Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 150/ШШ2025/00101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           **аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** дүгээр хороо, **, ** давхарт байрлах, ** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, ** хэсэг гудамж, **тоотод оршин суух хаягтай, **овогт ****/РД:**/-т холбогдох,

 2,684,693.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ** итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус сан нь иргэн ** **банкнаас авсан 15,000,000.00 (арван таван сая) төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зорилгоор авсан зээлийн 33 хувьд батлан даалт гаргаж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Иргэн ***н бизнесийн үйл ажиллагаа доголдож улмаар банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн тул Батлан даалтын гурвалсан гэрээний үүргээ биелүүлж **банканд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 3,771,900.00 (гурван сая долоон зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөгийг төлсөн. Иргэн **н авлагыг барагдуулах зорилгоор иргэн Э.Нууцхантамиртай 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 24/09 тоот авлага барагдуулах гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага: Авлагын үлдэгдэл төлбөр 2,571,900.00 /хоёр сая таван зуун далан нэгэн мянга есөн зуу/ төгрөг Авлагын алданги 55,800.00 /тавин таван мянга найман зуу/ төгрөг тэмдэгтийн хураамж 56,993.20 /тавин зургаан мянга есөн зуун ерэн гурван төгрөг хорин мөнгө/ төгрөг Иргэн **аас нийт 2,684,693.20 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга зургаан зуун ерэн гурван төгрөг хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж Зээлийн батлан даалтын санд олгуулна уу...” гэв.

 

Хариуцагч ** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ** би дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч ** би 2,684,693.20 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зээлийн батлан даалтын сан нь хариуцагч **т холбогдуулан 2,684,693.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ** нь нэхэмжлэлийн шаардлага 2,684,693.20 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрч тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацааг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч ** нь **банкнаас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авч, **н нь зээлийн 33 хувьд батлан даалт гаргаж, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн тул Батлан даалтын гэрээний дагуу банканд 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 3,771,900 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ** нь хариуцагч ** нарын хооронд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Авлага барагдуулах тухай” 24/09 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5/

 

Дээрх гэрээгээр төлбөр төлөгч ** нь Зээлийн батлан даалтын санд 3,771,900 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцжээ.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг төлсөн байх тул дээрх гэрээний дагуу хариуцагч **аас 2,127,700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 465 дугаар зүйлийн 465.1-д зааснаар хариуцагч ** гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,127,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ** олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА