахдаа ч тархиндаа бэртэл гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй байсан эсэх, уг үйлдлийг хийхдээ зовоох, тарчлаах, шаналгах зорилго агуулсан эсэхэд, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн прокурорын хэт яллах талыг барьсан дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд ын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл нь тухайн хүний биеийн онцлог, цусны бүлэгнэх байдал, гэмтлийн хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй цаг хугацаанд тархи дарагдал буюу амьсгал, зүрх судасны дутагдалд хүргэж болно. Уг гэмтлийг авсан хүн зайлшгүй нас барах уу? Амь аврагдах боломжтой юу? гэсэн асуултад эмнэлгийн анхны тусламжаар цус бүлэгнүүлэх, цус алдалтыг багасгах тариа дуслыг шаардлагатай эм бэлдмэлүүдийг хэрэглэх ёстой. Ингэсний үндсэн дээр тархины дарагдлыг үүсгэж байгаа цусан бүлэнг чөлөөлснөөр амь аврагдах боломжтой. Мөн уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн дунд хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч ид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол амь аврагдах байсан. Иймд хохирогч ийг хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч нь С. гэрийн гадаа би ингэсхийгээд орчихно гээд гэрийн хаалгыг нь цохиод үлдсэн зэрэг нотлох баримтуудаас , нар нь хохирогчийг бусадтай зодолдсон, согтуу байсан, ахмад насны, нэг нутаг багийн, ойр дотны танил, өвлийн хүйтэн шөнийн цагаар гэдэг хүн хаалгыг нь цохиод гэрт нь орох гээд байгааг мэдсээр байж гэртээ оруулах болон түүнд ямар нэгэн тусламж үзүүлээгүйгээс С. малын саравчинд нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад мөрдөгч, прокуророос шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй нь буруутай этгээдүүдэд ял завшуулж байна. /энэ талаар гаргасан миний хүсэлтийг хүлээж аваагүй/.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” тухай шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгч ******* нь хохирогч ийг онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэх хэргийн шинжийг хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд цуглараагүй, мөн хэрэгт авагдсан гэрч , С. нарын мэдүүлэг нотлох баримтууд хоорондоо харилцан зөрүүтэй, хэргийн үйл баримттай зүйлчлэл тохироогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаачийг мотоциклийн ард сууж явахдаа тахиараа савж унаснаас болж гэмтэл авч нас барсан гэж боддог. Үүнийг шалгаагүй. Насанд хүрээгүй гэрч болон бусад хүмүүс ах дүү төрөл садангийн хүмүүс болохоор миний эсрэг үгээ нэгтгэж, нэг талийг барьж мэдүүлэг өгцгөөсөн. Дээрх гэрчийн мэдүүлгүүд дотор хүүхэд ын мэдүүлэг өөр байсан. Би талийгаач ахад 20 гаран тооны шарх гэмтэл үүстэл зодоогүй. Хэргийг дахин сайн шалгуулмаар байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдолд дурдагдсан хүсэлтүүдийг удаа дараа прокурорт гаргаж байсан боловч ямар ч ажиллагаанууд хийгдээгүй. Жил гаран хугацааны дараа насанд хүрээгүй гэрч хамраас нь цус гараагүй, гадаа зодоон болоогүй, би мэдэхгүй, сонсоогүй, үзээгүй, тийм зүйл болоогүй гэх мэдүүлгийг 3 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд өгсөн байгаа. Гэтэл прокуророос 15-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар яллаж байгаа нотлох баримтын үндэслэл нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг байдаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж үздэг. Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх гэсэн ажиллагаануудыг заасан. Дээрх процессыг зөрчиж насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан. Харин насанд хүрээгүй гэрчийн анхны мэдүүлгийг хууль зөрчиж аваагүй. Тухайн мэдүүлгийг хуулийн дагуу авсан байдаг. Гэтэл прокурор сүүлд мэдүүлэг авахдаа энэ хэрэгт оролцох хүсэлттэй байна эсхүл биечлэн оролцоно, ийм эргэлзээ байна гэсэн ямар ч хүсэлт байхгүй. Биечлэн мэдүүлгийг байцаагч авсан байдаг прокурор биечлэн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийг зөрчсөн байна. Прокурорын яллаад байгаа гол нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсан зүйлийг нотлох баримтаар үнэлсэн. Миний зүгээс прокурорт маш их хүсэлт гаргаж байсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотлоогүй талаарх хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Амь хохирогч шөнийн 21-н цагт гараад 6-н цагийн дараа зодуулж нас барсан байдалтай олдсон. Гэтэл 21-н цагт ганцхан духан дээрээ гэмтэлтэй гарсан байдаг. Гэрч , нар дээгүүрээ нүцгэн согтуу хүнийг гаргаад болиулаад хувцсыг нь өмсгөсөн гэж мэдүүлдэг. Тэгэхэд цээж хэсэг буюу биеийнх нь дээд хэсэгт ямар ч шарх сорви байхгүй байсан гэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учруулсан 22 тооны шарх сорвины 20 нь биеийнх нь дээд хэсэгт байдаг. Үүнийг амь хохирогчийн дээлийг нь өмсгөчихөөд салгаад *******г аваад явсан гэж хоёр гэрч нь маш тодорхой мэдүүлдэг. Мөн доошоо хараад хэвтэж байсан цогцсыг гэрч нүүр нь нил цус болсон байсан гэдгийг мэдээд байдаг. Энэ нотлох баримтуудыг дахин шалгаж өгөөч гэсэн хүсэлтүүдийг өгч байсан боловч шалгаж тогтоогоогүй. Дандаа эргэлзээтэй байдлууд бий болсон. Энэ хэрэгт 3-н удаа, 4-н удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хоёр гэрчийн мэдүүлгүүд ганц ч удаа зөрж байгаагүй. Бусад гэрчийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байдаг. Гэрч г шөнийн 2 цагт юу хийж явсан бэ гэхэд би айлд очоод ирсэн гэдэг. Гэтэл нөгөө айл нь манайд ирээгүй гэж хэлсэн зүйл байгаа. Огт авцалдаагүй нотлох баримтаар ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон нэг ч баримт байхгүй.

 

Анхан шатны шүүх хуралдаанд дээр эд мөрийн баримтаар шинжлэн судласан том яргай мод байгаа. Тэр модоор нэг цохиход ямар ч хүн үхэхээр мод байсан. Тэр модноос амь хохирогчийн цус илэрсэн. Гэтэл хэргийн газарт үзлэг хийхэд тэр модыг нуугаад шинжээчид үзүүлэхгүй байсан гэсэн. Тэр модоор амь хохирогчийг хэн цохиж цусны толбо учруулсан гэдгийг шалгаад өгөөч гэхэд шалгаагүй. Амь хохирогчийн гэрт нь авдар, цагаан даавуу гээд зөндөө цусны толбо байгаа. ******* 3 дугаар бүлгийн цустай. Гэтэл тэр гэрт байгаа цусны толбоноос амь хохирогч болон хоёрын цус гарсан. Мөн тэр 22 тооны шархыг хэн үүсгэж зодсон гэдгийг тогтоогоогүй. Жил гаран хугацаанд насанд хүрээгүй гэрчээс хууль зөрчиж авсан мэдүүлэг байдаг. Хэрвээ амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь гарах боломжтой байсан гээд шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл гэрийнх нь гадаа орхиод явахад нь хаалгаа түгжсэн байсан. Харин талийгаач би өөрөө орчихно гээд үлдсэн гэж байгаа. Гэтэл амь хохирогч нас барахад ямар ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй. , хоёр тусламж үзүүлэх боломжтой байсан. , хоёрыг энэ хэргээс ямар ч өө сэв олдохгүй байхаар бүх үйл ажиллагааг хийсэн. гийн мэдүүлгийн зөрүүг үнэлж, хайхрахгүй юм хийсэн. Тэр хоёр хүнд ял халдаахгүй зүйлийг мөрдөн байцаах ажиллагааны явцад илт хийсэн. Амь хохирогчид учирсан 22-н тооны шархыг хэн учруулсан гэдгийг тогтоогоод өгчих гээд хоёр өмгөөлөгч бүтэн жилийн хугацаанд гуйсан. Үүнд огт ажиллагаа хийхгүй байж байгаад 15-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

 

  хуруунууд нь цус болсон байсан. Энэ юунаас болсон бэ гэхэд үхэр алсан гэж хэлсэн. Дээлийнх нь хормой бүгд цус болсон байсан. Тэгээд үүнийг нотлоод өгчих, энэ хүн сэжигтэй байна гэхэд ерөөсөө ажиллагаа хийгээгүй. Энэ хэрэгт бүхэл бүтэн хүний амь амьдрал яригдаж байна. ******* нь бага насны 2 хүүхэдтэй. Ийм залуу хүний амь амьдралыг шийдвэрлэж байж нотолбол зохих ажиллагаагаа ерөөсөө хийгээгүй. Амь хохирогч ганцхан духан дээрээ сорвитой үлдээд явсан хүнийг 6-н цагийн дараа үхтлээ зодуулаад нас барсан байхад чи зодоод алсан гээд ямар ч нотлох баримтгүйгээр яллаад байж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, илт тэгш бус байдал үүсэж, , гэх сэжигтэй этгээдүүдэд хууль үйлчлэхгүй, энэ хэрэгт ганцхан ******* буруутай гэх хувийн шинж байдал харагдаж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 16.2, 16.11 гэх хуулиудыг ноцтой зөрчсөн, шүүгдэгч ******* энэ хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй учир түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй. *******г онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй. Хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, шүүх, прокурорын шийдвэр үндэслэлгүй. Насанд хүрээгүй гэрч аас гэмт хэрэг гарснаас 10-н сарын дараа анхны мэдүүлгийг авсан. Дараагийн мэдүүлгийг тухайн мэдүүлгээс 6-н сарын дараа авсан. Шүүгдэгч өмгөөлөгч нарын зүгээс насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй учраас нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаж байсан. Шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй. Уг мэдүүлгийг шүүх үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын тоонд оролцуулж, шинжлэн судалж шийдвэр гаргасан учраас үүнд өмгөөлөгч нараас санал нийлэхгүй байгаа. Насанд хүрээгүй гэрч тухайн үед сэтгэл зүй нь ямар байсан, мэдүүлэг өгөхөд бусдаас дарамталсан, үг зааж өгсөн гэх янз бүрийн нөхцөл байдлууд байдаг. Насанд хүрээгүй гэрчид нөлөөлсний улмаас анхны өгсөн мэдүүлэг нь дараагийн мэдүүлгээсээ эрс өөр болж , нарын мэдүүлэгтэй адилхан шахуу мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг хууль ёсны болгох үндэслэл нь бага насны хүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, тухайн үйл явдлыг сэргээн санах чадвар нь ямар байхыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шинжээчээр сэтгэцийн дүгнэлт гаргуулах ажиллагааг урьдчилж хийж байж хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлэг болох байсан. Гэтэл дээрх үндэслэлийг хангаагүй учраас нотлох баримтаас хасуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан.

Мөн шинжээч эмч нэг удаагийн үйлчлэлээр тархины гавал ясны гэмтэл үүссэн. Үүний улмаас цус алдсан. Энэ гэмтэлд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд цусыг нь тогтоосон бол амь аврагдах боломжтой байсан гэсэн дүгнэлт гаргасан. Амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас нас барсан. Хохирогчид үүссэн гэмтлийг ******* сандлаар цохиход үүсэх талаар шинжээчээс нарийн асууж тодруулаагүй. Энэ талаар шинжээчээс асууж тодруулсан бол хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байсан. Гэрч гийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгт талийгаач нь ард сууж явж байхдаа ар дагзаараа савж унасан гэсэн мэдүүлэг өгсөн. Тухайн үед өвлийн хүйтэн тул газар хөлдүү байсан, амь хохирогч 1 метр 80 см-ийн өндөртэй өндөр хүн. Мотоциклоос толгойгоороо савж унасан гэхээр дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэрч гээс гадна , нар хэлдэг. Шүүгдэгч *******гийн мэдүүлэгт манайд ирэхдээ гэдэг гайтай юмнаас боллоо, явж чадахгүй ойчоод байгаа юмыг гэрт авчирч гай боллоо гэж хэлсэн. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг бусад мэдүүлгүүдтэй харьцуулж энэ асуудлыг дахин шалгах ёстой байсан. Шүүгдэгч ******* дангаараа амь хохирогчид 22 тооны шарх сорви үүсгээгүй гэдгээ хэллээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дээрх гомдлыг гаргасан байдаг. Гомдол бүрийг няцаасан нотлох баримтуудыг дурдаж, үйл баримтаар үгүйсгэж анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Талийгаачид учирсан тархины заадас, хугарлын улмаас тархи дарагдаж улмаар нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Энэ гэмтэл нь цохилтын улмаас үүссэн гэмтэл. Түүнээс биш мотоциклоос унаад үүссэн байх боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэрч , нарын мэдүүлгийг шинжлэн судаллаа. Гэрч гийн тай амь хохирогч хамт явж байгаад мотоциклоос арагшаа савж унасан гэх 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэг нь гэрч гийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Гэрч тухайн үед , нар нэг мотоциклтой, талийгаач хоёр нэг мотоциклтой явсан гэх мэдүүлгээр тай талийгаач хамт яваагүй болох нь нотлогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс , , нарын мэдүүлгүүдийг зөрүүгүй гэдэг. Гэтэл эдгээр мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг. , нарын мэдүүлгээр талийгаачийг ******* зодож байхыг харсан талаараа мэдүүлдэг. , нар шүүгдэгч *******тай төрөл садангийн хүмүүс. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр талийгаач нь *******гаас өөр хүнтэй маргалдсан, зодолдсон асуудал байхгүй гэдэг нь нотлогдон тогтоогдсон. Тухайн үед амь хохирогчийн биед олон тооны гэмтэл үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон. Өмгөөлөгч нарын зүгээс модон дээр байсан цус нь амь хохирогчийн цус байсан гээд таамаг бүхий зүйл яриад байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн цус нь хэний цус болох нь тогтоогдоогүй. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаар модыг зөөвөрлөсөн болох нь тогтоогддог. Гэрч өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгддэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , нарын гэрийн ойр хавьд ямар нэгэн яртай мод харагдаагүй гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээр мэдүүлэг үгүйсгэгддэг. Амь хохирогч болон нар нь 1 дүгээр бүлгийн цустай. Энэ нь шүүх шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Харин яртай модон дээрх цусыг юуны цус вэ? гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь насанд хүрээгүй гэрч ын өмнө өгсөн мэдүүлэг нь сүүлд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй гэсэн агуулга бүхий зүйл ярьж байна. Өмнө өгсөн мэдүүлэг нь харсан зүйлээ мэдэхгүй гэх боловч сүүлд өгсөн мэдүүлэг нь болсон явдлыг үнэн зөв ярьсан байдаг. Мөрдөгчтэй ярилцсан тэмдэглэл, СD-нд хураасан бичлэг зэргийг анхан шатны шүүхээр шинжлэн судалсан. Насанд хүрээгүй гэрчээс би мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөхийг тайлбарлан мэдүүлэг авсан. сумын хэсгийн төлөөлөгч энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Харин мэдүүлэг авахад сум гэсэн үг орсон нь техникийн шинжтэй алдаа гарсан байна. Насанд хүрээгүй гэрч мэдүүлэгтээ гадаа зодоон болсныг хараагүй. Гадаа пид пад гээд цохиод байгаа нь сонсогдоод байсан гэж мэдүүлэг өгсөн. Харин харсан гэж мэдүүлэг өгдөггүй.

З.Ариунжаргал өмгөөлөгч , үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж үзүүлээгүй, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжтэй гэж байна. Энэ үйлдлийг шалгаж тогтоогоогүй гэдэг. Дээрх 2 гэмт хэргийн объектив талын шинж байдал нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж заасан бөгөөд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй. , нарыг тусламж үзүүлэхгүй орхисон гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийг шүүгдэгч ******* нь үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь талийгаач биед олон тооны шарх сорви үүсгэж, уг гэмтлийн улмаас талийгаачид зовж зүдрэхээр байдал бий болж, онц харгис хэрцгийгээр алсан нь тогтоогдсон. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Талийгаачийн биед олон тооны шарх сорви бүхий гэмтлүүдийг шүүгдэгч ******* учруулсныг гэрч , , насанд хүрээгүй гэрч нар шууд зааж, нэрлэж мэдүүлсэн. Үүнээс гадна гэрч , нарын мэдүүлгээр талийгаачийг ******* цохисон болох нь тогтоогддог. Талийгаачтай *******гаас өөр хүн маргалдсан зодолдсон зүйл байхгүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч нь үйлдсэн болох хангалттай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрч Ц., гэрч , , , , нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа. Эдгээр мэдүүлгүүдийг үгүйсгэсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй.

Онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг нь алахын өмнө буюу алах явцад амь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн зовоосон, шаналгасан бол онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт хамаардаг. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид олон тооны шарх гэмтэл үүссэн нь тогтоогдсон тул дээрх бүрэлдээхүүний шинжийг хангасан. Мөн хэргийн үйл баримт болон нотлох баримтууд дээр дүгнэлт хийхэд аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг объектив шинж болох бусдын тусламж, асрамж шаардлагатай хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл гэдгээр тухайн гэмт хэргийг шинж үгүйсгэгдэж байх тул тус зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм. Учир нь талийгаачийн биед бусдын тусламж асрамж шаардлагатай нөхцөл байдал учирсныг , нар мэдээгүй.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

******* ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн ******* онц харгис хэрцгийгээр алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /4хх-ийн 19-20/, гэрч /1хх-ийн 58-59, 90, 3хх-ийн 27, 237/, гэрч /1хх-ийн 61-62, 91-92, 3хх-ийн 18, 98/, гэрч /1хх-ийн 64-65/, гэрч /1хх-ийн 70-71/, гэрч С. /1хх-ийн 74-75, 3хх-ийн 11, 4хх-ийн 23/, гэрч /1хх-ийн 78-79, 94-95, 3хх-ийн 13, 4хх-ийн 27-28/, гэрч /1хх-ийн 81-82, 3хх-ийн 28-30, 239/ нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц. /3хх-ийн 19-20, 190-191/, гэрч Б. /1хх-ийн 98, 3хх-ийн 98, 181/, гэрч /3хх-ийн 22-23, 188, 4хх-ийн 34-35/, гэрч /3хх-ийн 9, 4хх-ийн 41-42/ нарын мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /1хх-ийн 158-159/, шүүгдэгч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 160-161/, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 178-180/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-15/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн тэмдэглэл /1хх-ийн 38/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 135-142/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №894 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Х., гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-ийн 16/, гэрч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-ийн 29/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн ******* *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

******* *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохоос ... шүүгдэгч ******* нь хохирогч ийг онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэх хэргийн шинжийг хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд цуглараагүй, мөн хэрэгт авагдсан гэрч , , С. нарын мэдүүлэг нотлох баримтууд хоорондоо харилцан зөрүүтэй, хэргийн үйл баримттай зүйлчлэл тохироогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас ... шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.12, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.14 дүгээр зүйл, 16.15 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******г цагаатгаж өгнө үү....гэсэн,

 

Шүүгдэгч *******гаас ... Би талийгаач ид 20 гаруй тооны шарх үүсгээгүй. нь талийгаачийг ард сууж явж байхдаа арагшаа дагзаараа савж унасан талаар мэдүүлсэн байдаг. Тэр үедээ тархины бэртэл авсан байж болзошгүй байхад ганцхан намайг буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг бүхэлд нь шинжлэн судлуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, Г.Адъяатогтох нарын дээрх гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.