Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т холбогдох эрүүгийн 1706 0299 50095 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 11 дүгээр сарын -ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гялс авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймаг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Х.Т, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Т  нь Tsagaanbaatar Khasbaatar гэсэн фейсбүүк хаягнаас 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Б Brjvhln Jakhaa Mgl гэсэн фейсбүүк хаяг руу ахаа би ууж байна, тусламж үзүүлээч 300.000 төгрөг шилжүүлээч гэж цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болон бага насны хүүхдээ тэжээдэг тул надад хуульд заасан хамгийн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Ахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-29 дүгээр хуудас/,

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01 цагийн үед Brjvkhln Javkhaa Mgl гэсэн цахим хаягаар Tsagaanbaatar Khasbaatar гэсэн хуурамч хаягаар миний танил дүү болж үл таних хүн холбогдон ахаа би ууж байна, тусламж үзүүлээч 300.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь ирээд авчих гээд хаягаа хэлэхэд хүн явуулна гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал 02 цагийн үед 88900669 дугаарын утсаар миний дугаар руу залгаж ирчихсэн гэхээр нь хаширлаад цагдаа дуудаж хамт очиж барьж авахад Тилеубек гэх танихгүй залуу, үл таних таксины жолооч бололтой хүнтэй байсан. Таксины жолоочийг нь явуулчихсан. Тэгэхдээ надаас мөнгө залилж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-12 дугаар хуудас/,

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Орой халтуур хийгээд явж байтал Баянзүрх дүүргийн сэлбийн гүүрэн дээр нэг залуу гараа өргөсөн. Тэр залуу Замын цагдаагийн тэнд байх Болор авто угаалгын газрын гадаа очно гэж хэлэхээр нь очсон. Нөгөө залуу намайг утсаараа нэг хүн рүү залгаад яриад өгөөч гэж гуйсан. 99118769 номер өгөөд уг хүнээс Цагаанбаатар ах мөнгө аваад ир гэж хэллээ гэж хэлээдэх гэж хэлсэн. Ингээд би 99118769 гэсэн дугаар руу залгаад Цагаанбаатар ах 300.000 төгрөг аваад ир гэж байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө утасны эзэн нь за тэгвэл Маргад хотхоны хашаанд ороод ир гэж хэлсэн. Ороод байж байтал цагдаа болон Монгол улсын гарьд бөх Баяржавхлан хүрээд ирсэн. Би бичиг баримтаа шалгуулж таксинд явж байна, энэ хойно сууж байгаа залуу намайг энэ хүртэл явуулсан гээд болсон зүйлийн талаар цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Т нь Tsagaanbaatar Khasbaatar гэсэн фейсбүүк хаягнаас 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Баяржавхлангийн Brjvhln Jakhaa Mgl гэсэн фейсбүүк хаяг руу ахаа би ууж байна, тусламж үзүүлээч 300.000 төгрөг шилжүүлээч гэж цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Т эд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан бол” гэж заасан байгааг анхаарна уу гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэлгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайлбал хохирогч нь “мөнгийг ирээд ав гэж хэлээд цагдаад мэдэгдсэн” нь тухайн гэмт хэрэг төгсөөгүй байна.

Шүүх шүүгдэгч Х.Т эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.