| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00081/И |
| Дугаар | 150/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 150/ШШ2025/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **аймгийн **сум, ** дүгээр баг, **тоотод оршин суух хаягтай, **овогт ****/**/-ийн хүсэлттэй,
Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагч ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ** нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Батлан хамгаалан яамны төв архивын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08/935 дугаартай “хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа” /хх-4/,
2.1.Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5/,
3.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа/хх-6-7/,
4.Хүсэлт гаргагчийн гадаад паспортны хуулбар/хх-8/,
5.Хүсэлт гаргагчийн улаан паспортны хуулбар/хх-9/,
6.Хүсэлт гаргагчийн 616021 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах/хх-10/,
7.Хүсэлт гаргагчийн 237918 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-11/
8.Хүсэлт гаргагчийг 678588 дугаартай Цэргийн батлахын хуулбар /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн эцгийн нэр ** хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд **/**/ гэж буруу бичсэн байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
** нь Ардын армийн **-р ангид 1988 оны 10 дугаар сарын 16-наас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь 678588 дугаартай цэргийн батлах, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ** Ардын армийн **-р ангид 1988 оны 10 дугаар сарын 16-наас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч **овогт ****нь Ардын армийн **-р ангид 1988 оны 10 дугаар сарын 16-наас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА