Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2025/00118

 

 

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2025/00118

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: ** нэхэмжлэлтэй,

 

       Хариуцагч: *аймгийн **сум, ** дүгээр баг, **тоотод оршин суух хаягтай, **овогт ****РД:/**/-д холбогдох,

 

 Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 283,102 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

**аймгийн **сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагаас эхлэн **сумын төвд ***улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явах үедээ өөрийн хашаан дотор ухрах үйлдэл хийх үедээ эхнэр ** мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04 цагийн орчимд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт тогтоогдон шалгагдсан байна.

**аймгийн **сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Б.**холбогдох хэргийг хянан хэлэлцээд 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус зүйл ангиудад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирсон иргэн **овогтой **/РД: **/ нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор **аймгийн **сумын түргэн тусламжийн ойрын дуудлагын үйлчилгээний зардал болох 61 850 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 28- ны өдөр ** аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн эмчилгээний зардал болох 221.252 төгрөг нийт 283102 төгрөгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нийтийн сан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", 41 дүгээр зүйлийн 41.1-д "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж зааснаар прокурорт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа
нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ" гэж заасны дагуу прокурорын байгууллага хариуцан нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Иймд ** хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 283102 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

**нь хариуцагч ** эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 283,102 төгрөг гаргуулахаар шаардсан ба талууд эвлэрэн хэлэлцэж хариуцагч ** нь 283,102 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч **нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж 4,571.5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

       

            1.** нэхэмжлэлтэй, ** холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 283,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 283,102 төгрөгийг 2025 оны 05 дугаар сард төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ** гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж 4,571.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

                        

 

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА