Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

хохирогч Г.Ч, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э холбогдох эрүүгийн 1706 0213 40337 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.Э, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 байрны 00 тоотод Г.Чулуунцэцэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар Г.Чулуунцэцэгийн гарыг хутгаар зүссэний улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Чулуунцэцэгтэй гэрт нь орсон. Замаасаа бид 2 нэг шил архи, 2 пиво авч ороод уугаад би унтаад өгсөн. Гэтэл үлдсэн архи, шар айргийг манай эхнэр, Чулуунцэцэг нар уусан байсан. Тэгээд эд нар гэрээс гараад бааранд орсон байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ яах гэж янхан шиг юмнуудтай шөнө орой, үдэш баар сав хэсээд тэнээд байдаг юм гэж хэлтэл Чулуунцэцэг над руу хутга бариад дайрахаар нь би хугтгыг нь булааж авахдаа гарыг нь зүссэн байж магадгүй. Тэгээд эхнэртэйгээ гараад явсан  гэв.

Хохирогч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эд нартай тэр өдөр ууж идсэн зүйл байхгүй. Би найзтайгаа уулзаад ирье гээд гараад орж иртэл манай дүү эд нартай гэрт архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би та нар яагаад архи уугаад байгаа юм, боль гэж хэлтэл над руу тэтгэврийн авгай минь гээд дайраад байсан. Одоо нийт 1 сая төгрөг орчим мөнгөний баримт дээр нь хагалгааны төлбөр 650.000 төгрөг гэсэн дараа нь өдрийн 25.000 төгрөгөөр эмчилгээнд явна гэсэн. Одоо би ажил хийж чадахгүй, бас удахгүй хагалгаанд орох ёстой гэсэн. Би 2 хүүхэдтэйгээ байгаа гэв.

Шүүгдэгч О.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь болсон асуудлын талаар хэд хэдэн удаа ярьж мэдүүлэг өгсөн учраас одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 149-152 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 26-нд өөрийн найз хоёртой Дарь Эхэд 2,2 пиво уучихаад шөнийн 03 цаг өнгөрч байхад өөрийн түр амьдарч байгаа газар болох Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 00 тоотод буюу дүү Г.Чулуунхүүгийн гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд дүүгийн найз нь Энхүүш гэдэг нэртэй залуу эхнэртэйгээ хамт ирсэн байсан. Тэгээд би та нарын архиддаг газар биш гэж хэлэхэд чам шиг тэтгэврийн авгайд хамаагүй гэхээр нь над шиг тэтгэврийн авгай харсан юм уу гээд Энхүүш гэдэг залууг түлхсэн чинь намайг үгийн зөрүүгүй татаж унагаагаад нүүрэн дээр дэвсээд дүүгийн гэрт байдаг хутгыг гаргаж ирээд чамайг алчихна шүү гээд дайрсан. Тэгэхээр нь би чи алж чадахгүй шдээ гээд хутгыг нь баруун гараараа базаад авсан. Тэгтэл шувт татаж миний гарыг зүсэж хаяад хутга газар шидчихээд эхнэр нь гаднаас орж ирж таараад гутал хувцасаа өмсөлгүй зутаасан. Тэгээд шууд эмнэлэг явж баруун гарыхнаа долоовор, дунд хуруунд 4,4 оёдол тавиулсан. Одоо гарандаа хагалгаа хийлгэх буюу шөрмөс залгуулах хэрэгтэй байна. Мөнгө төгрөг олдохгүй байгаа учраас хагалгаандаа орж чадахгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 25-нд миний төрсөн өдөр болсон юм. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 26-нд найзындаа Энхүүш гэдэг найзтайгаа очиж архи уугаад байж байтал Энхүүшийн эхнэр ирсэн. Найз Навчаагийнхаас гараад гэртээ ирэх замдаа Энхүүш эхнэрийнхээ утсыг барьцаалж авсан мөнгөөрөө нэг шил архи, тамхи, ундаа зэрэг зүйлс аваад орсон. Бид нарыг гэртээ орох үед нилээн орой харанхуй болоод гэгээ тасарсан байсан. Уг авсан архиа Энхүүш би хоёр хувааж ууж байгаад талд нь оруулаад би унтаад өгсөн. Унтаж байтал хүүхэд уйлаад мөн эгч Чулуунцэцэг орилоод би сэрсэн. Тэгтэл Энхүүш яг хаалгаар гарч явж харагдсан, харин эгчийн гарнаас нь их хэмжээний цус гараад хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд танай найз чинь намайг дэвсээд ийм болтол зодоод хутга гаргаад дайрлаа  гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,

Гэрч О.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би эхнэртээ хандаж уурлаад хэдэн үг хэлж байтал Чулуунчимэг эгч зогсож байсан. Тэгээд би эхнэртээ хандаж уурлаад хэдэн үг хэлж байтал Чулуунчимэг эгч над руу дайраад зуураад татаж зулгаагаад байсан. Би зүгээр бай, цаашаа бай гээд гараараа түлхсэн чинь газарт байсан матрас руу унасан. Босож ирж байх хугацаанд нь би эхнэртээ хандаад янхан шиг юм дагаад баар хэслээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Чулуунчимэг эгч чи намайг янхан гэдэг хэн юм гээд шүүгээгээ онгойлгоод нэг хутга бариад над руу үг хэлээд орилоод байхаар нь хутгыг нь булааж авах гээд булаалдсан. Тэр үед би хутганы ирнээс нь атгасан байсан. Тэгээд байж байтал Чулуунаа босож ирээд эгчийнхээ гарыг мушгиад хутгыг нь булааж авсан. Тэр үед Чулуунаагийн нялх охин нь дагаж сэрээд уйлаад байсан. Мөнхцэцэг араас нь босож ирээд Чулуунааг дараад хэвтэж байсан газар нь суулгасан. Мөн манай эхнэр яг араас татаад гэрээс нь гарч таарсан, тэгээд шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Н.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чулуунхүү Навчаагийнд очиж Энхтүвшинг эхнэртэй нь авч ирсэн. Гаднаас орж ирэхдээ архи, пиво, хоолны банш зэрэг зүйлс авч ирсэн. Тэгээд Батчимэг, Энхтүвшин, Чулуунхүү гурав архиа хувааж уугаад Чулуунхүү эхлээд унтаад өгсөн. Дараа нь Энхтүвшин унтаад Батчимэг бид хоёр үлдсэн архи, пивыг нь хувааж уугаад нилээн халсан. Тэгтэл Батчимэг надад мөнгө байгаа бааранд орж жоохон бүжиглэе гэхээр нь Сансарын нэг баар руу бид хоёр 00 цагийн үед л байх орсон. Бааранд орж хоёр, хоёр лааз пиво уусан. Нилээн уусан байсан учраас гэртээ орж амрая дэндүү согтож байна гээд баараас гарсан. Бааранд орох болон гарахад ер нь бол би согтчихсон юмаа, сайн санахгүй байгаа юм. Гэрт ороод Чулуунхүүгийн араар ороод хэвтэж байгаад дуу чимээ гарахаар нь сэртэл Энхтүвшин нь Чулуунцэцэг эгчийг доороо хийчихсэн цохиод зодоод байсан. Би боль гээд босоод иртэл намайг алгадаад хөлөөрөө тийрээд унагаачихсан. Би дахиад босож ирэх гэтэл Батчимэг гаднаас хаалгаар орж ирж харагдсан чинь Энхтүвшин Батчимэгийг шууд урдаас нь түлхээд аваад гарсан. Тэр үед би нэг их аймар юм болоогүй байх гэж бодсон чинь Чулуунцэцэг эгчийн хувцас нь цус болсон гарнаас нь их цус гараад уйлаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21ий өдрийн шинжээчийн ¹37 дүгнэлтэд “Г.Ч биед баруун гарын 2.3-р хуруунд шарх, баруун гарын 3-р хурууны нугалах шөрмөсний тасрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөх, бүсэлхийнд шарх гэмтэл учирчээ. ...мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.3-р хуруунд шарх, баруун гарын 3-р хурууны нугалах шөрмөсний тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хөх, бүсэлхийнд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2017.10.02-ны өдрийн 12290 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна” гэжээ /хэргийн 109-110 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 48-61, 119-120 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 111-117 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 байрны 00 тоотод  Г.Ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар Г.Ч гарыг хутгаар зүссэний улмаас биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч О.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас гэрч О.Э гийн өгсөн мэдүүлэгт хохирогч Чулуунцэцэгийг Чулуунчимэг гэж бичигдсэн байгааг анхаарах зүйтэй болно.

Шүүгдэгчээс 1.278.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ч олгож, хохирогч Г.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.